Судрын түүхүүд
25-р бүлэг: Аарон Лемонай хааны эцэгт заав


25-р бүлэг

Аарон Лемонай хааны эцэгт заав

Аарон ба түүний хамтрагчид аялж байгаа нь

Ариун Сүнс Аароныг хамтрагчдынх нь хамт Нифайн газар нутаг руу бүх леменчүүдийн хаан, Лемонайн эцэгт сургаал заахад удирджээ.

Аарон хаантай ярьж байгаа нь

Аарон өөрийгөө Аммоны ах гэж хаанд хэлэв. Аммоны эелдэг байдал, өөрт нь хэлсэн зүйлсийн тухай хаан эргэцүүлэн бодож байсан ажээ.

Аарон хаантай ярьж байгаа нь

Аарон хаанаас Бурханд итгэдэг эсэхийг нь асуув. Хаан сайн мэдэхгүй байна, гэхдээ хэрэв Аарон өөрт нь Бурхан оршин байдаг гэж хэлбэл итгэнэ гэж хариулав. Аарон хаанд Бурхан амьдардаг гэдгийг батлан хэлсэн.

Аарон хаанд судар уншиж өгч байгаа нь

Аарон хаанд судраас уншиж өгөв. Тэрээр дэлхийн Бүтээлт, Адамын Уналт мөн Есүс Христийн номлолын тухай зааж өгөв.

Хаан Ааронтай ярьж байгаа нь

Хаан Ариун Сүнстэй байж мөн Бурхантай хамт амьдрахад бэлэн байхын тулд юу хийх хэрэгтэй тухай асуув. Хаан юуг ч хийхэд, тэр байтугай хаант улсаасаа ч татгалзахад бэлэн байв.

Аарон хаантай ярьж байгаа нь

Аарон хаанд нүглээ бүрэн дүүрэн наманчлах хэрэгтэй гэж хэллээ. Тэр залбирч мөн Бурханд итгэлтэй болох хэрэгтэй байв.

Хаан залбирч байгаа нь

Бурхан үнэхээр байдаг эсэхийг мэдэхийн тулд хаан залбирав. Тэр бүх нүглээ цаашид давтахгүй гэж хэлсэн.

Газарт хэвтэж буй хаан

Хаан газарт унаж, үхсэн мэт болжээ. Хатан түүнийг хараад, Аарон хамтрагчдынхаа хамт түүнийг алчихлаа гэж бодов.

Хатан зарц нартаа тушааж байгаа нь

Хатан зарц нартаа Аароныг болон түүний хамтрагчдыг алахыг тушаасан боловч зарц нар нь тэднийг алахаас айж байв. Хатан тэднийг энэ ажлыг гүйцэтгэж чадах өөр хүмүүсийг олж ирүүлэхээр явуулав.

Аарон хаанд босохыг тушааж байгаа нь

Олон хүн цуглаж, үймээн болохоос өмнө Аарон хааны гарыг барьж, түүнд босохыг тушаав. Хаан босож зогсов.

Хаан эхнэрээ тайтгаруулж байгаа нь

Хаан айж түгшсэн эхнэр, зарц нараа тайвшруулаад, тэдэнд сайн мэдээг заажээ. Тэд бүгд Есүс Христэд итгэв.