Мэдвэл зохих хүмүүс
-
Ааронхаан Мозаягийн хүү бөгөөд леменчүүдийн номлогч
-
АбинадайХаан Ноад заахаар илгээгдсэн бошиглогч. Абинадайг шатааж алсан.
-
Адамдэлхий дээрх анхны хүн
-
АлмаАбинадайн сургаалд итгэсэн хаан Ноагийн санваартан бөгөөд хожим нь Сүмийн удирдагч болсон
-
АмаликаяНифайчуудын хаан болохоор эрэлхийлж байсан ёс бус хүн бөгөөд хүмүүсийн эрх чөлөөг устгах байсан. Тэр хаан болж чадаагүй учраас леменчүүдтэй нэгдэхээр явсан.
-
АмлисайНифайчуудын хаан болохыг эрэлхийлсэн ёс бус хүн. Тэр хаан болж чадаагүй учраас дагагчдаа авч явж, нифайчууд руу дайрсны дараа леменчүүдтэй нэгдсэн.
-
АмлисайчуудАмлисайгийн дагагчид Тэд духан дээрээ улаан тэмдэг тавьж, леменчүүдтэй нэгдсэн.
-
АммаронЗөв шударга хүн бөгөөд Мормонд цэдгүүдийг өгснөөр тэдгээр нь аюулгүй хадгалагдаж чадсан
-
Аммон1Зарахемлагаас гарч, Нифайн нутаг руу явсан хэсэг бүлэг нифайчуудын удирдагч мөн тэр нифайчуудад зугтахад нь тусалсан
-
Аммон2Хаан Лемонайн сүргийг дээрэмчдээс хамгаалсан Мозаягийн нэгэн хүү. Тэр номлолдоо олон лемен хүнд зааж, хөрвүүлсэн.
-
Аммоны ард түмэнМозаягийн хөвгүүдээр хөрвүүлэгдсэн леменчүүд. Тэд зэвсгээ газар булшилж, дахиж хэзээ ч байлдахгүй гэдэг гэрээ байгуулсан.
-
АмюлекЗалуу Алмагийн номлолын хамтрагч. Тэд шоронд хаягдсан ч Бурханы хүчээр шоронгийн ханыг нураасан.
-
АмюлонАлмагийн хүмүүсийг захирч байсан хаан Ноагийн ёс бус санваартан. Тэр тэдэнд хүнд хүчир ажил тохоож, залбирсан хүн бүрийг ална гэж сүрдүүлсэн.
-
Антай-Нифай-Лихайчууд(Аммоны ард түмэн гэдгийг үзнэ үү)
-
Бага Иосеф СмитАлтан ялтаснуудаас Мормоны Номыг орчуулсан хожмын үеийн бошиглогч
-
Бенжамин хаанзөв шударга хаан бөгөөд Есүс Христийн тухай ард түмэндээ заахаар цамхаг дээр зогссон
-
ГидеонНихорыг хүмүүст буруу сургаал заах үед Сүмийг хамгаалсан зөв шударга нифай хүн. Нихор түүнийг алсан.
-
Евадэлхий дээрх анхны эмэгтэй хүн
-
ЖаредчуудЖаред, түүний ах хоёрыг дагагчид мөн тэд Бабелийг орхиж, хөлөг онгоцоор амлагдсан нутаг руу аялсан
-
Жаредын ахЕсүсээс 16 чулуунд гар хүрэхийг гуйсан бошиглогч. Тэгснээр тэдгээр нь жаредчуудын амлагдсан нугагт хүрэхдээ сууж явах хөлөг онгоцонд гэрэл гаргах байв
-
Залуу АлмаАлмагийн хүү бөгөөд Сүмийн эсрэг бослого гаргаж, устгахыг эрэлхийлсэн ч зүрх сэтгэлийн өөрчлөлтийг хүлээн авч, сайн мэдээг зааж эхэлсэн. Тэрээр Сүмийн удирдагч, анхны ерөнхий шүүгч болсон.
-
Зарахемнанифайчуудтай байлдаж, тэднийг боолчлохыг хүссэн лемен удирдагч Ахмад Моронайн их цэргийн эсрэг байлдаанд хуйхаа тасдуулсан.
