Судрын түүхүүд
4-р бүлэг: Гуулин ялтаснууд


4-р бүлэг

Гуулин ялтаснууд

Лихай Нифайтай ярьж байгаа нь

Нифайг ах нарынхаа хамт Иерусалим руу буцаж очихыг Их Эзэн хүсэж байгаа тухай Лихай Нифайд хэлэв. Тэд Лебен гэгч эрээс гуулин ялтаснуудыг авах ёстой байв.

Гуулин ялтаснууд

Гуулин ялтаснууд бол маш чухал цэдгүүд байсан. Тэдгээр нь Лихайн өвөг дээдсийн тухай өгүүлэхээс гадна Бурханы бошиглогчдоороо дамжуулан илчилж байсан үгсийг агуулдаг байв.

Лемен, Лемүел хоёр

Лемен, Лемүел хоёр гуулин ялтаснуудыг авчрахын тулд буцаж явахыг хүсэхгүй байлаа. Тэд үүнийг хийхэд дэндүү хэцүү гэж хэлж байв. Тэд Их Эзэнд итгэхгүй байсан.

Лихай Нифайтай ярьж байгаа нь

Нифай Их Эзэнийг дуулгавартай дагахыг хүсэж байв. Тэр Лебенээс гуулин ялтаснуудыг авахад Их Эзэн түүнд болон ах нарт нь тусална гэж мэдэж байлаа.

Лемен, Лемүел, Сам, Нифай нар

Лемен, Лемүел, Сам, Нифай нар гуулин ялтаснуудыг авахаар Иерусалим руу буцаж явав.

Лемен Лебентэй ярьж байгаа нь

Лемен Лебен дээр очоод, түүнээс ялтаснуудыг гуйжээ.

Лемен зугтаж байгаа нь

Лебен ихэд хилэгнэж, Леменд гуулин ялтаснуудыг өгсөнгүй. Лебен Леменийг алахыг хүссэн боловч Лемен зугтаж амжжээ.

Лемен дүү нартайгаа ярьж байгаа нь

Лемен юу болсон тухай дүү нартаа ярьжээ. Тэр айж, бууж өгөхийг хүсэн, аглаг буйдад байгаа аав дээрээ буцаж очихыг хүсэж байлаа.

Нифай ах нартайгаа ярьж байгаа нь

Тэд гуулин ялтаснуудгүйгээр буцаж явж болохгүй гэдгийг Нифай хэлэв. Тэр ах нартаа Их Эзэнд илүү итгэлтэй байх юм бол гуулин ялтаснуудыг авах боломжтой байх болно гэж хэллээ.

Алт цуглуулж байгаа нь

Нифай болон түүний ах нар Иерусалим дахь хуучин гэртээ очиж, ялтаснуудыг сольж авахын тулд өөрсдийн алт, мөнгийг авлаа.

Лебенд алтаа үзүүлж байгаа нь

Тэд Лебенд эд баялгаа үзүүлж, ялтаснуудаар солихыг санал болгов. Лебен алт мөнгийг нь хараад, авахыг хүсэж, тэднийг хөөн гаргажээ.

Лебен хуруугаараа зангаж байгаа нь

Лебен хүмүүстээ Лихайн хөвгүүдийг алахыг тушаав. Нифай болон түүний ах нар зугтаж, агуйд нуугдлаа. Лебен тэдний алт мөнгийг авчээ.

Лемен, Лемүел хоёр Нифай, Сам хоёрыг зодож байгаа нь

Лемен, Лемүел хоёр Нифайд ихэд уурлаж, Сам тэр хоёрыг саваагаар зодов.

Тэнгэр элч үзэгдсэн нь

Тэнгэр элч үзэгдэн, Лемен, Лемүел хоёрт боль гэж тушаав. Их Эзэн ялтаснуудыг авахад тэдэнд тусална гэж тэр хэлэв. Мөн Нифайг ах нарынхаа удирдагч болно гэж хэллээ.

