Судрын түүхүүд
48-р бүлэг: Америк тив дэх амар амгалан


48-р бүлэг

Америк тив дэх амар амгалан

Шавь нар зааж байгаа нь

Есүсийг тэнгэрт буцсаны дараа шавь нар нь түүний Сүмийг газар нутаг даяар байгуулав.

Баптисм хүртэж буй эр

Нүглээ наманчилсан хүмүүс баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авчээ.

Аз жаргалтай хүмүүс

Удалгүй бүх нифайчууд болон леменчүүд хөрвөгджээ. Тэд хэрүүл маргаангүй байсан бөгөөд бүх хүн үнэнч шударга байв.

Сууж буй хүмүүс

Хэн ч баян эсвэл ядуу байсангүй. Хүмүүс бүх зүйлээ хуваалцаж байсан бөгөөд хүн бүрд хэрэгцээтэй бүх зүйл байлаа.

Адислал хүлээн авч буй эр

Шавь нар Есүс Христийн нэрээр олон гайхамшгийг үйлдэж байлаа. Тэд өвчтөнийг эдгээж, нас барагсдыг амилуулж байв.

Хүмүүс байшин барьж байгаа нь

Сүйрсэн хотуудад хүмүүс шинээр хот босгож байлаа.

Эрчүүд ярилцаж байгаа нь

Тэд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагадаг байлаа. Тэд мацаг барин залбирч, Бурханы үгийг сонсохоор ойр ойрхон цуглардаг байв.

Хөвгүүд тоглож байгаа нь

Хүмүүс баяртай байв.

Эрчүүд ярилцаж байгаа нь

Ямар ч алуурчин, дээрэмчид, худалч хүмүүс байсангүй. Хүмүүс нифайчууд, леменчүүд гэж хуваагдалгүй бүгд нэгдмэл, Христийн хүүхдүүд байлаа.

Эцэг, хүү хоёр

Их Эзэн хүмүүсийг хийсэн бүх зүйлийнх нь төлөө адисалж байсан.

Талбайд ажиллаж буй хүмүүс

Тэд хоёр зуун жилийн турш амар амгалан амьдрав. Хүмүүс их баяжив.