-
ЗенифЗарахемлагаас бүлэг нифайчуудыг удирдан Нифайн нутаг руу явсан зөв шударга удирдагч. Тэндээ тэд ёс бус хаан Лемений боол болдог.
-
ЗиезромБурханыг байхгүй гэж хэлбэл Амюлект мөнгө өгнө гэж хэлсэн хуульч. Залуу Алма түүнд сайн мэдээг зааж, тэр наманчилсан.
-
ЗорамЛихайн гэр бүлтэй хамт амлагдсан нутаг руу аялсан Лебений зарц
-
ЗорамчуудНэгэн цагт Бурханы сүмд харьяалагдаж байсан ёс бус хүмүүс. Тэд синагог дотор Рамеумптом гэж нэрлэгдэх индэр дээр зогсон залбирдаг байсан.
-
ИаковЛихай, Сариа хоёрын хүү. Тэр Христ байдаггүй гэж хэлсэн Шеримтэй нүүрэлдсэн.
-
Иносөдрийн турш, шөнө болтол залбирсан Иаковын хүү. Тэр нифайчууд, леменчүүдийн төлөө залбирсан.
-
ИосефЛихай, Сариа хоёрын аглаг буйдад төрсөн зөв шударга хүү
-
Ифержаредчуудад наманчлахыг сэрэмжлүүлсэн мөн тэдний сүйрлийн тухай бичсэн бошиглогч
-
ИшмэилЛихайн гэр бүлтэй хамт амлагдсан нутаг руу аялсан Иерусалимын хүн. Түүний охид Лихайн хөвгүүдтэй гэрлэсэн.
-
КориантонЗалуу Алмагийн хүү бөгөөд итгэлтэй, зөв шударга номлогч байж чадаагүй
-
Кориантумржаредчуудаас хамгийн сүүлд амьд үлдсэн ёс бус хаан
-
КорихорБурхан байдаг гэдгийг нотлох тэмдэг хүссэн ёс бус хүн. Бурхан Корихорын дуу хоолойг авснаар тэмдэг үзүүлсэн.
-
ЛебенЛихайн хөвгүүдэд гуулин ялтаснуудыг өгөхийг хүсээгүй Иерусалимын ёс бус хүн
-
ЛеменЛихай, Сариа хоёрын том хүү. Тэр ёс бус хүн байсан бөгөөд Бурханы эсрэг тэмцсэн.
-
Лемен хаанЗенифт болон түүний нифай үндэстний дагагчдад хоёр хотыг өгсөн ч тэдэн рүү дайран довтолсон ёс бус лемен хүн
-
ЛеменчүүдЛемен, Лемүел хоёрын үр удам ба тэднийг дагагчид эсвээс сайн мэдээг эсэргүүцсэн хүмүүс
-
Лемен үндэстэн СамуелЕсүс Христийн төрөлт, үхлийн тэмдгийн талаар нифайчуудад бошиглосон бошиглогч
-
Лемонай хаанСайн мэдээг заалгаад, итгэсэн лемен хаан. Аммон2 хааны сүргийг дээрэмчдээс хамгаалсан.
-
Лемонай хааны эцэгСайн мэдээг заалгаад, итгэсэн лемен хаан. Бурханыг мэдэж авахын тулд бүх нүглээ хаяхад бэлэн гэж хэлсэн.
-
ЛемүелЛихай, Сариа хоёрын ёс бус хүү
-
Лимхай хаанЁс бус хаан Ноагийн сайн хүү. Тэрээр хүмүүсийнхээ хамт леменчүүдэд боолчлогдож байсан ч зугтаж чадсан.
-
Лихай1Иерусалим устгагдах болно гэж сэрэмжлүүлсэн бошиглогч. Бурханыг гэр бүлээ аваад аглаг буйд руу яв гэж хэлэхэд үгийг нь сонссон.
-
Лихай2Хиламаны хүү. Тэр дүүгийнхээ хамт шоронд хоригдож, галаар хүрээлүүлсэн.
