12-р бүлэг Бенжамин хаан Бенжамин хаан нифайчуудын зөв шударга хаан байсан. Тэр зөв шударга хүмүүсийн тусламжтайгаар газар нутагтаа амар амгаланг тогтоов. Мормоны үгс 1:17–18 Бенжамин хаан нас өндөр болж мөн хүмүүстээ хандан ярихыг хүсэж байлаа. Түүний хүү Мозая дараагийн хаан болно гэдгийг тэр тэдэнд хэлэх хэрэгтэй байв. Мозая 1:9–10 Газар газраас хүмүүс ирж, ариун сүмийн ойролцоо цугларцгаав. Тэд майхныхаа амыг ариун сүм рүү харуулан босгов. Мозая 2:1, 5–6 Бенжамин хаан нифайчуудад дуу хоолойгоо хүргэхийн тулд цамхаг дээрээс ярьсан. Мозая 2:7 Тэр тэдэнд үйлчлэхийг их хичээсэн гэдгээ хэлэв. Тэр бусдад үйлчилснээр Бурханд үйлчилдэг гэж хэлсэн. Мозая 2:14, 17 Бенжамин хаан хүмүүст Бурханы зарлигуудыг дага гэж хэлэв. Зарлигуудыг итгэлтэй дагадаг хүмүүс аз жаргалтай байж, хэзээ нэгэн өдөр Бурхантай хамт амьдрах болно гэж тэр хэлсэн. Moзая 2:41 Бенжамин хаан Есүс Христ удахгүй дэлхийд мэндэлнэ мөн Түүний эхийг Мариа гэх болно гэж хэлэв. Мозая 3:5, 8 Есүс гайхамшгуудыг үзүүлэх болно. Тэр өвчтөнийг эдгээж, нас барагсдыг амилуулах болно. Тэр сохор нэгнийг хараатай болгож, дүлий нэгнийг сонсголтой болгоно. Мозая 3:5 Есүс бүх хүний нүглийн төлөө зовж шаналан, үхэх болно. Нүглээ наманчилдаг, Есүст итгэдэг хүмүүс нүглээсээ өршөөгдөх болно. Мозая 3:7, 11–12 Гэм нүгэлтэй хүмүүс Есүсийг ташуурдаж, тэгээд цовдлох болно гэж Бенжамин хаан нифайчуудад хэлсэн. Мозая 3:9 Гурван өдрийн дараа Тэр амилуулагдах болно. Moзая 3:10 Хаан Бенжаминыг ярьж дуусахад нифайчууд бүгд газарт сөхрөн унав. Тэд хийсэн нүгэлдээ харамсан, наманчлахыг хүсжээ. Мозая 4:1–2 Хүмүүс Есүс Христэд итгэж байсан бөгөөд өршөөл хүртэхийн тулд залбирцгаав. Moзая 4:2 Ариун Сүнс тэдний зүрх сэтгэлийг дүүргэв. Бурхан өөрсдийг нь өршөөсөн бөгөөд өөрсдөд нь хайртай гэдгийг тэд мэдсэн. Тэд амар амгалан, баяр баяслыг мэдрэв. Мозая 4:3 Бенжамин хаан ард түмэндээ Бурханд итгэ хэмээн хэлэв. Бурхан бүх зүйлийг бүтээсэн бөгөөд ухаалаг, хүчирхэг гэдгийг тэр тэдэнд мэдүүлэхийг хүсэж байлаа. Мозая 4:9 Бенжамин хаан хүмүүст даруу байж, өдөр бүр залбир хэмээн хэлэв. Тэр ард түмнээсээ Бурханыг үргэлж санаж, итгэлтэй байгаасай гэж хүсэж байлаа. Moзая 4:10–11 Тэр эцэг эхчүүдэд муудалцаж, маргахыг үр хүүхдүүддээ бүү зөвшөөр гэж захив. Moзая 4:14 Тэр дуулгавартай байхыг мөн нэг нэгнээ хайрлаж, үйлчлэхийг үр хүүхдүүддээ заа гэж тэдэнд хэлэв. Moзая 4:15 Тэрээр хэлж, хийж, бодож байгаа зүйлдээ хянамгай хандахыг хүмүүст сэрэмжлүүлсэн. Тэд үлдсэн амьдралынхаа туршид итгэлтэй байж, зарлигуудыг дагах ёстой байв. Moзая 4:30 Бенжамин хаан хүмүүсээс өөрийнх нь заасан зүйлст итгэж байгаа эсэхийг асуув. Тэд бүгд тийм гэж хэлсэн. Ариун Сүнс тэднийг өөрчилсөн бөгөөд тэд цаашид нүгэл үйлдэхийг хүсэхгүй байв. Мозая 5:1–2 Тэд бүгд Бурханы зарлигуудыг дагана хэмээн амлаж, гэрээ байгууллаа. Хаан Бенжамин сэтгэл хангалуун байв. Мозая 5:5–6 Хаан Бенжамин өөрийн хүү Мозаяд шинэ хаан болох эрхийг олгов. Хаан Бенжамин үүнээс хойш гурван жилийн дараа нас баржээ. Мозая 6:3, 5 Мозая зөв шударга хаан байв. Тэр аавынхаа адил шаргуу хөдөлмөрлөж, ард түмэндээ үйлчилдэг байв. Мозая 6:6–7