43-р бүлэг Есүс Христ нифайчууд дээр хүрч ирсэн нь Олон нифай хүн Өгөөмөр нутаг дахь ариун сүмд цугларцгаав. Тэд газар нутаг дээрх агуу өөрчлөлтүүдийг харж гайхаж байлаа. 3 Нифай 11:1 Хүмүүс Есүс Христийн тухай мөн түүний нас баралтын тэмдгийн тухай ярьж байв. 3 Нифай 11:2 Тэд ярьж байх үедээ тэнгэрээс гарах намуухан дуу хоолойг сонслоо. Энэ нь тэдний зүрхийг шатаах шиг болов. 3 Нифай 11:3 Эхэндээ тэд уг дуу хоолойг ойлгож чадахгүй байсан ч гурав дахь удаагаа ярихад нь ойлгов. 3 Нифай 11:4–6 Уг дуу хоолой Тэнгэрлэг Эцэгийнх байлаа. Тэр Есүс Христийг танилцуулж, хүмүүст түүнийг сонсогтун гэж хэллээ. 3 Нифай 11:7 Есүс Христ тэнгэрээс бууж ирэн, хүмүүсийн дунд зогсов. Тэд юу болоод байгааг ойлгохгүй байсан тул ярихаас айж байлаа. Тэд Есүсийг тэнгэр элч гэж боджээ. 3 Нифай 11:8 Тэр өөрийгөө бошиглогчдын ирнэ гэж хэлж байсан Есүс Христ гэж хэлжээ. 3 Нифай 11:10 Есүс хүмүүст өөр дээр нь ирж, хөл, гар, хавирган талынх нь загалмайд хадуулсан шархны ормыг тэмтэрч үз гэж хэлэв. 3 Нифай 11:14 Есүс бол тэдний Бурхан бөгөөд тэдний нүглийн төлөө нас барсан гэдгийг хүмүүс мэдээсэй гэж тэр хүсэж байлаа. 3 Нифай 11:14 Хүмүүс нэг нэгээрээ Есүсийн хавирга, хөл, гаран дээрх шархны ормыг тэмтэрч үзэв. Түүнийг Аврагч гэдгийг тэд мэджээ. 3 Нифай 11:15 Дараа нь хүмүүс Есүсийг магтан дуулж, хөлийнх нь өмнө сөгдөн, шүтэн бишрэв. 3 Нифай 11:17 Есүс Нифайг болон арван нэгэн эрийг өөр дээрээ ирүүлэхээр дуудав. Тэр санваарын хүчийг тэдэнд өгч, баптисм хүртээх зөв арга замыг заасан. 3 Нифай 11:18, 21–26; 3 Нифай 12:1 Тэр нифайчуудад өөрт нь итгэж, наманчлан, зарлигуудыг биелүүл гэж хэлэв. Хэрэв тэд үүнийг хийхгүй бол хаант улсад орж чадахгүй гэв. 3 Нифай 12:19–20 Тэр нифайчуудад хэрхэн Тэнгэрлэг Эцэгт залбирахыг заасан. Тэр мөн мацаг барих тухай зааж, хэрэв тэд бие биенээ уучилбал өөрсдөө ч бас өршөөгдөнө гэж хэлэв. 3 Нифай 13:6–18 Есүс хүмүүст олон зүйлийг заасныхаа дараа тэднийг гэртээ харьж, Өөрийнх нь хэлсэн зүйлүүдийг эргэцүүлэн бодоод, залбир гэж хэлжээ. 3 Нифай 17:1–3 Нифайчууд уйлж эхлэв. Тэд Есүсийг ингээд явуулчихыг хүсэхгүй байлаа. 3 Нифай 17:5 Есүс нифайчуудыг хайрлаж байлаа. Тэр өвчтэй, зовлонтой хүмүүсийг эдгээж болохын тулд Өөр дээр нь авчир гэж хэлжээ. 3 Нифай 17:7 Есүс тэр хүмүүсийг эдгээв. Хүн бүр сөгдөж, Түүнийг шүтэн биширч байлаа. 3 Нифай 17:9–10