Судрын түүхүүд
23-р бүлэг: Аммон бол агуу зарц


23-р бүлэг

Аммон бол агуу зарц

Мозаягийн хөвгүүд явж байгаа нь

Мозаягийн дөрвөн хүү Зарахемлаг орхиж, сайн мэдээг заахаар леменчүүд рүү явав. Тэд бүгд өөр өөр хот руу явцгаав.

Аммон баривчлагдаж байгаа нь

Аммон Ишмэилийн нутаг руу явав. Түүнийг хотод орж ирэхэд леменчүүд түүнийг хүлээд, өөрсдийн хаан Лемонай дээр аваачсан.

Лемонай, Аммон хоёр

Аммон леменчүүдийн дунд амьдрахыг хүсэж байгаагаа Лемонай хаанд хэлэв. Лемонай зөвшөөрөөд, хүмүүстээ Аммоны хүлгийг тайл гэж хэлсэн.

Аммон сүргээ хамгаалж байгаа нь

Аммон хааны зарц нарын нэг болмоор байна гэж хэлжээ. Хаан түүнийг мал сүргээ хариулуулахаар явуулав.

Леменчүүд сүргийг тарааж байгаа нь

Нэг өдөр Аммон бусад зарцын хамт мал сүргээ услахаар явж байтал леменчүүдийн дээрэмчид малыг нь тарааж, хулгайлахыг оролджээ.

Аммон зарц нартай хамт

Аммонтой хамт байсан зарц нар ихэд айж байв. Лемонай хаан дээрэмчдэд малаа алдсан бусад зарцаа шийтгэж, алсан байлаа.

Аммон

Энэ нь Аммоны хувьд Их Эзэний хүчийг ашиглан леменчүүдийн тааллыг олж авах завшаан мөн гэдгийг тэрээр мэдэж байв. Тэгвэл тэд түүний заах сургаалыг сонсож болох байлаа.

Аммон зарц нартай ярилцаж байгаа нь

Аммон хэрэв тарсан малыг цуглуулбал хаан тэднийг алахгүй хэмээн зарц нарт хэлэв.

Аммон мал сүргээ цуглуулж байгаа нь

Аммон зарц нарын хамт мал сүргээ даруй олж, усалдаг газартаа буцааж авчрав.

Аммон зарц нартай ярилцаж байгаа нь

Леменчүүдийн дээрэмчид буцаж ирсэн. Аммон өөрийг нь дээрэмчидтэй тулалдаж байх хооронд малаа манаж байхыг бусад зарцад хэлэв.

Дээрэмчид

Леменчүүдийн дээрэмчид Аммоноос айсангүй. Тэд түүнийг хялбархан алж чадна гэж бодож байв.

Аммон дээрэмчдийг алж байгаа нь

Бурханы хүч Аммонтой хамт байлаа. Тэр хэдэн дээрэмчинг чулуугаар цохиж алсан нь бусад дээрэмчний уурыг ихэд хүргэжээ.

Аммон дээрэмчинтэй тулалдаж байгаа нь

Тэд бороохойгоор Аммоныг алахыг оролдсон боловч бороохойгоо өргөж Аммоныг цохих гэж оролдох бүрд тэр тэдний гарыг цавчиж байв. Айсан дээрэмчид зугтан оджээ.

Зарц нар хаантай ярилцаж байгаа нь

Зарц нар цавчигдсан гарнуудыг Лемонай хаанд аваачиж өгч, Аммоны хийсэн зүйлсийн тухай ярив.

Хаан Лемонай

Аммоны агуу хүч чадлыг хаан гайхан биширч байв. Тэр Аммоныг харахыг хүсэж байсан боловч айж байлаа. Учир нь тэр Аммоныг Агуу Их Сүнс байх гэж бодож байв.

Хаан тунгаан бодож байгаа нь

Аммоныг өөр дээр нь ирэхэд Лемонай хаан юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Тэр бүтэн цаг юу ч ярьсангүй.

Аммон номлосон нь

Хааны юу бодож байгааг мэдэхэд нь Ариун Сүнс Аммонд туслав. Аммон өөрийгөө Агуу Их Сүнс биш, жирийн хүн гэдгээ тайлбарлав.

Хаан Лемонай Аммонтой ярьж байгаа нь

Хаан Аммонд, хэрэв дээрэмчдийг алахад болон хааны бодлыг мэдэхэд ямар хүч чадал ашигласнаа хэлэх юм бол хүссэн зүйлийг нь өгнө гэж хэлжээ.

Aммон хаан Лемонайтай ярьж байгаа нь

Хаан Лемонайгаас хүсэх цорын ганц зүйл бол өөрийнх нь хэлсэн үгэнд итгэх явдал гэж Аммон хэлжээ. Аммоны хэлсэн бүх зүйлд итгэх болно гэж хаан хэлэв.

Aммон Лемонай хаантай ярьж байгаа нь

Аммон Лемонай хаанаас Бурханд итгэдэг эсэхийг асуув. Хаан Агуу Их Сүнсэнд итгэдэг гэж хэлэв.

Aммон Лемонайд зааж байгаа нь

Агуу Их Сүнс бол Бурхан мөн тэр тэнгэрт болон газарт байгаа бүх зүйлийг бүтээсэн бөгөөд хүмүүсийн бодлыг мэддэг гэдгийг Аммон түүнд хэлж өгчээ.

Aммон Лемонайд зааж байгаа нь

Хүмүүс Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хэмээн Аммон ярив. Тэрээр мөн Бурхан өөрийг нь Лемонайд мөн түүний ард түмэнд сайн мэдээг заалгахаар дуудсан гэдгийг хэлэв.

Aммон судрууд ашиглан зааж байгаа нь

Аммон судруудыг ашиглан хаан Лемонайд Бүтээлтийн тухай мөн Адам, Есүс Христ хоёрын тухай заасан.

Лемонай залбирч байгаа нь

Хаан Лемонай Аммонд итгэж, нүглээсээ өршөөгдөхийн тулд залбирав. Дараа нь тэр газарт унаж, үхсэн мэт байв.

Хааны зарц нар

Зарц нар хааныг өргөн, эхнэрт нь аваачиж, орон дээр нь хэвтүүлэв. Хоёр өдрийн дараа зарц нар түүнийг үхсэн гэж бодоод, оршуулахаар шийдэв.

Хатан Аммонтой ярьж байгаа нь

Нөхрөө үхсэн гэдэгт хатан итгэхгүй байлаа. Аммоны агуу их хүч чадлын тухай сонссон тэрбээр хаанд туслахыг түүнээс хүсэв.

Аммон хатантай ярьж байгаа нь

Лемонайг Бурханы хүч чадлын доор байгаа гэдгийг Аммон мэдэж байлаа. Лемонай маргааш сэргэнэ гэж тэр хатанд хэлэв.

Лемонай сэргэж байгаа нь

Хатан нь Лемонайн хажууд шөнөжингөө сахиж хоножээ. Дараа өдөр нь Лемонай босож ирээд, Есүс Христийг харснаа ярив. Хаан, хатан хоёр Ариун Сүнсээр дүүргэгдэв.

Лемонай баптисм хүртэж байгаа нь

Лемонай ард түмэндээ Бурхан, Есүс Христ хоёрын тухай заав. Итгэсэн хүмүүс нүглээ наманчлан, баптисм хүртэв.