46-р бүлэг Есүс Христ нифайчуудад заан, тэдэнтэй цуг залбирав Есүс Христийг харсан нифайчууд найз нөхдөдөө түүнийг маргааш дахин ирнэ гэж хэлсэн. Олон хүн Есүсийн ирэх газарт очих гэж ихээхэн хичээв. 3 Нифай 19:2–3 Маргааш нь Нифай болон бусад шавь цугласан олонд сургаал айлдав. Тэгээд шавь нар Ариун Сүнсийг хүлээн авахын төлөө залбирсан. 3 Нифай 19:6–9 Нифай ус руу орж, баптисм хүртэв. Дараа нь тэр бусад шавьд баптисм хүртээсэн. 3 Нифай 19:11–12 Тэд баптисм хүртсэнийхээ дараа Ариун Сүнсийг хүлээн авав. Тэднийг гал хүрээлэх мэт болж, тэнгэр элчүүд тэнгэрээс бууж ирэн, тэдэнд тохинуулав. 3 Нифай 19:13–14 Тэнгэр элчүүдийг шавь нартай хамт байх үед Есүс ирж, тэдний дунд зогссон. 3 Нифай 19:15 Есүс бүх нифайчуудаас газарт сөгдөхийг хүсэв. Тэр шавь нартаа залбир гэж хэлэв. 3 Нифай 19:16–17 Тэднийг залбирч байх үед Есүс хүмүүсээс бага зэрэг холдоод, сөгдөн сууж, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирав. 3 Нифай 19:18–20 Шавь нарт нь Ариун Сүнсийг өгсөнд Есүс Тэнгэрлэг Эцэгт талархав. Дараа нь тэр шавь нарынх нь үгэнд итгэсэн хүн бүхэнд Ариун Сүнсийг өгөөч гэж гуйсан. 3 Нифай 19:20–21 Есүс шавь нараа залбирч байх хооронд адислав. Түүнийг тэдэн рүү инээмсэглэхэд тэд Түүний царай болон хувцастай адил цагаан болцгоов. 3 Нифай 19:25 Есүс шавь нарынхаа төлөө дахин залбирав. Тэр тэднийг агуу их итгэлтэй байгаад нь баяртай байлаа. 3 Нифай 19:29, 35 Христ хүмүүст залбирахаа боль, гэхдээ зүрх сэтгэлдээ залбирсаар бай гэж хэлэв. Дараа нь тэр тэдэнд ариун ёслолыг түгээв. 3 Нифай 20:1–5 Хэн ч талх, дарс авчраагүй ч Аврагч тэдгээрийг гайхамшигт аргаар бий болгов. 3 Нифай 20:6–7 Есүс Христ Өөрийнх нь сайн мэдээ эцсийн өдрүүдэд дэлхийд дахин ирнэ гэж нифайчуудад хэлэв. 3 Нифай 21:1, 3, 7, 9 Тэр тэдэнд судруудаас суралцах талаар мөн Нифайд Лемен үндэстэн Самуелийн бошиглолын биелэлтийг цэдгүүдэд бичих тухай хэлэв. 3 Нифай 23:1, 9–13 Дараа нь Есүс судруудаас хүмүүст заав. Тэр тэдэнд Өөрийнх нь заасан зүйлүүдийг бие биедээ заа хэмээн хэлэв. 3 Нифай 23:14 Есүсийг тэнгэр өөд буцаж явахад шавь нар нь хүмүүст заасан. Итгэсэн хүмүүс баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авав. 3 Нифай 26:15, 17 Нифайчууд бүх зарлигийг дуулгавартай дагаж эхлэв. 3 Нифай 26:20