Судрын түүхүүд
21-р бүлэг: Амлисайчууд


21-р бүлэг

Амлисайчууд

Амлисайчууд ба түүний дагалдагчид

Амлисай бол нифайчуудын хаан болохыг хүсдэг заль мэхтэй, ёс бус эр байв. Түүнд олон дагалдагч байв.

Хүмүүс Амлисайг харж байгаа нь

Зөв шударга нифайчууд Амлисайг хаанаа болгохыг хүссэнгүй. Тэр Бурханы Сүмийг устгахыг хүсэж байгааг тэд мэдэж байлаа.

Нифайчууд ярилцаж байгаа нь

Нифайчууд Амлисайг хаанаа болгох эсэхийг шийдэхээр бүлэг болон цугларав. Ихэнх хүн Амлисайн эсрэг санал өгсөн тул тэр хаан болсонгүй.

Амлисайчууд ба түүний дагалдагчид

Амлисайчууд ба түүний дагалдагчид маш ууртай байлаа. Тэд нифайчуудыг орхин явж, Амлисайг өөрсдийн хаан болгон, өөрсдийгөө амлисайчууд гэж нэрлэжээ. Амлисай тэдэнд нифайчуудтай байлдахыг тушаав.

Нифайчууд нум сум хийж байгаа нь

Зөв шударга нифайчууд нум сум, сэлэм, бусад зэвсгээр өөрсдийгөө хамгаалахад бэлтгэв.

Нифайчууд амлисайчуудыг ялж байгаа нь

Амлисайчуудыг довтлоход Алмагаар удирдуулж, Их Эзэнээс хүч чадал хүлээн авсан нифайчууд тэдний олныг нь алав. Үлдсэн амлисайчууд нь зугтан оджээ.

Алмагийн тагнуулууд амлисайчуудыг тандаж байгаа нь

Алма амлисайчуудыг тандуулахаар тагнуулууд илгээв. Тэд леменчүүдийн их цэрэгтэй нэгдэн, Зарахемлагийн ойролцоо амьдарч байгаа нифайчууд руу довтлохыг уг тагнуулууд харжээ.

Нифайчууд леменчүүд-амлисайчуудын их цэрэгтэй тулалдаж байгаа нь

Нифайчууд залбирч, Бурхан тэдэнд дахин туслав. Тэд леменчүүд-амлисайчуудын цэргүүдээс олныг алжээ.

Алма Амлисайг алж байгаа нь

Алма, Амлисай хоёр сэлмээр байлдав. Алма өөрийн амийг хэлтрүүлэхийг Бурханаас гуйн залбирахад Бурхан түүнд Амлисайг алах хүч чадлыг өгөв.

Дайны талбар

Нифайчууд леменчүүд болон амлисайчуудыг аглаг буйд руу хөөв. Шархадсан олон хүн тэнд үхэж, зэрлэг амьтдын хоол болов.

Амлисайчууд духан дээрээ тэмдэг тавьж байгаа нь

Амлисайчууд бошиглолыг гүйцэлдүүлэн, леменчүүдийн адил духан дээрээ улаан тэмдэг тавив. Амлисайчууд өөрсдийгөө сайн мэдээний адислалуудаас тусгаарлажээ.