Судрын түүхүүд
27-р бүлэг: Корихор


27-р бүлэг

Корихор

Корихор алхаж байгаа нь

Корихор гэдэг нэгэн эр Зарахемлад ирэв. Тэр Есүс Христэд итгэдэггүй байсан бөгөөд бошиглогчдын хэлсэн Аврагчийн тухай үгийг худлаа гэж номлодог байжээ.

Корихор хүмүүст зааж байгаа нь

Есүс дэлхий дээр ирж, тэдний нүглийн төлөө зовж шанална гэдэгт итгэсэн хүмүүсийг тэнэг мунхаг гэж Корихор хэлж байв.

Хөвгүүд нүгэл үйлдэж байгаа нь

Үхлийн дараах амьдрал гэж байхгүй учраас хүмүүс нүглийнхээ төлөө шийтгүүлэхгүй гэж тэр хэлж байсан. Олон хүн Корихорт итгэж, ёс бус болжээ.

Корихор

Корихор Аммоны хүмүүст номлохыг оролдсон боловч тэд сонссонгүй. Тэд түүнийг хүлээд, Аммонд хүргэхэд Аммон түүнийг хотоос хүчээр хөөн гаргав.

Корихорыг хөөн гаргаж байгаа нь

Корихор Гидеоны газар нутагт ирсэн боловч тэнд байсан хүмүүс түүний үгийг бас л сонссонгүй. Ерөнхий шүүгч түүнийг Алма руу илгээв.

Алма, Корихор хоёр

Алма Корихороос Бурханд итгэдэг эсэхийг асуув. Корихор үгүй гэж хариулав. Алма Бурхан байдаг бөгөөд Христ ирнэ гэж гэрчилсэн.

Корихор, Аммон хоёр

Корихор Алмагаас Бурхан байдгийг батлахын тулд гайхамшгийг үзүүлэхийг хүсэв. Хэрэв Бурханы хүч чадлыг илтгэсэн тэмдэг үзүүлбэл Бурханд итгэнэ гэж Корихор хэлжээ.

Алма судар барьж байгаа нь

Судруудаар мөн бүх бошиглогчийн гэрчлэлээр дамжуулан Бурханы хүч чадлыг илтгэсэн олон тэмдгийг аль хэдийн үзсэнийг нь Алма Корихорт хэлэв.

Алма Корихортой ярьж байгаа нь

Алма газар дэлхий, түүн дээр байгаа бүх зүйл мөн огторгуйд байгаа од гаригсын хөдөлгөөн, энэ бүх зүйл Бурхан байдаг гэдгийг нотлох тэмдгүүд гэж хэлэв.

Корихор, Алма хоёр

Корихор итгэхээс татгалзсан хэвээр байв. Алма Корихорын ёс бус байдалд харамсаж, түүний бодгаль устгагдаж болзошгүйг сэрэмжлүүлэв.

Алма судар барьж байгаа нь

Бурхан байгаа гэдгийг батлах тэмдгийг Корихор шаардсаар байсан. Корихор ярьж чадахаа болих нь Бурханаас ирэх тэмдэг байх болно гэж Алма хэлэв.

Корихор

Алмаг үүнийг хэлсний дараа Корихор ярьж чадахаа болив.

Корихор шороон дээр бичиж байгаа нь

Корихор энэ тэмдэг нь Бурханаас ирсэн бөгөөд Бурхан байдаг гэдгийг үргэлж мэддэг байсан гэж бичжээ. Тэр Алмагаас залбирч, уг зүхлийг зайлуулахыг хүсэв.

Алма ярьж байгаа нь

Хэрэв Корихор ярьж чаддаг болбол хүмүүст дахин худлаа хэлэх болно гэдгийг Алма мэдэж байлаа. Корихор ярьж чаддаг болох эсэхийг Бурхан шийдэх болно гэж тэр хэлсэн.

Корихор хоол гуйж байгаа нь

Их Эзэн Корихорт ярих чадварыг нь эргүүлж өгсөнгүй. Корихор нэг айлаас нөгөөд хэсүүчилж, хоол гуйн явах болжээ.

Ерөнхий шүүгч захидал бичиж байгаа нь

Корихорт юу тохиолдсон тухай өгүүлсэн захидлыг ерөнхий шүүгч орон нутаг даяар илгээв. Корихорт итгэсэн хүмүүсийг наманчил гэж тэр хэллээ. Хүмүүс наманчилцгаав.

Корихор газарт үхсэн хэвтэж байгаа нь

Корихор зорамчуудтай хамт амьдрахаар явав. Тэр нэг өдөр гуйлга гуйж байгаад, бусдын хөлд гишгэгдэн нас баржээ.