29-р бүлэг Алма Бурханы үгийг мөн итгэлийн тухай заав Алма зорамчуудад итгэлийн тухай заав. Итгэхээсээ өмнө эхлээд тэмдэг шаарддаг хүмүүс бол итгэлгүй хүмүүс гэдгийг Алма хэлэв. Aлмa 32:17–18 Харагдахгүй байгаа зүйлүүдийг үнэн гэдэгт итгэхийг итгэл гэдэг хэмээн Алма хэлжээ. Aлмa 32:21 Хүн итгэх хүсэлтэй байж, Бурханы үгийг сонссоноор тэдний итгэл нэмэгддэг. Тэгээд үг уг хүний зүрхэнд хүрч шингэж, үр мэт өсөж эхэлдэг гэж тайлбарлав. Aлмa 32:27–28 Хүн сайн мэдээний тухай илүү ихийг сурах тусам үр нь нахиалан өссөөр байх болно. Хүн үр сайн гэдгийг мэддэг ба түүний итгэл улам хүчтэй болж өснө. Aлмa 32:30 Сайн үр сайн жимс гаргадгийн адил Бурханы үг итгэлтэй хүмүүст адислал авчирдаг юм гэж Алма хэлэв. Алма 32:31, 41–43