Судрын түүхүүд
22-р бүлэг: Алмагийн Аммонайха дахь номлол


22-р бүлэг

Алмагийн Аммонайха дахь номлол

Алма, Нифайха хоёр

Алма нифайчуудын ёс бус байдалд сэтгэл нь зовж байсан тул бүх цаг заваа сайн мэдээг номлоход зарцуулахаар шийджээ. Тэр Нифайхаг өөрийн оронд ерөнхий шүүгч болгохоор сонгожээ.

Алма газар дээр сууж байгаа нь

Алма газар нутаг даяар сайн мэдээг заав. Алмаг Аммонайхад номлохыг хичээх үед хүмүүс сонсохыг хүссэнгүй. Тэд түүнийг хотоосоо хөөн гаргажээ.

Алма

Аммонайхагийн хүмүүс туйлын ёс бус байсанд Алма харамсаж байв. Тэр өөр хот руу явж байв.

Тэнгэр элч Алматай ярьж байгаа нь

Тэнгэр элч үзэгдэн, Алмаг тайвшруулав. Тэнгэр элч түүнд Аммонайха руу буцаж очоод, дахин номло гэж хэлсэн. Алма яаран буцав.

Алма нэгэн эрээс хоол гуйж байгаа нь

Алма өлсөж байсан. Тэр хот руу орж ирээд, нэгэн хүнээс идэх хоол өгөхийг хүсэв. Тэнгэр элч тэр хүнд Алма бол Бурханы бошиглогч бөгөөд удахгүй энд ирнэ гэж хэлсэн байжээ.

Амюлек Алмаг хооллож байгаа нь

Амюлек гэгч энэ эр Алмаг гэртээ авчран хооллов. Амюлек болон түүний гэр бүлийнхэнтэй Алма олон хоног хамт амьдарчээ. Тэр Амюлекийн гэр бүлийнхний төлөө Бурханд талархан, тэднийг адислав.

Алма, Амюлек хоёр ярилцаж байгаа нь

Алма Аммонайха дахь хүмүүст заахаар ирсэн дуудлагынхаа талаар Амюлект хэлэв. Амюлек хүмүүст заахаар Алматай хамт явав. Ариун Сүнс тэдэнд тусалжээ.

Алма номлож байгаа нь

Алма хүмүүст нүглээ наманчил, эс бөгөөс Бурхан тэднийг устгах болно гэж хэллээ. Тэр Есүс Христ ирж, өөрт нь итгэж, нүглээ наманчилсан хүмүүсийг аврах болно гэж хэлэв.

Хүмүүс Алмад уурлаж байгаа нь

Аммонайха дахь хүмүүс ихэд хилэгнэж байв. Тэд Алмаг шоронд хийхийг оролдсон боловч Их Эзэн түүнийг хамгаалжээ.

Амюлек, Алма хоёр зааж байгаа нь

Тэгээд Амюлек номлож эхлэв. Олон хүн Амюлекийг таньдаг байсан бөгөөд тэр Алмагийн адил харийн хүн биш байлаа. Тэр тэнгэр элчийг харсан тухайгаа тэдэнд хэлэв.

Амюлек, Алма хоёр

Алма бол Бурханы бошиглогч бөгөөд үнэнийг ярьж буй гэдгийг Амюлек гэрчлэв. Хүмүүс Амюлекийн гэрчлэлийг сонсоод, ихэд гайхсан.

Зиезром Амюлек, Алма хоёртой хамт

Хүмүүсийн зарим нь, ялангуяа Зиезром гэгч нэгэн ёс бус хүн ихэд уурлав. Тэр асуултуудаараа Амюлекийг заль мэхэндээ оруулах гэсэн боловч төлөвлөгөөнийх нь тухай мэдэж байгаа гэдгээ Амюлек хэлэв.

Зиезром Алматай ярьж байгаа нь

Зиезром сайн сайхан бүх зүйлийг сүйтгэхийг хүсэж байлаа. Тэр янз бүрийн асуудал үүсгэж, дараа нь хүмүүс түүний үүсгэсэн асуудлуудыг шийдүүлэхийн тулд өөрт нь мөнгө төлдөг байв.

Зиезром Амюлек, Алма хоёртой хамт

Зиезром Амюлекийг мэхэлж чадаагүй учир Бурхан байхгүй гэж хэлбэл мөнгө өгье гэж түүнд хэлжээ. Амюлек Бурхан амьд гэдгийг мэдэж байсан бөгөөд Зиезром бас үүнийг мэдэж байгаа боловч Бурханаас илүү мөнгийг хайрладаг гэдгийг нь түүнд хэлэв.

Зиезром бусдын хамт

Дараа нь Амюлек Есүсийн тухай болон Амилуулалт, мөнх амьдралын тухай Зиезромд заав. Хүмүүс гайхширч байлаа. Зиезром айн дагжиж эхлэв.

Алма Зиезромд зааж буй нь

Алма, Амюлек хоёр өөрийнх нь бодлыг мэдэж байгаа учраас тэдэнд Бурханы хүч байгаа гэдгийг Зиезром мэдэж байлаа. Зиезром асуултууд тавин, Алмагийн сайн мэдээнээс заахыг сонссон.

