Судрын түүхүүд
37-р бүлэг: Нифай, Лихай хоёр шоронд орсон нь


37-р бүлэг

Нифай, Лихай хоёр шоронд орсон нь

Хиламан ба түүний хөвгүүд

Нифай, Лихай хоёр бол Хиламаны хөвгүүд. Хиламан тэднийг Иерусалимыг орхиж явсан Лихай, Нифай хоёр шиг зөв шударга байгаасай гэж хүсжээ.

Хиламан хөвгүүддээ зааж байгаа нь

Хиламан хөвгүүддээ Есүс Христэд итгэхийг заав. Тэд өршөөл нь итгэл, наманчлалаар дамжуулан ирдэг гэдгийг мэдэж авчээ.

Хүмүүс баптисм хүртэж байгаа нь

Нифай, Лихай хоёр нифайчууд болон леменчүүдэд Бурханы үгийг заахаар явжээ. Мянга мянган хүн баптисм хүртэв.

Нифай, Лихай хоёр хүлүүлсэн нь

Нифай, Лихай хоёрыг Нифайн нутагт ирэхэд леменчүүдийн цэргүүд тэднийг шоронд хорин, олон өдрийн турш хоол өгсөнгүй.

Нифай, Лихай хоёр гал дотор зогсож байгаа нь

Леменчүүд шорон руу очиж, Нифай, Лихай хоёрыг алах гэсэн боловч чадсангүй. Учир нь тэд галан тойргоор хүрээлэгдсэн байсан бөгөөд тэдэнд гар хүрэхийг оролдсон хүн бүр галд түлэгдэхээр байв.

Нифай, Лихай хоёр гал дотор зогсож байгаа нь

Нифай, Лихай хоёр галд түлэгдсэнгүй. Бурханы хүч чадал өөрсдийг нь хамгаалж байгаа гэж тэд леменчүүдэд хэлэв.

Шоронгийн хана чичирхийлж байгаа нь

Газар болон шоронгийн хана чичирхийлж эхлэв. Шоронд байгаа хүмүүсийг хар үүл хүрээлэхэд тэд маш их айсан.

Харанхуйн дундах цэргүүд

Харанхуйн дунд дээрээс нэгэн дуу хоолой гарав. Энэ нь бараг шивнэх мэт сонсогдсон боловч хүн бүр сонсож чаджээ.

Харанхуйн дундах хүмүүс

Өнөөх дуу хоолой хүмүүст нүглээ наманчилж, Нифай, Лихай хоёрыг алах гэж оролдохоо зогсоо гэж хэллээ.

Шалан дээрх цэргүүд

Уг дуу хоолой гурван удаа ярьж, газар болон шоронгийн хана үргэлжлэн чичирсээр байлаа. Дэндүү харанхуй байсан мөн леменчүүд ихэд айж байсан тул тэд зугтаж чадахгүй байв.

Нифай, Лихай хоёрын царай гэрэлтэж байгаа нь

Сүмийн гишүүн байсан нэгэн нифай хүн харанхуйд Нифай, Лихай хоёрын царай гэрэлтэж байгааг харжээ.

Нифай, Лихай гэрэлтэж байгаа нь

Нифай, Лихай хоёр тэнгэр өөд харан, ярьж байв. Нөгөө эр леменчүүдэд тэднийг хараач гэж хэлжээ. Тэд Нифай, Лихай хоёрыг хэнтэй ярьж байгааг ойлгохгүй гайхаж байв.

Аминадаб эрчүүдтэй ярилцаж байгаа нь

Аминадаб гэдэг тэр эр Нифай, Лихай хоёрыг тэнгэр элчүүдтэй ярьж байна гэж леменчүүдэд хэллээ.

Аминадаб ярьж байгаа нь

Леменчүүд Аминадабаас хар бараан үүлнээс хэрхэн ангижрах тухай асуув. Тэр тэдэнд Есүс Христэд итгэдэг болтлоо наманчилж, залбир хэмээн хэлэв.

Леменчүүд залбирч байгаа нь

Леменчүүд хар бараан үүлийг арилтал залбирав.

Эрчүүдийг хүрээлсэн гал

Харанхуй арилахад хүмүүс эргэн тойрондоо байгаа галан баганыг харсан. Гал тэднийг болон шоронгийн ханыг шатаасангүй.

Леменчүүд

Леменчүүд агуу их баяр баяслыг мэдэрч, Бурханы Сүнс тэдний зүрх сэтгэлийг дүүргэв.

Гурван лемен хүн

Нэгэн дуу хоолой тэднийг Есүс Христэд итгэх итгэлийнхээ ачаар тайтгарах болно гэж шивнэв.

Тэнгэр элчүүд

Леменчүүд уг дуу хоолойг хаанаас гарч байгааг харахаар дээшээ харлаа. Тэд тэнгэр элчүүдийг тэнгэрээс бууж ирж байгааг харав.

Леменчүүд ярилцаж байгаа нь

Шоронд юу тохиолдсоныг 300 гаруй хүн үзэж, сонссон байв. Тэд явж, бусдадаа хэлэв.

Леменчүүд зэвсгээ далд хийж байгаа нь

Леменчүүдийн ихэнх нь тэдэнд итгэж, зэвсгээ далд хийв.

Леменчүүд болон нифайчууд ярилцаж байгаа нь

Леменчүүд нифайчуудыг үзэн ядахаа больж, булаан авсан тэдний газар нутгийг эргүүлэн өгөв. Леменчүүд нифайчуудаас илүү зөв шударга болов.

Леменчүүд болон нифайчууд алхаж байгаа нь

Олон лемен хүн Нифай, Лихай хоёртой хамт явж, нифайчууд, леменчүүдийн аль алинд заав.