Судрын түүхүүд
28-р бүлэг: Зорамчууд ба рамеумптом


28-р бүлэг

Зорамчууд ба рамеумптом

Зорамчууд хуурамч бурхдыг шүтэж байгаа нь

Зорамчууд нэгэн цагт Бурханы Сүмд харьяалагддаг байв. Гэвч тэд гэм нүгэлтэй болж, хуурамч бурхдыг шүтдэг болжээ.

Алма ба номлогчид

Нифайчууд зорамчуудыг леменчүүдтэй нэгтгэхийг хүсэхгүй байсан тул Алма Бурханы үгийг номлохоор хэдэн номлогч дагуулан зорамчууд руу явлаа.

Номлогчид ба зорамчууд

Эдгээр номлогч зорамчуудыг цуглааны газар хэмээн нэрлэдэг сүмүүддээ хэрхэн бишрэн шүтэж байгааг нь хараад ихэд гайхан, сэтгэлээр унав.

Тавцан дээр зогсож буй эр

Зорамчууд сүмийнхээ голд рамеумптом гэж нэрлэдэг өндөр тавцан барьжээ. Тэнд орой дээр нь гарч зогсоход ганцхан хүн багтах зай байв.

Гараа өргөж буй эр

Зорамчууд тэнд нэг нэгээрээ ээлжлэн гарч зогсоод, тэнгэр өөд гараа сунган, чээжилсэн нэгэн хэвийн залбирлыг чанга дуугаар хэлж байлаа.

Гараа өргөж буй эр

Энэхүү залбиралдаа зорамчууд Бурхан бие махбодгүй, тэр бол зөвхөн сүнс гэж хэлж байлаа. Тэд мөн Христ гэж байхгүй гэж хэлж байв.

Тавцан дээр залбирч буй эр

Зорамчууд Бурханыг зөвхөн өөрсдийг нь тэнгэрийн хаант улсдаа аварч оруулахаар сонгосон гэж боддог байжээ. Тэд түүний хайртай хүмүүс байгаадаа талархаж байв.

Зорамчууд алхаж байгаа нь

Зорамчууд бүгд нэг нэгээрээ залбирсны дараа гэртээ харьж, бүтэн долоо хоногийн турш Бурханы тухай ярьдаг ч үгүй, залбирдаг ч үгүй байжээ.

Эд баялагтай зорамчууд

Баян зорамчууд алт, мөнгөнд дурлаж, өөрсдийн дэлхийн эд хөрөнгөөр бардамнан сайрхдаг байв. Алма тэдний ямар их ёс бус байгааг хараад харамсаж байлаа.

Алма залбирч байгаа нь

Алма өөрийнхөө болон номлогчдынхоо ажлыг хийх хүч чадал, тайтгарал, ажлын амжилтын төлөө залбирав.

Номлогчид залбирч байгаа нь

Зорамчуудыг үнэнд хүргэх ажилдаа тусламж гуйсны дараа Алма ба бусад номлогч Ариун Сүнсээр дүүрэв.

Номлогчид хоол хүнс авч байгаа нь

Дараа нь номлогчид өөр өөр зүг рүү номлохоор явцгаав. Бурхан тэднийг хоол хүнс, хувцас хунараар адислан, ажлаа хийх хүч тамир өгчээ.

Номлогчид ядууст зааж байгаа нь

Ядуу зорамчууд сүм дотор орох эрхгүй байлаа. Тэр хүмүүс номлогчдыг сонсож эхэлжээ.

Алма номлож байгаа нь

Олон хүн Алмагаас юу хийх ёстойгоо асуув. Алма тэдэнд залбирах эсвэл Бурханыг шүтэн бишрэхийн тулд сүм дотор байх шаардлагагүй гэж хэлжээ.

Амюлек хүмүүст заасан нь

Бурханд итгэлтэй байх хэрэгтэй гэж тэр тэдэнд заав. Дараа нь Амюлек тэдэнд Есүс Христийн тухай мөн өөрийн хүүхдүүдэд зориулсан Бурханы төлөвлөгөөний тухай заав.

Итгэгчид хотыг орхиж байгаа нь

Номлогчдыг явсны дараа тэдэнд итгэсэн зорамчуудыг хотоос хөөв. Итгэгчид Аммоны хүмүүстэй цуг амьдрахаар Жершоны нутаг руу явав.

Бусдыгаа явахыг харан зогсож буй хүмүүс

Ёс бус зорамчууд Аммоны хүмүүсийг занаж сүрдүүлсэн боловч Аммоны хүмүүс зөв шударга зорамчуудад тусалж, хоол хүнс, хувцас хунар, газар нутаг өгөв.