17-р бүлэг Алма хүмүүстэйгээ хамт зугтсан нь Нэг өдөр Алмагийн хүмүүсийг талбай дээрээ ажиллаж байх үед леменчүүд хил даван, тэдний газар нутагт орж ирэв. Мозая 23:25 Нифайчууд айж, аюулгүй байдлын төлөө хот руугаа зугтсан. Алма тэдэнд Бурханыг санахыг мөн Түүний тусална гэдгийг хэлэв. Нифайчууд залбирч эхэллээ. Moзая 23:26–28 Их Эзэн леменчүүдийн зүрх сэтгэлийг зөөлрүүлсэн бөгөөд тэд нифайчуудыг гэмтээсэнгүй. Леменчүүд хаан Лимхайн хүмүүсийг хайж байгаад төөрчээ. Moзая 23:29–30 Хэрэв газар нутаг руугаа буцах замыг нь зааж өгвөл түүний хүмүүсийг зовоохгүй гэж леменчүүд Алмад амлажээ. Алма тэдэнд замыг нь зааж өгөв. Moзая 23:36 Гэвч леменчүүд амлалтаа биелүүлсэнгүй. Тэд уг нутгийн эргэн тойронд харуул тавьсан ба Алма хүмүүсийнхээ хамт эрх чөлөөгүй болжээ. Moзая 23:37 Леменчүүдийн хаан Амюлоныг Алмагийн хүмүүсийн дээрх захирагч болгов. Амюлон бол нифай хүн бөгөөд Хаан Ноагийн ёс бус санваартан байв. Мозая 23:39; Мозая 24:8–9 Амюлон Алмагийн хүмүүсээр хүнд хүчир ажил хийлгэж байв. Тэд тусламж эрэн залбирсан ч Амюлон тэднийг залбирч харагдах л юм бол алах болно гэж хэлжээ. Хүмүүс зүрх сэтгэлдээ тасралтгүй залбирч байлаа. Моозая 24:10–12 Бурхан тэдний залбирлыг сонсож, хүмүүст хүч чадал өгсөн учраас тэдний ажил хөнгөвчлөгдсөн мэт санагджээ. Хүмүүс баяртай мөн тэвчээртэй байв. Moзая 24:14–15 Хүмүүс итгэлтэй байгаа нь Бурханд ихэд тааламжтай байлаа. Тэр Алмад леменчүүдээс зугтахад нь тэдэнд тусална гэж хэлэв. Мозая 24:16–17 Шөнө дунд хүмүүс хоол хүнс, мал сүргээ цуглуулав. Маргааш өглөө нь Алмаг хүмүүстэйгээ хотыг орхиж явах хооронд Бурхан леменчүүдийг гүн нойронд автуулав. Мозая 24:18–20 12 өдрийн турш аялсны дараа уг хүмүүс Зарахемлад ирсэн ба тэнд хаан Мозая ба түүний хүмүүс тэднийг маш дотно хүлээж авав. Мозая 24:25