49-р бүлэг Мормон ба түүний заасан сургаалууд Есүс Христийг нифайчууд дээр айлчилснаас олон жилийн дараа хэсэг хүн Сүмийг орхин явж, өөрсдийгөө леменчүүд гэж нэрлэв. 4 Нифай 1:20 Яваандаа нифайчууд, леменчүүдийн аль аль нь бараг бүгд ёс бус болжээ. 4 Нифай 1:45 Аммарон хэмээх зөв шударга эр ариун нандин бичээсүүдийг хадгалж байлаа. Ариун Сүнс түүнд тэдгээрийг нуу, ингэснээр тэдгээр нь аюулгүй хадгалагдах болно гэж хэлэв. 4 Нифай 1:48–49 Аммарон 10 настай Мормон хүүд цэдгүүдийг хаана нуусныг хэлж өгөв. Аммарон Мормонд найдаж болно гэж мэдэж байлаа. Moрмон 1:2–3 Мормон 24 нас хүрээд, Нифайн ялтаснуудыг авч, түүн дээр ард түмнийхээ тухай бичих ёстой байлаа. Moрмон 1:3–4 Мормоныг 11 настай байхад нифайчууд, леменчүүдийн хооронд дайн дэгдэв. Нифайчууд ялж, дахин амар амгалан ноёрхсон. Мормон 1:16, 8–12 Нифайчууд дэндүү ёс бус байсан учир Их Эзэн гурван шавиа эргүүлэн авч, гайхамшиг, эдгээлтүүд эцэслэв. Ариун Сүнс ард түмнийг удирдахаа болив. Moрмон 1:13–14 Мормоныг 15 настай байхад Есүс Христ түүн дээр ирсэн. Мормон Аврагчийн тухай болон түүний сайхан сэтгэлийн талаар илүү ихийг мэдэж авчээ. Мормон 1:15 Мормон хүмүүст номлохыг хүссэн боловч хүмүүс дэндүү ёс бус байгаа учир номлох хэрэггүй гэж Есүс хэлэв. Тэдний зүрх сэтгэл Бурханы эсрэг эргэсэн байлаа. Moрмон 1:16–17 Удалгүй дахин нэг дайн дэгдэв. Мормон том биетэй, хүчирхэг хүн болсон учраас нифайчууд цэргээ удирдуулахаар түүнийг сонгожээ. Мормон 2:1 Нифайчууд леменчүүдтэй олон жилийн турш дайтав. Мормон хүмүүстээ гэр бүл, гэр орныхоо төлөө байлдахад уриалахыг хичээж байлаа. Мормон 2:23 Нифайчууд дэндүү ёс бус болсон тул Их Эзэн тэдэнд тусалсангүй. Мормон 2:26 Хэрэв нифайчууд нүглээ наманчилж, баптисм хүртвэл амь өршөөгдөх болно гэж Мормон тэдэнд хэлэв. Гэвч хүмүүс татгалзсан. Moрмон 3:2–3 Тэд леменчүүдийг бүгдийг ална гэж хүч чадлаараа бардамнаж байлаа. Нифайчууд ёс бус байсан учраас Мормон тэднийг цаашид удирдахаас татгалзав. Moрмон 3:9–11 Леменчүүд тулалдаан бүрд нифайчуудыг ялж эхлэв. Мормон нифайчуудын их цэргийг дахин удирдахаар шийдсэн. Мормон 4:18; Мормон 5:1 Ёс бус нифайчууд дайнд ялахгүй гэдгийг тэр мэдэж байв. Тэд наманчилсангүй, тэр ч бүү хэл хэрэгтэй байгаа тусламжийнхаа төлөө залбирсангүй. Мормон 5:2 Мормон Аммароны нуусан бүх цэдгийг толгодоос авч, хэзээ нэгэн өдөр уг цэдгийг унших хүмүүст зориулан бичив. Мормон 4:23; Мормон 5:9, 12 Тэр бүх хүнийг, тэр дундаа иудейчүүдийг Есүс Христийн тухай мэдэж, наманчлан, баптисм хүртэж, сайн мэдээний дагуу амьдран, адислагдаасай гэж хүсэж байв. Мормон 5:14; Мормон 7:8, 10 Ариун Сүнс Христийн ирэх тухай бошиглолыг агуулсан Нифайн бага ялтаснуудыг өөрийнхөө ялтаснуудтай хамт тавь гэж Мормонд хэлэв. Мормоны үгс 1:3–7 Мормон нифайчуудыг Куморагийн газар нутаг тийш удирдав. Тэнд тэд леменчүүдтэй дахин байлдахад бэлэн болов. Мормон 6:4 Мормон өндөр настай болж байлаа. Энэ нь сүүлчийн дайн байх болно гэдгийг тэр мэдэж байв. Тэр леменчүүдээр ариун нандин цэдгүүдийг олуулж, устгуулахыг хүсэхгүй байлаа. Мормон 6:6 Тиймээс тэр Мормоны ялтаснуудыг өөрийн хүү Моронайд өгч, үлдсэн бүх ялтсыг Кумора гүвээнд нуулаа. Мормон 6:6 Леменчүүд довтолж, 24 нифай хүнээс бусад бүх хүнийг алав. Мормон шархадсан байлаа. Moрмон 6:8–11 Маш олон нифай хүн үхсэнд Мормон гашуудаж байсан ч тэд Есүсийг эсэргүүцсэн тул алуулсан гэдгийг мэдэж байв. Moрмон 6:16–18 Мормон нифайчуудад үнэнийг заахыг хичээсэн билээ. Тэр Есүс Христэд итгэлтэй байх нь хэчнээн чухал болохыг тэдэнд хэлсэн. Моронай 7:1, 33, 38 Тэр тэдэнд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан найдвар тээж, Христийн цэвэр хайраар хайрлан, энэрдэг байхыг заах гэж хичээсэн юм. Моронай 7:40–41, 47 Мөн Мормон нифайчуудад сайн мэдээг заасан хүү Моронайдаа захидлууд бичсэн байв. Моронай 8:1–2 Мормон нифайчуудын аймшигт ёс бус байдлын талаар бичсэн байлаа. Тэр Моронайд Есүс Христэд итгэлтэй хэвээр бай гэж хэлжээ. Моронай 9:1, 20, 25 Леменчүүд цэдгүүдийг бичиж дуусгасан Моронайгаас бусад бүх нифай хүнийг болон Мормоныг алжээ. Мормон 8:2–3