Судрын түүхүүд
40-р бүлэг: Лемен үндэстэн Самуел Есүс Христийн тухай өгүүлсэн нь


40-р бүлэг

Лемен үндэстэн Самуел Есүс Христийн тухай өгүүлсэн нь

Леменчүүд алхаж байгаа нь

Леменчүүд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагадаг байсан. Тэд нифайчуудаас илүү зохистой байв.

Самуел нифайчуудад номлож байгаа нь

Лемен үндэстэн бошиглогч Самуел ёс бус нифайчуудад номлохоор Зарахемла руу явлаа. Тэр тэдэнд наманчил гэж хэлэв.

Самуел нифай харуулуудаас зугтаж байгаа нь

Нифайчууд Самуелийг хотоос хөөн гаргахад тэр өөрийн нутгийг зүглэн явж эхлэв.

Самуел залбирч байгаа нь

Гэвч Их Эзэн Самуелд Зарахемла руу эргэж очин, зүрх сэтгэлд нь Их Эзэний хэлсэн зүйлүүдийг хүмүүст хэл гэж хэллээ.

Самуел хэрмэн дээрээс номлож байгаа нь

Нифайчууд Самуелийг хот руу нэвтрүүлээгүй тул тэр хотын хэрэм өөд авиран гарч, тэндээс хүмүүст номлов.

Хүмүүс Самуелийг сонсож байгаа нь

Тэр нифайчуудыг нүглээ наманчилж, Есүс Христэд итгэлтэй болохгүй л юм бол 400 жилийн дотор устгагдах болно гэж бошиглов.

Самуел ярьж байгаа нь

Есүс Христ таван жилийн дараа төрж, өөрт нь итгэсэн бүх хүнийг аврах болно гэж Самуел нифайчуудад хэлэв.

Бетлехемд гарсан од

Самуел тэдэнд Есүсийн төрөлтийн тэмдгүүдийг хэлж өгсөн. Шинэ од үзэгдэж, Есүсийг төрөхийн өмнөх шөнө харанхуй болохгүй байв.

Харанхуйд сууж буй эрс

Самуел тэдэнд Есүсийг нас барах үед үзэгдэх тэмдгүүдийн талаар хэлэв. Гурван өдрийн турш гүн харанхуй нөмөрч, нар, сар, одод гэрэлтэхгүй гэв.

Байшингийн дээгүүр цахилгаан цахиж байгаа нь

Мөн газар хөдөлж, аянга бууж, цахилгаан цахих болно. Уулс нурж, олон хот сүйрнэ.

Нифайчууд Нифайтай ярьж байгаа нь

Зарим нифай хүн Самуелд итгэж, нүглээ наманчлав. Тэд өөрсдөд нь баптисм хүртээж чадах, зөв шударга нифай үндэстэн болох Нифайг олохоор явлаа.

Хүмүүс Самуел руу нум сумаар харваж байгаа нь

Үлдсэн хэсэг нь Самуелд итгэсэнгүй. Тэд түүн рүү чулуу шидэж, нум сумаар харвав. Гэвч Их Эзэн түүнийг хамгаалсан тул чулуу, сумны аль нь ч түүнийг оносонгүй.

Нифайчууд нум сумаар харваж байгаа нь

Түүнийг суманд оногдохгүй байгааг хараад улам олон хүн түүнд итгэж, баптисм хүртэхээр Нифай руу явлаа.

Нифай нэгэн эрэгтэйд баптисм хүртээж байгаа нь

Нифай мөн хүмүүст Есүсийн тухай заав. Тэрээр тэднийг Есүст итгэж, наманчлан, баптисм хүртээсэй гэж хүсэж байв.

Эрчүүд шатаар авирч байгаа нь

Гэвч ихэнх нифайчууд Самуелд итгэсэнгүй. Тэд түүнийг баривчлахыг оролдов.

Самуел хэрмэн дээрээс үсэрч байгаа нь

Самуел хэрэмнээс үсрэн бууж, нутаг руугаа зугтав.

Самуел леменчүүдэд зааж байгаа нь

Самуел леменчүүдэд зааж эхлэв. Түүний тухай нифайчууд дахин сураг сонссонгүй.