Судрын түүхүүд
5-р бүлэг: Аглаг буйдад аялсан нь


5-р бүлэг

Аглаг буйдад аялсан нь

Ах дүүс цөлд алхаж байгаа нь

Их Эзэн Лихайн хөвгүүдийг үр хүүхдүүдэд нь сайн мэдээг заах эхнэртэй болгохыг хүсжээ. Тэр Лихайд хөвгүүдээ Иерусалим руу илгээж, Ишмэилийн гэр бүлийг авч ир хэмээн хэлэв.

Нифай Ишмэилтэй ярьж байгаа нь

Нифай болон түүний ах нар Иерусалимд эргэн ирэв. Тэд Ишмэилд Их Эзэн өөрөөр нь юу хийлгэхийг хүсэж байгаа тухай хэлжээ. Ишмэил тэдэнд итгэж, гэр бүлээрээ Лихайн хөвгүүдтэй хамт явцгаав.

Лемен, Лемүел хоёр Нифайд уурлав

Тэднийг аглаг буйдад аялж байх үед Лемен, Лемүел хоёр болон Ишмэилийн гэр бүлийн зарим хүн ууртай байв. Тэд Иерусалим руу буцаж явахыг хүсэж байлаа.

Нифай Лемен, Лемүел хоёртой ярьж байгаа нь

Нифай Лемен, Лемүел хоёрт Их Эзэний өөрсдийнх нь төлөө хийсэн бүх зүйлийн тухай сануулав. Тэр тэдэнд илүү итгэлтэй байх тухай хэлэв. Тэд Нифайд уурлаж байсан ч Иерусалим руу эргэж явсангүй.

Гэрлэж буй хос

Нифай болон түүний ах нар, бас Зорам хожим нь Ишмэилийн охидтой гэрлэсэн.

Лихай Лиахонаг барьж байгаа нь

Их Эзэн Лихайд аяллаа үргэлжлүүл хэмээн хэлэв. Маргааш өглөө нь Лихай майхныхаа гаднаас Лиахона гэгч гуулин бөмбөлгийг олсон. Энэ нь аглаг буйд руу явах замыг зааж байлаа.

Гэр бүлээрээ аялж байгаа нь

Лихайн гэр бүл хоол хүнс, үр тариагаа цуглуулан, майхнуудаа ачив. Тэд аглаг буйдаар Лиахонагийн удирдамжийг даган, олон өдрийн турш аялцгаав.

Ан агнаж байгаа нь

Нифай ба түүний ах нар аялж байх хугацаандаа хоол хүнс олохын тулд нум сумаар ан агнаж байлаа.

Хугарсан нум

Гангаар хийсэн Нифайн нум хугарч, ах нарынх нь нум хэрэг болохооргүй болов. Ах дүүс ямар ч ан амьтан агнаж чадахгүй байсан тул хүн бүр өлсөж байлаа. Лемен, Лемүел хоёр уурлаж байв.

Модон нум

Нифай модоор нум хийгээд, эцгээсээ аль зүгт явж ан хийх тухай асуув. Лихай Лиахонагаас удирдамж хүлээн авч, Нифай уг удирдамжийг дагаснаар ан амьтан олжээ.

Лихай Лиахонаг барьж байгаа нь

Лихайн гэр бүлийнхнийг итгэлтэй, хичээнгүй, дуулгавартай байх үед л Лиахона ажиллаж байв.

Нифай хоол хүнстэй болоод эргэж ирсэн нь

Нифай олсон ан амьтнуудтайгаа эргэж ирэв. Хүн бүр хоол хүнстэй болсондоо баяртай байлаа. Тэд уурлаж бухимдсандаа харамсаж, өөрсдийг нь адисалсны төлөө Бурханд талархав.

Ишмэилийн охид

Аялал тийм ч амар байсангүй. Лихайн гэр бүлийнхэн үе үе ядарч туйлдан, өлсөж цангаж байв. Ишмэил нас барж, охид нь гашуудаж байсан. Тэд Лихайн эсрэг гомдоллов.

Лемен, Лемүел хоёр

Лемен, Лемүел хоёр мөн гомдоллов. Их Эзэнийг Нифайтай ярьсан гэдэгт тэд итгэхгүй байлаа. Тэд Лихай, Нифай хоёрыг алаад, Иерусалим руу буцахыг хүсэж байсан.

Лемен, Лемүел хоёр

Их Эзэний дуу хоолой Лемен, Лемүел хоёртой ярилаа. Тэрээр тэдэнд Лихай, Нифай хоёрт битгий уурла гэж хэлэв. Лемен, Лемүел хоёр наманчилжээ.

Лихайн гэр бүл

Лихайн гэр бүлийнхэн хүнд хэцүү аяллаа үргэлжлүүлэв. Бурхан тэдэнд тусалж, хүч өгч байлаа. Хүүхдүүд төрөв. Лихай, Сариа хоёр дахин хоёр хүүтэй болж, тэднийг Иаков, Иосеф гэж нэрлэв.

Гэр бүлээрээ аялж байгаа нь

Лихайн гэр бүл аглаг буйдад найман жил аялсны дараа тэнгисийн эрэг дээр ирэв. Тэндээс тэд зөгийн бал, жимс олжээ. Тэд энэ газрыг Өгөөмөр гэж нэрлэв.