9-р бүлэг Амлагдсан нутаг дахь шинэ гэр Лихайн гэр бүлийнхнийг тээсэн усан онгоц далайг гатлан, амлагдсан нутагт хүрч ирэв. Хүмүүс майхнаа босгов. 1 Нифай 18:23 Тэр хөрс шороогоо бэлтгэж, авчирсан үрээ суулгав. 1 Нифай 18:24 Тэд шинэ газар нутгийнхаа эргэн тойрноор явж үзээд, олон төрлийн ан амьтан байгааг олж мэдэв. Тэд мөн алт, мөнгө, зэс зэргийг олов. 1 Нифай 18:25 Бурхан дээр нь бичиж болохуйц төмөр ялтаснууд хий хэмээн Нифайд хэлсэн. Нифай өөрийн гэр бүл болон аяллынхаа талаар бичив. Тэр мөн Бурханы үгсийг бичсэн. 1 Нифай 19:1, 3 Лихай нас өндөр болов. Нас барахынхаа өмнө тэрээр хөвгүүдтэйгээ ярьж, Бурханы зарлигуудыг дуулгавартай дага хэмээн хэлжээ. Тэр мөн ач зээ нараа адислав. 2 Нифай 1:14, 16; 2 Нифай 4:3–11 Лихайг нас эцэслэсний дараа Лемен, Лемүел хоёр Нифайд уурлаж, түүнийг алахыг хүсэв. Тэд өөрсдийн бага дүү болох Нифайг удирдагчаа болгохыг хүсэхгүй байв. 2 Нифай 4:13; 2 Нифай 5:2–3 Их Эзэн Нифайд зөв шударга хүмүүсийг аглаг буйд руу удирдан авч яв хэмээн хэлжээ. Тэд олон өдрийн турш аялаад, эцэст нь тэдний нэрлэснээр Нифай гэдэг газарт буудаллав. 2 Нифай 5:5–8 Нифайг дагасан хүмүүс Бурханыг дуулгавартай дагацгаав. Тэд шаргуу хөдөлмөрлөж мөн адислагджээ. Нифай өөрийн ард түмэнд мод, төмрөөр эд юмс урлахыг зааж өгч, тэд маш үзэсгэлэнтэй ариун сүм барьжээ. 2 Нифай 5:10–11, 15–16 Лемен, Лемүел хоёрыг дагалдагчдыг леменчүүд гэж нэрлэдэг байсан. 2 Нифай 5:14 Леменчүүд Бурханыг дагаагүй бөгөөд Түүний дэргэдээс тусгаарлагдсан. Тэднийг наманчлах хүртэл Их Эзэний Сүнс тэдэнтэй хамт байж чадахгүй байв. 2 Нифай 5:20; Ифер 2:15 Леменчүүд хорон санаагаар дүүрэн байсан бөгөөд нифайчуудтай байнга тулалдаж байв. 2 Нифай 5:24, 34