35-р бүлэг Ахмад Моронай ба Пахоран Хиламан ба түүний их цэрэг леменчүүдээс нифайчуудын газар нутгийн ихэнхийг эргүүлэн авсан гэдгийг сонсоод ахмад Моронай баяртай байлаа. Алма 59:1 Гэхдээ Хиламанд болон түүний цэргүүдэд тусламж хэрэгтэй байв. Тэдэнд олон хотыг хамгаалахад хүрэлцэхүйц цэрэг байхгүй байлаа. Алма 58:32 Ахмад Моронай ерөнхий шүүгч, захирагч Пахоранд захидал бичив. Тэрээр Хиламаны цэргүүдэд туслах цэргүүдийг нэмж илгээхийг Пахоранаас хүсэв. Алма 59:3 Леменчүүд Хиламаны эргүүлэн авсан нифайчуудын хот руу довтолсон. Тэд олон нифай хүнийг алж, үлдсэнийг нь хотоос хөөн гаргав. Aлмa 59:5–8 Моронай засгийн газрын удирдагчдыг тусламж илгээгээгүйд уурлаж, Пахоранд ахиад захидал бичив. Алма 59:13; Алма 60:1 Ахмад Моронай нэмэгдэл цэргүүд илгээгээгүйн улмаас олон хүн алуулсан гэж Пахоранд бичив. Алма 60:5 Хэрэв Пахоран цэрэг болон хоол хүнс яаралтай илгээхгүй бол Моронай өөрийн цэргүүдийг Зарахемла руу дагуулан явж, цэргүүдэд хэрэгтэй зүйлүүдийг авахаар явах байв. Aлмa 60:34–35 Удалгүй Моронай Пахоранаас захидал хүлээн авав. Моронай ба түүний цэргүүдийг зовж шаналж байгаад тэр их харамсаж байв. Aлмa 61:1–2 Хааныг хүсэгч хүмүүс хэмээн нэрлэгдсэн ёс бус хэсэг нифайчууд өөрийг нь ерөнхий шүүгчээ болгохыг хүсээгүй гэдгийг Пахоран Моронайд хэлжээ. Тэд түүнийг болон түүнийг дэмжигчдийг Зарахемлагаас хүчээр гаргасан байв. Aлмa 61:3–5 Пахоран Зарахемлаг эргүүлэн авахыг оролдож их цэрэг цуглуулж байгаа тухай мөн нэмж бичжээ. Aлмa 61:6–7 Хааныг хүсэгч хүмүүс өөрсдийн удирдагч болгохоор нэгэн хааныг сонгож мөн леменчүүдтэй нэгдсэн байв. Алма 61:8 Пахоран Моронайн бичсэн зүйлд уурласангүй. Тэр бас нифайчуудыг эрх чөлөөтэй байгаасай гэж хүсэж байлаа. Алма 61:9 Тэр Моронайгаас хэдэн эр авчран, өөрт нь туслахыг хүсээд, хэрэв Моронай замдаа олон эр цуглуулбал цэргүүдээ нэгтгээд, Зарахемлаг эргүүлэн авч болно хэмээн хэлжээ. Aлмa 61:15–18 Пахораныг эх орондоо үнэнч байж, ард түмнээ эрх чөлөөтэй байлгахыг хүссэн хэвээр байгаад ахмад Моронай их баярлаж байлаа. Алма 62:1 Моронай цөөн эрийг аваад, Пахорантай уулзахаар явав. Тэр эрх чөлөөний тугаа өргөн явсан ба замд нь мянга мянган эр нэгдэв. Aлмa 62:3–5 Пахоран, Моронай нарын нэгтгэсэн их цэргүүд Зарахемлагийн эсрэг жагсав. Тэд ёс бус нифайчуудын хааныг алж, эрчүүдийг нь олзлов. Aлмa 62:7–8 Тэгээд Моронай нифайчуудын их цэрэгт тусламж болгон хоол хүнс, 12000 цэргийг илгээв. Эдгээр цэрэг леменчүүдийг хөөн гаргаж, газар нутагт нь амар амгалан дахин тогтов. Алма 62:12–13, 38–42