Судрын түүхүүд
32-р бүлэг: Ахмад Моронай ба эрх чөлөөний туг


32-р бүлэг

Ахмад Моронай ба эрх чөлөөний туг

Амаликая ярьж байгаа нь

Ёс бус Амаликая нифайчуудын хаан байхаар эрэлхийлсэн. Олон нифай хүн түүнийг дагаж Сүмийг орхин явжээ.

Амаликая

Хэрэв Амаликая хаан болбол тэр Бурханы Сүмийг сүйтгэж, хүмүүсийг эрх чөлөөгүй болгохыг оролдох байв.

Моронай Амаликаяг тандаж байгаа нь

Нифайчуудын цэргийн удирдагч ахмад Моронай Амаликаягийн хаан болох төлөвлөгөөг сонсоод ихэд уурлажээ.

Моронай туган дээр бичиж байгаа нь

Моронай туг хийхийн тулд хүрмээ урав. Туган дээрээ тэр хүмүүст шашин, эрх чөлөө, амар амгалангаа хамгаал гэдгийг сануулсан захиас бичив.

Моронай залбирч байгаа нь

Моронай тугийг модонд өлгөөд, түүнийгээ эрх чөлөөний туг хэмээн нэрлэв. Дараа нь хуяг дуулгаа өмсөж, залбирахаар сөгдөн суув.

Моронай залбирч байгаа нь

Тэрээр Бурханаас Есүс Христэд итгэдэг хүмүүсийг хамгаалахыг гуйж, газар нутгаа эрх чөлөөний газар нутаг хэмээн нэрлэн, эрх чөлөөтэй байхын төлөө залбирсан.

Моронай тугаараа даллаж байгаа нь

Моронай хүмүүсийн дунд явав. Тэр эрх чөлөөний тугаа намируулан, тэднийг хүрч ирээд, эрх чөлөөгөө хамгаалахад тусал хэмээн дуудав.

Хүмүүс Моронайн эргэн тойронд цугларч байгаа нь

Хүмүүс газар бүрээс цугларав. Тэд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаж мөн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ хэмээн амласан.

Амаликая ба түүний дагалдагчид зугтаж байгаа нь

Моронайтай олон нифайчууд нэгдсэнийг Амаликая хараад айв. Тэр дагагчидтайгаа хамт леменчүүдтэй нэгдэхээр явлаа.

Моронай ба түүний их цэрэг

Моронай цэргүүдтэйгээ хамт тэднийг зогсоохыг оролдсон боловч Амаликая болон түүний хэсэг эрчүүд зугтаж чаджээ.

Харуулын цамхаг дээр намирч буй туг

Моронай эрх чөлөөний тугийг нифайчуудын газар нутгийн цамхаг бүр дээр байрлуулав. Нифайчууд эрх чөлөөгөө хадгалж, дахин амар амгалан байдлыг олов.