Судрын түүхүүд
36-р бүлэг: Хагот


36-р бүлэг

Хагот

Нифайчууд аялж байгаа нь

Есүс Христийг төрөхөөс 55 жилийн өмнө мянга мянган нифай эрэгтэй, эмэгтэй болон хүүхдүүд Зарахемлаг орхин, умард зүг рүү явсан билээ.

Хагот том усан онгоц барив

Тэдний нэг болох Хагот гэгч хүн том усан онгоц барьж, түүнийгээ өрнийн тэнгисийн усанд тавив.

Нифайчууд том завин дээр ачаа ачиж байгаа нь

Олон нифай хүн хоол хүнс, хэрэгтэй зүйлүүдээ авч, түүний завиар умард зүгийг зорин аялжээ.

Усан дээрх завь

Хагот өөр бусад завийг ч хийсэн бөгөөд эдгээр завиар хүмүүсийг умард зүг рүү авч явсан байна. Эхний завь буцаж ирээд, илүү олон хүнийг авч явжээ.

Усан дээрх хоёр завь

Өөр нэг завь далайд гарав. Завинуудын аль нь ч эргэж ирээгүй бөгөөд уг хүмүүст юу тохиолдсон тухай нифайчууд хэзээ ч юу ч мэдэж авсангүй.