39-р бүлэг Нифай агуу хүч чадал хүлээн авсан нь Нифай Их Эзэний үзүүлсэн зүйлүүд болон нифайчуудын ёс бус байдлын тухай бодон, гэр рүүгээ явав. Тэр тэдний ёс бус байдлын улмаас ихэд гунигтай байсан. Хиламан 10:1–3 Их Эзэн Нифайтай ярьж, дуулгавартай байж, сайн мэдээг номлохын тулд ихэд хөдөлмөрлөснийг нь магтав. Хиламан 10:4 Нифайд хүссэнээ хийх хүч чадал өгөгдөв. Тэр энэ хүч чадлыг зөвөөр ашиглах болно гэдгийг Их Эзэн мэдэж байлаа. Хиламан 10:5 Хэрэв нифайчууд наманчлахгүй бол устгагдах болно гэж сэрэмжлүүл хэмээн Их Эзэн Нифайд хэлэв. Нифай хүмүүст сэрэмжлүүлэхээр тэр даруй явав. Хиламан 10:11–12 Нифайчууд Нифайд итгэсэнгүй. Тэд түүнийг шоронд хийхийг оролдсон боловч Бурханы хүч чадал түүнийг хамгаалж байв. Хиламан 10:15–16 Нифай Бурханы үгийг бүх нифайчуудад тунхаглав. Хиламан 10:17 Гэвч хүмүүс улам ёс бус болж, нэг нэгэнтэйгээ дайтаж эхэлжээ. Хиламан 11:1 Нифай хүмүүсийг өлсгөлөнгөөс болж даруусаж, нүглээ наманчилж магадгүй хэмээн найдаж, өлсгөлөнгийн төлөө залбирав. Хиламан 11:3–4 Өлсгөлөн боллоо. Бороо орохгүй байснаас болж газар хатаж, үр тариа ургахаа болив. Хүмүүс байлдахаа болилоо. Хиламан 11:5–6 Нифайчууд өлсөж, тэдний олон нь нас барав. Амьд үлдсэн хүмүүс Их Эзэнийг болон Нифайн тэдэнд заасан зүйлүүдийг санаж эхлэв. Хиламан 11:6–7 Хүмүүс нүглээ наманчлан, Нифайгаас өлсгөлөнг зогсоохыг гуйгаач гэж шүүгчдээсээ хүсэв. Шүүгчид Нифай дээр очсон. Хиламан 11:8–9 Нифай хүмүүсийн даруу болж, нүглээ наманчилсныг хараад, Их Эзэнээс өлсгөлөнг зогсоохыг гуйв. Хиламан 11:9–12 Их Эзэн Нифайн залбиралд хариулснаар бороо орж эхлэв. Удалгүй үр тариа ч ургаж эхэллээ. Хүмүүс Бурханыг алдаршуулж, Нифайг агуу бошиглогч гэдгийг мэджээ. Хиламан 11:17–18 Ихэнх нифай хүн Сүмд нэгдэв. Тэд баяжиж, хот нь өргөжин тэлэв. Газар нутагт амар амгалан байдал тогтов. Хиламан 11:20–21 Тэгтэл леменчүүдтэй урьд нь нэгдсэн байсан хэсэг нифай хүн нифайчууд руу довтлов. Хиламан 11:24 Нифайчууд Гадиантоны дээрэмчид болсон дайснуудаа дийлэхийг оролдсон боловч чадсангүй. Учир нь тэд өөрсдөө дахиад ёс бус болсон байв. Хиламан 11:26, 28–29 Нифайчуудыг зөв шударга байх үед Их Эзэн тэднийг адисалсан. Тэднийг бардам болж, Их Эзэнийг мартах үед тэрээр өөрийг нь санахад туслах бэрхшээлүүдийг тэдэнд илгээдэг байв. Хиламан 12:1–3