Судрын түүхүүд
50-р бүлэг: Жаредчууд Бабелийг орхин явсан нь


50-р бүлэг

Жаредчууд Бабелийг орхин явсан нь

Жаред ахтайгаа ярилцаж байгаа нь

Жаред ба түүний ах ёс журамтай эрчүүд байсан бөгөөд Бабел хэмээх хотод амьдарч байв. Тэд нифайчуудаас хэдэн зуун жилийн өмнө амьдарч байлаа.

Бабел дахь ёс бус хүмүүс

Бабелд амьдарч байсан хүмүүсийн ихэнх нь ёс бус байв. Тэд тэнгэрт хүрэхийг хичээн нэгэн цамхаг барьсан. Их Эзэн үүнд нь хилэгнэн, тэдний хэлийг өөрчилжээ.

Жаред ахтайгаа ярьж байгаа нь

Жаред ахаасаа Их Эзэнд хандан залбирч, гэр бүл, найз нөхдийнхөө хэлийг бүү өөрчлөөч гэж гуйхыг хүслээ.

Жаредын ах залбирч байгаа нь

Жаредын ах залбирч, Их Эзэн залбиралд нь хариулав. Жаред ба түүний ах, тэдний гэр бүл, найз нөхөд бие биенээ ойлгож чаддаг хэвээр үлдэв.

Жаред гэр бүлийн хамт нүүж байгаа нь

Их Эзэн Жаредын ахад гэр бүл, найз нөхдөө цуглуулан, нутгаа орхин яв гэж хэлэв. Тэд мал сүрэг, бүх төрлийн үр тариагаа авч явав.

Жаредчууд аялж байгаа нь

Их Эзэн жаредчуудыг амлагдсан нутаг тийш удирдана гэж хэлэв.

Жаредчууд

Жаредчууд өөрсөдтэйгөө хамт авч явахаар шувууд болон загас барив.

Балт зөгий

Тэд балт зөгийнүүдийг үүртэй нь авлаа.

Жаредчууд аялж байгаа нь

Жаредчууд аглаг буйд тийш аялсан. Их Эзэн үүлэн дундаас тэдэнтэй ярьж, аль замаар явахыг нь хэлж өгсөн.

Жаредчууд

Амлагдсан нутагт амьдарч байгаа хүмүүс Бурханд үйлчлэх ёстой, эс бөгөөс устгагдах болно гэж Их Эзэн хэлэв.

Жаредчууд тэнгисийн эрэг дээр буудалласан нь

Жаредчууд тэнгисийн эрэг дээр ирж, майхнаа босгосон. Тэд тэнгисийн эрэг дээр дөрвөн жил суурьшив.