33-р бүлэг Хааныг хүсэгч ба эрх чөлөөг хүсэгч хүмүүс Зарим нэг нифай хүн ерөнхий шүүгч Пахоранаас зарим хуулийг өөрчлөхийг хүсжээ. Aлмa 51:2–3 Пахораныг татгалзахад хүмүүс уурлан, түүнийг ерөнхий шүүгчээс огцруулахыг хүссэн. Тэд шүүгчийг бус хааныг хүсэж байв. Aлмa 51:3–5 Хааныг хүсэгч хүмүүс нэгнийгээ хаан болгож, хүмүүсийн дээр захирах хүч чадалтай болно гэж найдаж байв. Алма 51:5, 8 Пахораныг ерөнхий шүүгчээр үлдээхийг хүссэн нифайчуудыг эрх чөлөөг хүсэгч хүмүүс гэж нэрлэжээ. Тэд өөрсдийн хүссэнээр амьдрах, шүтэн бишрэх эрх чөлөөг хүсэж байв. Алма 51:6 Эрх чөлөөг хүсэгч үү, хааныг хүсэгч үү гэдгээр нь хүмүүсийн дунд санал хураалт явуулав. Тэдний ихэнх нь эрх чөлөөг хүсэгч хүмүүсийн төлөө саналаа өгөв. Алма 51:7 Яг энэ үед Амаликая нифайчууд руу довтлохоор леменчүүдийн их цэргийг цуглуулж байлаа. Алма 51:9 Хааныг хүсэгч хүмүүс леменчүүдийн ирж байгааг сонсоод баярлаж, улс орноо хамгаалахад туслахаас татгалзав. Алма 51:13 Хааныг хүсэгч хүмүүс байлдахгүй гэсэн учир ахмад Моронай ууртай байв. Тэр нифайчуудыг эрх чөлөөтэй байлгахын тулд ихээхэн хүч хөдөлмөр гаргасан байлаа. Алма 51:14 Тэр хааныг хүсэгч хүмүүсийг нэг бол леменчүүдтэй байлдуулах, аль эсвэл цаазлах эрх мэдлийг захирагчаас хүсэв. Алма 51:15 Захирагч Пахоран Моронайд энэхүү эрх мэдлийг өгөхөд Моронай цэргүүдээ хааныг хүсэгч хүмүүсийн эсрэг удирдав. Aлмa 51:16–18 Хааныг хүсэгч олон хүн алагдаж, зарим нь шоронд хаягдав. Үлдсэн хэсэг нь леменчүүдийн эсрэг нутгаа хамгаалахад туслахыг зөвшөөрөв. Aлмa 51:19–20