51-р бүлэг Жаредчууд амлагдсан нутаг руу аялсан нь Жаредчуудыг тэнгисийн дэргэд буудаллаж байх үед Жаредын ах залбирахаа мартжээ. Их Эзэнд түүнд наманчил гэж хэлэхээр үүлэн дунд ирэв. Ифeр 2:14 Жаредын ах наманчлан, залбирсан. Их Эзэн Жаредын ахыг өршөөсөн боловч дахин нүгэл үйлдэж болохгүй гэж хэлэв. Ифeр 2:15 Их Эзэн Жаредын ахад хүмүүсээ амлагдсан нутаг руу аваачих том завь барь хэмээн хэлэв. Ифeр 2:16 Их Эзэн Жаредын ахад хэрхэн завь барихыг зааж өгөв. Ифер 2:16–17 Завийг агаар орохооргүй битүү хийсэн тул ус дотогш нэвтрэх боломжгүй байлаа. Ифeр 2:17 Хүмүүсийн амьсгалах агаарыг завин дотор хэрхэн оруулах билээ гэж Жаредын ах гайхав. Тэр Их Эзэнээс юу хийх ёстойгоо асуув. Ифeр 2:19 Их Эзэн түүнд завь болгоны дээр, доор хоёр нүх гарга гэж хэлсэн. Нүхийг агаар оруулахад зориулан онгойлгож, ус оруулахгүйн тулд хааж болохоор байв. Ифeр 2:20 Жаредын ах завин дотор харанхуй байна гэж Их Эзэнд хэлжээ. Их Эзэн түүнээс завин дотор ямар арга замаар гэрэл гаргах тухай бодохыг хүсэв. Ифер 2:22–23 Завин дотор гал гаргах юм уу цонх хийж гэрэл гаргах боломжгүй байлаа. Учир нь тэдгээр нь унтарч эсвэл эвдэрч мэдэхээр байв. Ифeр 2:23 Жаредын ах ууланд гарч, хаднаас 16 жижиг чулуу хэлтэлж авав. Чулуунууд тунгалаг шил мэт харагдаж байсан. Тэр найман завь тус бүрд хоёр хоёр чулуу бэлдэв. Ифeр 3:1 Жаредын ах чулуунуудыг уулын орой өөд аваачив. Тэндээ тэр Их Эзэнд хандан залбирсан. Ифeр 3:1 Жаредын ах Их Эзэнийг уг чулуунуудад гар хүрэхийг гуйв. Тэгснээр тэдгээр нь завин дотор гэрэл гаргах боломжтой болох байв. Ифeр 3:4 Их Эзэн чулуу бүрд хуруугаараа хүрэв. Ифeр 3:6 Жаредын ах агуу итгэлтэй хүн байсан тул Их Эзэний хурууг олж харсан юм. Энэ нь яг л хүний хуруу шиг харагджээ. Ифер 3:6, 9 Дараа нь Их Эзэн өөрийгөө Жаредын ахад харуулав. Ифeр 3:13 Есүс Өөрт нь итгэдэг хүмүүс мөнх амьдралыг хүлээн авах болно гэж хэлсэн. Ифeр 3:14 Есүс Жаредын ахад олон зүйлийг зааж мөн үзүүлэв. Есүс түүнийг үзсэн, харсан зүйлээ бич гэж хэлжээ. Ифер 3:25–27 Жаредын ах чулуунуудаа уулын уруу авч явав. Тэр завь бүрийн урд мөн хойд талд нэг нэг чулуу тавив. Тэдгээр чулуу завин дотор гэрэл гаргаж байв. Ифер 6:2–3 Жаредчууд завин дотор ан амьтад болон хоол хүнсээ авч орлоо. Их Эзэн завинуудыг амлагдсан нутаг тийш хүргэх хүчтэй салхи үлээлгэхээр болгов. Ифер 6:4–5 Их Эзэн тэднийг догшин ширүүн далайд хамгаалж байв. Тэд Их Эзэнд талархаж, түүнийг магтан дуулав. Ифер 6:6–10 Усанд 344 өдөр аялаад, завинууд амлагдсан нутгийн эрэгт газардлаа. Ифер 6:11–12 Жаредчууд завинаасаа гарч ирж, сөгдөн суугаад, баярын нулимс унагав. Ифер 6:12 Жаредчууд амлагдсан нутагт байшин барьж, тариа тарив. Тэд хүүхдүүддээ Их Эзэнийг сонсож, дуулгавартай дагахыг заалаа. Ифер 6:13, 16–18