34-р бүлэг Хиламан ба 2000 залуу дайчин Аммоны хүмүүс дахин хэзээ ч дайтахгүй гэж Бурханд амлажээ. Тэд нифайчуудын ойролцоо амьдардаг байсан бөгөөд нифайчууд тэднийг хамгаалж байв. Aлмa 53:10–12 Аммоны хүмүүсийн дайснуудыг нифайчууд руу довтлоход Аммоны хүмүүс амлалтаа эвдэн, нифайчуудад байлдахад нь туслахыг хүсжээ. Алма 53:13 Хиламан ба нифайчуудын бусад удирдагч Аммоны хүмүүсийг Бурханд өгсөн амлалтаа эвдээсэй гэж хүссэнгүй. Aлмa 53:14–15 Аммоны хүмүүсийн залуу хөвгүүд энэ амлалтыг аваагүй байсан. Тэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхэд нь нифайчуудын их цэрэгт туслахыг хүсжээ. Aлмa 53:16–17 Эдгээр залуу хөвгүүний хоёр мянга нь эх орноо хамгаалах замыг сонгов. Тэд Хиламаныг удирдагчаа болгохыг хүсжээ. Aлмa 53:18–19 Эдгээр залуу эр баатарлаг, зоригтой, хүчтэй байлаа. Тэд мөн үнэнч шударга, итгэл даахуйц мөн Бурханы зарлигуудыг дагадаг байжээ. Алма 53:20–21 Хиламан хоёр мянган залуу дайчнаа байлдаанд удирдав. Тэр тэднийг өөрийн хөвгүүд гэж дууддаг, тэд ч түүнийг эцгээ гэж дууддаг байжээ. Алма 53:22; Алма 56:46 Хиламаны хөвгүүд байлдаж үзээгүй ч айхгүй байлаа. Тэдний эхчүүд Бурханд итгэж, Бурханыг өөрсдөд нь тусална гэдгийг мэддэг байх талаар хөвгүүддээ заажээ. Алма 56:47 Хиламан ба түүний цэргүүд леменчүүдийн эсрэг хэд хэдэн дайнд тулалдав. Эдгээр залуу эр Хиламаны бүх тушаалыг дуулгавартай дагав. Aлмa 57:19–21 Тэд эрэлхгээр байлдан, дайснуудаа ухрааж, хөөн зайлуулахад тусалжээ. Дайны дараа Хиламан хөвгүүн бүр нь шархадсан ч, нэг нь ч үхээгүй байгааг мэдсэн. Алма 57:22, 25 Энэ бол гайхамшиг байлаа. Хиламан маш их баяртай байлаа. Эдгээр залуу эр Бурханд итгэх агуу итгэлийнхээ ачаар хамгаалагдсан гэдгийг тэр мэдэж байв. Aлмa 57:26–27