Нифай ах нартайгаа ярьж байгаа нь

Нифай ах нартаа Их Эзэнд итгэлтэй байж, Лебенээс болон түүний хүмүүсээс айхгүй байх хэрэгтэй гэж хэлэв. Тэр мөн ах нартаа Иерусалим руу эргэж явахыг уриалав.

Нифай ах нартайгаа нуугдаж байгаа нь

Тэр орой Нифайн ах нар Нифайг хотын хашаан дотор нууцаар ороход гадна талд нь нуугдаж байлаа. Тэр Лебений байшин руу алхав.

Лебен согтсон байгаа нь

Нифай Лебений байшинд дөхөж ирээд, нэг согтуу хүн газар хэвтэж байхыг харав. Тэр хүн нь Лебен байв.

Нифай Лебений сэлмийг авч байгаа нь

Нифай Лебений сэлмийг хараад, сугалан авав. Ариун Сүнс Нифайд Лебенийг ал хэмээн хэлсэн ч тэр түүнийг алахыг хүссэнгүй.

Нифай Лебенийг алж байгаа нь

Ариун Сүнс Нифайд гуулин ялтаснуудыг авахын тулд Лебенийг ал хэмээн дахин хэллээ. Лихайн гэр бүлд сайн мэдээнээс суралцахын тулд ялтаснуудыг авах нь маш их хэрэгтэй байлаа.

Нифай Лебений хувцсыг өмссөн байгаа нь

Нифай Ариун Сүнсийг дуулгавартай дагаж, Лебенийг алжээ. Дараа нь Нифай Лебений хувцас, хуяг дуулгыг өмсөв.

Нифай Лебен болж жүжиглэж байгаа нь

Нифай Лебений гэрт орж, Зорам гэгч Лебений зарцтай тааралдав. Нифай яг л Лебентэй адил харагдаж мөн ярьж байв.

Нифай, Зорам хоёр

Тэр Зорамд гуулин ялтаснуудыг авчрахыг тушаав. Зорам Нифайг Лебен гэж бодож байсан тул түүнд ялтаснуудыг өгөв. Нифай Зорамд өөрийг нь дагаж явахыг тушаав.

Нифай, Зорам хоёр

Лемен, Лемүел, Сам нар Нифайн ирж явааг хараад, ихэд айцгаав. Учир нь тэд түүнийг Лебен гэж боджээ. Тэд зугтаж эхэлсэн боловч Нифайг дуудахад зогсоцгоов.

Нифай, Зорам хоёр

Зорам Нифайг Лебен биш гэдгийг мэдээд, зугтахыг оролджээ. Нифай Зорамыг барьж авч, хэрэв өөрийг нь дагаж аглаг буйд руу явбал түүнд гар хүрэхгүй гэж амлав.

Зорам ба ах нар

Зорам зөвшөөрлөө. Нифай болон түүний ах нар Зорамыг мөн гуулин ялтаснуудыг авч, Лихай, Сариа хоёр дээр эргэж ирэв.

Лихай, Сариа хоёр баяр хөөртэй байгаа нь

Тэд гуулин ялтаснуудыг Лихайд өгөв. Лихай, Сариа хоёр хөвгүүд нь эсэн мэнд эргэж ирсэнд баяртай байлаа. Тэд бүгд баярлаж, Бурханд талархлаа илэрхийлэв.

Лихай хөвгүүддээ уншиж өгч байгаа нь

Лихай гуулин ялтаснуудыг уншив. Тэдгээр нь Адам, Евагийн мөн дэлхийн Бүтээлтийн талаар өгүүлж байлаа. Тэдгээр нь олон бошиглогчийн үгсийг агуулсан байв.

Лихай, Нифай хоёр

Лихай, Нифай хоёр Их Эзэнийг дуулгавартай дагасандаа мөн гуулин ялтаснуудыг авах боломжтой байсандаа баяртай байлаа.

Лихай ялтаснуудыг баглаж байгаа нь

Лихайн гэр бүл ялтсан дээрх зарлигуудыг үр хүүхдүүддээ заахын тулд гуулин ялтаснуудыг авч явахаар ачаандаа баглав.