-
МариаЕсүсийн эх
-
Мозаягийн хөвгүүдХаан Мозаягийн хөвгүүд болох Аарон, Аммон,2 Химнай, Омнер нь леменчүүдэд зоригтойгоор номлосон
-
Мозая хаанНифай үндэстний хамгийн сүүлийн хаан. Тэр дөрвөн хүүтэй байсан.
-
МормонНифайчуудын их цэргийн удирдагч бөгөөд хамгийн сүүлийн нифай бошиглогчдын нэг. Тэрээр Мормоны Номыг эмхэтгэсэн.
-
МоронайМормоны хүү, хамгийн сүүлийн нифай бошиглогч. Тэр алтан ялтаснуудыг булшилсан бөгөөд хожим нь Иосеф Смитэд тэнгэр элч болон үзэгдсэн.
-
Моронай, ахмадНифайн армийн зөв шударга удирдагч. Тэр эрх чөлөөний тугийг хийж, эрх чөлөөнийхөө төлөө тулалд гэж их цэрэгтээ хэлсэн.
-
Нифай1Лихай, Сариа хоёрын зөв шударга хүү. Тэр Лебенээс гуулин ялтаснуудыг авсан бөгөөд гэр бүлийг нь амлагдсан нутаг тийш аваачсан усан онгоцыг барьсан.
-
Нифай2Хиламаны хүү. Тэр ах Лихайн хамт шоронд хоригдож, галаар хүрээлүүлсэн. Нифай хүмүүст наманчлалыг заахын тулд өлсгөлөнг авчирсан.
-
Нифай3Шавь мөн Сүмийн удирдагч байхаар Есүс Христээр сонгогдсон зөв шударга хүн
-
НифайчуудНифайн дагагчид эсвэл сайн мэдээг хүлээн авсан хүмүүс
-
НихорБурханы Сүмийн эсрэг хүчтэй маргалдаж байсан ёс бус хүн. Тэр Гидеоныг алж, үхлийн ял сонссон.
-
Ноа хаанЭд баялгийг хайрлаж, хүмүүстээ ёс бус байхыг заасан ёс бус нифай хаан. Өөрийнх нь хүмүүс түүнийг шатааж алсан.
-
Омнерхаан Мозаягийн хүү ба леменчүүдийн номлогч
-
Пахоранахмад Моронайд ёс бус нифайчуудыг ялахад тусалсан нифайчуудын ерөнхий шүүгч
-
СамЛихай, Сариа хоёрын зөв шударга хүү
-
СариаЛихайн1 эхнэр
-
Сизромдүүдээ алуулсан ерөнхий шүүгч
-
СийнтумСизромын дүү мөн Сизромыг алсан хүн
-
ХаготОлон нифай хүнийг хойд зүг рүү авч явсан усан онгоцыг барьж босгосон хүн
-
ХиламанЗалуу Алмагийн хамгийн том хүү. Түүнд ялтаснуудыг өгч, хүмүүсийнхээ түүхийг бичихийг зарлигласан. Тэр мөн 2000 залуу дайчны удирдагч байсан.
-
Химнайхаан Мозаягийн хөвгүүн мөн леменчүүдийн номлогч
-
ШеримЕсүс Христэд итгэхийн тулд тэмдэг шаардсан ёс бус нифай хүн
-
ШизКориантумрын эсрэг их цэргийг удирдсан мөн хамгийн сүүлд амьд үлдсэн жаредчуудын нэг болох ёс бус жаред хүн
-
хааныг хүсэгч хүмүүсШүүгчдээр бус хаанаар захируулахыг хүссэн нифайчууд. Тэд хаантай болж чадаагүй учраас леменчүүдтэй нэгдэж, нифайчууд руу дайрсан.
-
хоёр мянган залуу дайчинХиламанаар удирдуулсан залуу аммончуудын их цэрэг. Дахин байлдахгүй гэсэн гэрээ байгуулсан эцэг эхээ байлдуулахгүйн тулд өөрсдөө байлдсан.
-
эрх чөлөөг хүсэгч хүмүүсөөрсдийн сонгосноор амьдрах мөн шүтэн бишрэхийг хүссэн нифайчууд. Тэд хаанд бус, шүүгчдэд захирагддаг байв.