Судраас уншиж буй гэр бүл

Зарим хүн Алма, Амюлек хоёрт итгэж, нүглээ наманчлан, судраас судалж эхлэв.

Алма, Амюлек хоёрыг хүлэв

Гэвч ихэнх хүн Алма, Амюлек хоёрыг алахыг хүсэж байлаа. Тэд уг хоёр эрийг хүлээд, ерөнхий шүүгч дээр аваачив.

Зиезром Алма, Амюлек хоёрыг хамгаалж байгаа нь

Зиезром ёс бус байсандаа мөн хүмүүст худал хэлсэндээ харамсаж байлаа. Тэр хүмүүсээс Алма, Амюлек хоёрыг суллахыг хүсэв.

Итгэгчдийг хөөж байгаа нь

Алма, Амюлек хоёрын заасан зүйлсэд итгэсэн хүмүүсийг мөн Зиезромыг хотоос хөөн гаргажээ. Ёс бус хүмүүс тэдэн рүү чулуу шидэж байв.

Эмэгтэйчүүдийг болон судруудыг шатааж буй эрчүүд

Дараа нь ёс бус хүмүүс тэдэнд итгэсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг цуглуулан, судруудынх нь хамт гал руу шидэв.

Алма, Амюлек хоёр галыг харж байгаа нь

Галд шатаж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн үхэхийг Алма, Амюлек хоёрт хүчээр харуулж байв. Амюлек тэднийг аврахын тулд Бурханы хүч чадлыг ашиглахыг хүсэж байлаа.

Алма Амюлектэй ярилцаж байгаа нь

Гэвч Алма Амюлект аллагыг зогсоох хэрэггүй, учир нь үхэж буй хүмүүс удахгүй Бурхантай хамт амьдарч, ёс бус хүмүүс шийтгэгдэх болно гэж хэлэв.

Алмаг алгадаж байгаа нь

Ерөнхий шүүгч Алма, Амюлек хоёрыг хэд хэдэн удаа алгадаж, шатаж байсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аварч чадаагүйнх нь төлөө элэг доог хийн, тохуурхав. Дараа нь тэр тэднийг шоронд хийв.

Алма, Амюлек хоёр шоронд байгаа нь

Өөр ёс бус хүмүүс шоронд ирж, Алма, Амюлек хоёрыг өлсгөж, тэдэн рүү нулимах зэргээр янз бүрийн аргаар доромжилж байлаа.

Ерөнхий шүүгч Алма, Амюлек хоёртой хамт

Хэрэв Алма, Амюлек хоёр Бурханы хүчийг ашиглан өөрсдийгөө чөлөөлбөл тэдэнд итгэх болно гэж ерөнхий шүүгч хэлэв. Тэр тэднийг дахин алгадав.

Алма, Амюлек хоёр залбирч байгаа нь

Алма, Амюлек хоёр босож зогсов. Алма залбиран, Христэд итгэх итгэлийнх нь улмаас өөрсдийг нь хүч чадалтай болгож өгөхийг Бурханаас гуйв.

Алма, Амюлек хоёр хүлээсээ тасдаж байгаа нь

Бурханы хүч чадал Алма, Амюлек хоёрыг дүүргэж, тэд өөрсдийг нь хүлсэн олсыг тасдав. Хилэнцэт хүмүүс маш их айж, зугтахаар оролдсон боловч газарт унацгаав.

Шоронгийн хана нурж байгаа нь

Газар доргиж, шоронгийн хана ёс бус хүмүүсийн дээрээс нурж унав. Их Эзэн Алма, Амюлек хоёрыг хамгаалсан учир тэд гэмтэж бэртсэнгүй.

Алма, Амюлек хоёр нурсан шоронгоос гарч ирж байгаа нь

Аммонайха дахь хүмүүс юу болж байгааг нүдээр үзэхээр иржээ. Алма, Амюлек хоёрыг нурсан шоронгоос гарч ирэхийг харсан хүмүүс айж зугтлаа.

Алма, Амюлек хоёр

Их Эзэн Алма, Амюлек хоёрт Сидом руу оч гэв. Тэндээс тэд зөв шударга хүмүүсийг олжээ. Зиезром мөн тэдний дунд байсан бөгөөд хүндээр өвдсөн байлаа.

Алма Зиезромыг адисалж байгаа нь

Зиезром Алма, Амюлек хоёрыг харсандаа баяртай байлаа. Тэрээр өөрийнх нь хийсэн зүйлээс болж тэднийг үхсэн байх гэж сэтгэл нь зовж байжээ. Тэр тэднээс өөрийг нь эдгээж өгөхийг хүсэв.

Зиезром

Зиезром Есүс Христэд итгэж, нүглээ наманчилсан байлаа. Алмаг түүний төлөө залбирахад Зиезром тэр дороо эдгэрэв.

Зиезром баптисм хүртэж байгаа нь

Зиезром баптисм хүртэж, сайн мэдээг номлож эхлэв. Өөр олон хүн мөн баптисм хүртэв.

Гудамжинд үхсэн хүмүүс

Алмагийн бошиглосны дагуу леменчүүд Аммонайха дахь ёс бус хүмүүсийг бүгдийг нь алжээ.