10-р бүлэг Иаков ба Шерим Нифай нас барахаасаа өмнө, дээр нь юм бичсэн ялтаснуудаа өөрийн дүү Иаковт өгчээ. Иаков зөв шударга хүн байв. Иаков 1:1–2, 8 Есүс Христэд итгэхэд нь хүмүүст туслах зүйлсийг бич хэмээн Нифай Иаковт хэлжээ. Иаков 1:4–6 Нифай Иаковт Сүмийн прист байх мөн нифайчуудад Бурханы үгийг заах хүчийг өгөв. Иаков 1:18 Нифайг нас барсны дараа нифайчуудын олон нь ёс бус болов. Иаков хүмүүст зааж сурган, хийж буй муу зүйлсээ наманчил гэж хэлсэн. Иаков 1:15–17 Ёс бус эр Шерим нифайчуудын дунд явж, Есүс Христэд бүү итгэ гэж зааж байлаа. Иаков 7:1–2 Шерим Христ гэж ирэхгүй гэж хүмүүст хэлж байв. Олон хүн Шеримд итгэжээ. Иаков 7:2–3 Иаков хүмүүст Христэд итгэхийг зааж байв. Шерим Иаковтой маргалдаж, Христ гэж байхгүй хэмээн ятгахыг хүсэж байсан. Иаков 7:6 Иаковын Есүс Христэд итгэх итгэл гуйвшгүй байв. Тэр тэнгэр элчүүдийг харж, Их Эзэний дуу хоолойг сонссон байлаа. Тэр Есүс ирнэ гэдгийг мэдэж байсан. Иаков 7:5 Иаковыг Есүс Христийн талаар гэрчлэлээ Шеримд хуваалцах үед нь Ариун Сүнс түүнтэй хамт байв. Иаков 7:8–12 Шерим тэмдэг үзүүлэхийг шаардав. Тэр Иаковаас Бурхан байдаг гэдгийг баталж өгөхийг хүсэж байлаа. Тэр ямар нэг гайхамшгийг үзэхийг хүссэн. Иаков 7:13 Иаков Бурханаас тэмдэг шаардахыг хүсээгүй. Иаковын заасан зүйлүүдийг үнэн гэж Шерим аль хэдийн мэдэж байсныг тэр хэлсэн. Иаков 7:14 Хэрэв Бурхан Шеримийг цохивол, тэр нь Бурханы хүч чадлын тэмдэг болог гэж Иаков хэлжээ. Иаков 7:14 Шерим тэр даруй газарт унав. Тэр олон өдрийн турш босож чадсангүй. Иаков 7:15 Шерим сул дорой болж, удахгүй үхэх гэж байгаагаа мэдэж байв. Тэр хүмүүсийг дуудан цуглуулав. Иаков 7:16 Тэр өмнө нь худал хэлж байсан гэдгээ тэдэнд хэлэв. Тэднийг Есүс Христэд итгэх ёстой гэж тэр хэлсэн. Иаков 7:17–19 Шерим хүмүүст ярьж дууссаныхаа дараа нас баржээ. Хүмүүс Бурханы хүчийг мэдрэн, бүгд газарт унав. Иаков 7:20–21 Хүмүүс нүглээ наманчлан, судар уншиж эхлэв. Тэд хайр, амар амгалан дунд амьдарч байлаа. Иаков баяртай байсан бөгөөд Бурхан түүний залбирлуудад хариулсан гэдгийг мэдэж байлаа. Иаков 7:22–23