19-р бүлэг Мозаягийн хөвгүүд номлогч болсон нь Мозая Аммон, Аарон, Омнер, Химнай гэдэг дөрвөн хүүтэй байв. Тэнгэр элч залуу Алмад үзэгдэх үед тэд түүнтэй хамт байжээ. Мозая 27:11, 34 Мозаягийн хөвгүүд нүглээ наманчилж, хийсэн буруу зүйлдээ харамсаж байлаа. Тэд сайн мэдээ үнэн гэдгийг мэдэж байсан бөгөөд түүнийг бусдад заахыг хүсэж байлаа. Мозая 27:35–36 Мозаягийн хөвгүүд бүгд хаан болохоос татгалзав. Харин тэд леменчүүдэд номлохыг хүсэж, сайн мэдээний адислалуудыг тэдэнтэй хуваалцахыг хүсжээ. Мозая 28:1, 10; 29:3 Хаан Мозая хөвгүүдээ явуулах эсэхээ мэдэхийг хүсэн залбирав. Бурхан түүнд тэднийг явуул, тэд хамгаалагдах болно мөн олон лемен хүн тэдний захиаст итгэх болно гэж хэлжээ. Мозая 28:6–7 Мозаягийн хөвгүүд леменчүүдэд заахаар явжээ. Тэд сайн номлогч болохын тулд мацаг барин, залбирав. Мозая 28:9; Алма 17:9