Судрын түүхүүд
53-р бүлэг: Моронай ба түүний заасан сургаалууд


53-р бүлэг

Моронай ба түүний заасан сургаалууд

Моронай ялтаснууд дээр бичиж байгаа нь

Мормоныг нас барсны дараа Моронай ганцаараа үлдэв. Тэр эцгийнхээ өгсөн цэдгүүдийг дуусгасан.

Моронай Иосеф Смитийг харсан нь

Моронай алтан ялтаснуудыг хэзээ нэг өдөр газар доороос гаргаж авна гэдгийг мэдэж байлаа.

Мормоны Ном барьж буй хос

Алтан ялтаснууд дээрх үгс Есүс Христийн тухай өгүүлдэг. Тэдгээр нь гэрчлэлийг агуулж, хүмүүст хэрхэн зөв шударга амьдрахыг заадаг.

Леменчүүд нифайчуудыг олзолж байгаа нь

Ёс бус леменчүүд Есүс Христийг үгүйсгээгүй нифай хүн болгоныг алсан.

Моронай леменчүүдээс нуугдаж байгаа нь

Моронай хэзээ ч Есүс Христийг үгүйсгээгүй. Тэр леменчүүдээс нуугдан, нэг газраас нөгөө рүү нүүж байв.

Моронай алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Моронай алтан ялтаснууд дээр олон зүйлийг бичсэн бөгөөд ялангуяа хожмын өдрүүдэд амьдрах леменчүүдэд зориулан бичжээ.

Залуу эрэгтэйчүүд ариун ёслолыг адисалж байгаа нь

Тэр ариун ёслолын залбирлыг оролцуулан, олон чухал зүйлийн талаар бичсэн.

Баптисм хүртэж байгаа эр

Нүглээ сайн дураараа наманчилж, Есүс Христэд үйлчлэх хүсэлтэй хүмүүс л баптисм хүртэж болно гэж Моронай бичжээ.

Есүс Христ

Моронай бүх хүнийг Есүс Христэд итгэж, түүнийг таньж мэдээсэй гэж хүсэж байлаа. Тэр сайн зүйл болгон Христээс ирдэг гэж хэлсэн.

Моронай ялтаснууд дээр бичиж байгаа нь

Хэрэв хүмүүс Бурханыг хайрлаж, Түүнийг дагавал төгс төгөлдөр болж чадна гэж Моронай бичсэн.

Моронай

Моронай нас барсныхаа дараа амилуулагдаж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт амьдрах болно гэдгээ мэдэж байлаа.