31-р бүлэг Ахмад Моронай Зарахемнаг дийлсэн нь Леменчүүдийн удирдагч Зарахемна ард түмнээ нифайчуудыг үргэлжлүүлэн үзэн ядахыг мөн тэднийг боол болгохыг хүсэж байжээ. Алма 43:5, 8 Нифайчууд газар нутгаа хадгалж, гэр бүлийнхнээ эрх чөлөөтэй байлгахыг хүсэж байв. Тэд мөн Бурханд бишрэл хүндэтгэлээ үзүүлэхдээ ч эрх чөлөөтэй байхыг хүсэж байлаа. Алма 43:9 Ахмад Моронай нифайчуудын их цэргийн ахмад байсан. Леменчүүдийг байлдахаар ирэхэд Моронай тэднийг цэргүүдийнхээ хамт Жершоны нутагт угтав. Aлмa 43:15–16 Ахмад Моронай их цэргээ зэр зэвсэг, бамбай, зузаан хувцас, хуяг дуулгаар хангаж бэлтгэсэн байв. Aлмa 43:18–19 Леменчүүдийн цэргүүд тоогоор илүү байсан ч нифайчуудын хуяг дуулгыг хараад айжээ. Леменчүүд маш бага хувцас өмссөн байлаа. Aлмa 43:20–21 Леменчүүдийн цэрэг Ахмад Моронайн их цэрэгтэй байлдаж зүрхэлсэнгүй. Леменчүүд аглаг буйд руу зугтан, нифайчуудын өөр нэг хот руу довтлохоор шийджээ. Алма 43:22 Моронай леменчүүдийг тандуулахаар тагнуулууд илгээв. Тэр мөн Их Эзэнээс тусламж хүсэн залбирахыг Алмагаас хүссэн. Их Эзэн Алмад леменчүүдийг хаашаа довтлох гэж байгааг хэлэв. Aлмa 43:23–24 Моронай Алмагийн мэдээг хүлээн аваад, хэсэг цэргийг Жершоныг мануулахаар үлдээж, үлдсэн цэргүүдтэй хамт леменчүүдийг угтахаар жагсан явав. Алма 43:25 Ахмад Моронайн цэргүүд леменчүүдийн цэргүүдийг отож, Сидон голын хоёр талаар нуугдав. Алма 43:27, 31–35 Тулалдаан эхэлж, леменчүүд гол гатлан зугтахыг оролдсон боловч голын нөгөө талд илүү олон нифайчууд тэднийг хүлээж байлаа. Алма 43:36, 39–41 Урьд урьдынхаас ширүүн байлдсан Зарахемна ба түүний цэргүүд олон нифайчуудыг алав. Нифайчууд Их Эзэнээс тусламж гуйн залбирч байв. Алма 43:43–44, 49 Их Эзэн нифайчуудын цэргүүдийг хүчирхэг болгосон. Цэргүүд нь леменчүүдийг бүслэхэд Моронай байлдааныг зогсоохыг тушаав. Алма 43:50, 52–54 Моронай, нифайчууд леменчүүдийг алахыг мөн боолоо болгохыг хүсэхгүй байна гэдгийг Зарахемнад хэлэв. Aлмa 44:1–3 Есүс Христэд итгэх нифайчуудын итгэлийг леменчүүд устгаж чадахгүй гэж Моронай хэлэв. Нифайчуудыг итгэлтэй хэвээрээ байгаа цагт Бурхан тусалсаар байх болно гэж тэр хэлжээ. Алма 44:4 Моронай Зарахемнад зэвсгээ хураалгахыг тушаав. Леменчүүд нифайчуудын эсрэг дахин хэзээ ч байлдахгүй гэдгээ амлавал тэднийг алахгүй гэв. Aлмa 44:5–6 Зарахемна Моронайд зэвсгээ хураалгасан боловч байлдахгүй гэж амласангүй. Моронай өөрсдийгөө хамгаал гэж зэвсгийг нь леменчүүдэд буцааж өгөв. Алма 44:8, 10 Зарахемна Моронайг алахаар ухасхийсэн ч нифайчуудын нэг цэрэг Зарахемнагийн сэлмийг цохиж хугалав. Алма 44:12 Дараа нь уг цэрэг Зарахемнагийн хуйхыг авч, сэлэмнийхээ үзүүрт өлгөөд, дээш өргөв. Aлмa 44:12–13 Леменчүүд зэвсгээ хураалган, дахин хэзээ ч байлдахгүй гэж амлахгүй л бол хуйхаа авахуулсны адил газарт унах болно гэдгийг хэлэв. Алма 44:14 Олон лемен хүн зэвсгээ Моронайн хөлд тавьж, дахин байлдахгүй гэдгээ амлав. Тэднийг суллан явуулахыг зөвшөөрчээ. Алма 44:15 Ихэд хилэгнэсэн Зарахемна үлдсэн цэргүүдээ байлдаанд уриалан дуудав. Моронайн цэргүүд тэдний олныг алав. Aлмa 44:16–18 Өөрийг нь бас бүх цэргийг нь алах гэж байгааг хараад Зарахемна амийг нь өршөөхийг Моронайгаас гуйв. Тэр нифайчуудтай дахин хэзээ ч байлдахгүй гэж амлав. Алма 44:19 Моронай байлдааныг зогсоож, леменчүүдийн зэвсгийг хураав. Дахин байлдахгүй гэж амласных нь дараа леменчүүдийг явуулав. Алма 44:20, 23