Судрын түүхүүд
15-р бүлэг: Алма хүмүүст зааж, баптисм хүртээв


15-р бүлэг

Алма хүмүүст зааж, баптисм хүртээв

Алма бичиж байгаа нь

Алма Ноа хааны зарц нараас зугтаж, олон хоног нуугджээ. Нуугдаж байхдаа тэрээр бошиглогч Абинадайн заасан зүйлсийг бичиж тэмдэглэсэн.

Алма хүмүүст зааж байгаа нь

Алма нүглээ наманчлаад, нифайчууд дээр нууцаар очиж, тэдэнд Абинадайн захиасыг заав. Алма хүмүүст Есүс Христэд итгэж, наманчил гэж хэлсэн.

Алма

Алма өдрийн турш Мормоны ус гэдэг нэртэй цөөрмийн ойролцоо шугуйд нуугддаг байсан.

Алма хүмүүст баптисм хүртээж байгаа нь

Алмагийн үгэнд итгэсэн хүмүүс Мормоны ус руу очиж, баптисм хүртэв. Алма Христийн Сүмд 204 хүнийг элсүүлэн, баптисм хүртээсэн.

Алма пристүүдийг томилж байгаа нь

Алма хүмүүст заах пристүүдийг томилов. Тэр Есүс Христэд итгэх итгэл, наманчлалын тухай заа хэмээн пристүүдэд хэлэв. Мөн тэднийг хоорондоо маргалдаж болохгүй, нэгдмэл байх ёстой гэж хэлжээ.

Хүмүүс бие биетэйгээ хуваалцаж байгаа нь

Алмагийн хүмүүс нэг нэгнээ хайрлан, бие биедээ үйлчилдэг байв. Тэд байгаа бүх зүйлээ хуваалцаж, өөрсдийн Гэтэлгэгч, Есүс Христийн тухай сурч авсандаа талархаж байлаа.

Ноагийн зарц нар Алмаг тандаж байгаа нь

Алмаг хүмүүст зааж байгааг Хаан Ноагийн зарц нар харчихжээ. Алма нифайчуудыг өөрийнх нь эсрэг босгож байна гэж хаан хэлээд, түүнийг алуулахаар цэргүүдээ илгээв.

Алма бусдын хамт зугтаж байгаа нь

Хаан Ноагийн цэргүүд ирж байна гэж Бурхан Алмад сэрэмжлүүлжээ. Хүмүүс гэр бүл, мал сүрэг, бусад эд юмаа аваад, аглаг буйд руу зугтсан.

Хаан Ноагийн цэрэг

Бурхан Алмагийн хүмүүсийг Хаан Ноагийн цэргүүдээс зугтаалгахын тулд тэдэнд хүч тэнхээг өгөв. Цэргүүд тэднийг эрж хайсан боловч олсонгүй.

Хүмүүс тариа тарьж байгаа нь

Аглаг буйдад найман өдөр аялсны эцэст Алмагийн хүмүүс цэвэр ус урссан нэгэн сайхан нутагт ирэв. Тэнд тэд үр тариа тарьж, байшин барилга барьсан.

Алма хүмүүстэй ярилцаж байгаа нь

Хүмүүс Алмаг хаанаа болгохыг хүссэн ч Бурхан тэднийг хаантай байлгахыг хүсэхгүй байгаа гэж Алма хэлэв. Бурхан тэднийг эрх чөлөөтэй байлгахыг хүсэж байв.