52-р бүлэг Жаредчуудын сүйрэл Жаредчууд өсөн нэмэгдэж мөн баяжив. Тэд удирдагчаараа нэгэн хааныг сонгосон. Ифер 6:18, 22, 27–28 Олон жил өнгөрч, жаредчууд ёс бус болов. Их Эзэн тэдэнд наманчил, үгүй бол тэднийг устгана гэж хэлүүлэхээр бошиглогчдыг илгээв. Ифeр 11:1 Хүмүүс бошиглогчдыг сонссонгүй. Хүмүүс тэднийг алахыг оролдов. Ифeр 11:2 Тэдний газар нутагт дайн дажин, өлсгөлөн тархжээ. Олон жаред хүн нас барав. Ифeр 11:7 Их Эзэн Ифер хэмээх өөр нэгэн бошиглогчийг илгээв. Тэр өглөөнөөс орой хүртэл жаредчуудад Бурханд итгэж, наманчил гэж номлож байв. Ифер 12:2–3 Ифер жаредчуудад хэрэв Бурханд итгэвэл хэзээ нэгэн өдөр илүү сайхан дэлхийд Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах болно хэмээн хэлэв. Ифер 12:4 Ифер олон чухал зүйлийг жаредчуудад хэлсэн боловч тэд итгэсэнгүй. Тэд түүнийг хотоосоо хөөн гаргажээ. Ифер 12:5; Ифер 13:13 Ифер алуулахгүйн тулд өдрийн цагаар агуйд нуугддаг байв. Тэрээр шөнө нь гарч, жаредчуудыг ямархуу байдалтай байгааг хардаг байжээ. Ифер 13:13–14 Тэр нуугдаж байх хугацаандаа жаредчуудын түүхийг бичиж дуусгав. Ифeр 13:14 Их Эзэн Иферийг жаредчуудын ёс бус хаан Кориантумр руу илгээв. Ифер наманчил, үгүй бол тэр бүх ард түмнээ алуулахыг харахын тулд амьд үлдэх болно гэж хэлэв. Ифер 13:16–17, 20–21 Кориантумр ба түүний хүмүүс наманчилсангүй. Тэр Иферийг алахыг завдсан ч Ифер зугтан, агуйд нуугдав. Ифeр 13:22 Хүмүүс дэндүү ёс бус байдалтай байсан тул Их Эзэн газар нутгийг зүхэв. Тэд багаж эсвэл сэлмээ тавьж болохгүй байв. Учир нь дараагийн өдөр тэдгээр нь алга болчихдог байлаа. Ифeр 14:1 Эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд бүх жаред хүн дайнд байлдав. Кориантумр их цэргээ удирдаж, харин нөгөө талын их цэргийг Шиз удирдаж байлаа. Ифер 14:19–20; Ифер 15:15 Кориантумр, Шиз хоёр хоёулаа ёс бус хүмүүс байв. Жаредчууд ёс бус байсан учраас Ариун Сүнс тэднээс холдсон байлаа. Сатан тэднийг бүрэн эзэмдсэн байв. Ифер 15:19 Жаредчууд Кориантумр, Шиз хоёрыг хоёулхнаа үлдтэл байлдав. Шиз их цус алдсанаас ухаан алдан унахад Кориантумр толгойг нь цавчив. Ифер 15:29–30 Иферийн бошиглол биелэгдэн, Кориантумр жаредчуудаас ганцаараа амьд үлдсэн. Түүнийг Зарахемлагийн хүмүүс олжээ. Oмнаи 1:21 Ифер жаредчуудын түүхийг бичиж дуусгав. Тэд ёс бус байдлаасаа болж устгагдсан юм. Жаредчуудын цэдгийг хожим нь нифайчууд олжээ. Ифeр 15:33