44-р бүлэг Есүс Христ хүүхдүүдийг адисалсан нь Есүс Христ нифайчуудад балчир хүүхдүүдээ над дээр авчир хэмээн хэлэв. Хүүхдүүд Есүсийн хажууд газраар сууцгаасан. 3 Нифай 17:11–12 Аврагч хүмүүст өвдөг сөгд гэж хэлэв. Дараа нь тэр өөрөө өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирав. 3 Нифай 17:13, 15 Аврагчийн залбирал дүрслэн бичихийн аргагүй маш гайхамшигтай байлаа. Энэ нь нифайчуудыг баяр баяслаар дүүргэв. 3 Нифай 17:15–17 Залбирсныхаа дараа Есүс нифайчуудад итгэлийнхээ ачаар адислагдах болно гэж хэлэв. 3 Нифай 17:20 Тэрээр маш их хайр, баяр баяслыг мэдэрсэн тул уйлав. 3 Нифай 17:21 Дараа нь тэр хүүхдүүдийг нэг нэгээр нь авч адислав. Тэр Тэнгэрлэг Эцэгт хандан тэдний төлөө залбираад, дахин уйлсан. 3 Нифай 17:21–22 Есүс нифайчуудад хүүхдүүд рүүгээ хар гэж хэлэв. 3 Нифай 17:23 Хүмүүсийг харж байхад тэнгэр элчүүд тэнгэрээс бууж ирэн, хүүхдүүдийг хүрээлэв. Хүүхдүүд болон тэнгэр элчүүд галаар хүрээлүүлсэн байв. 3 Нифай 17:24