20-р бүлэг Алма, Нихор хоёр Хаан Мозаяг нас барахаас өмнө нифайчууд өөрсдийг нь удирдах шүүгчдийг сонгов. Залуу Алма анхны ерөнхий шүүгч болжээ. Тэр мөн Сүмийн удирдагч байв. Мозая 29:41–42 Нихор гэгч том биетэй, хүчтэй эр худал зүйл зааж эхлэв. Тэр муу ч бай, сайн ч бай хүн бүр аврагдана гэж хэлж байв. Олон хүн Нихорт итгэжээ. Aлмa 1:2–5 Нихор Бурханы Сүмийн эсрэг номлосон ч Гидеон гэдэг зөв шударга эр Сүмийг өмөөрч байсан. Нихор Гидеонтой маргахад Гидеон Бурханы үгээр ярив. Aлмa 1:7–8 Нихор уурлан хилэгнэж, илдээ сугалан, Гидеоныг алав. Алма 1:9 Нихорыг шүүлгэхээр Алма дээр авчрав. Нихор өөрийгөө зоригтойгоор хамгаалж байсан. Aлмa 1:10–11 Гэвч Алма Нихорыг хүмүүст ёс бус байхыг зааж мөн Гидеоныг алсан учраас буруутай гэж хэлжээ. Aлмa 1:12–13 Нихор Гидеоныг алсныхаа төлөө шийтгэгдэх ёстой гэж Алма хэлсэн. Хуулийн дагуу Нихор үхэх ёстой байв. Алма 1:14 Нихорыг ойролцоох уулан дээр аваачиж, цаазаар авсан. Үхэхийнхээ өмнө тэр заасан бүх зүйлээ худлаа гэдгийг хэлэв. Гэвч олон хүн Нихорын нүгэлт сургаалд итгэсээр байлаа. Aлмa 1:15–16 Энэ хүмүүс эд баялгийг хайрладаг мөн Бурханы зарлигуудыг дагадаггүй байв. Тэд Сүмийн гишүүдээр доог тохуу хийж, тэдэнтэй маргалдан, сөргөлддөг байсан. Алма 1:16, 19–20, 22 Зөв шударга хүмүүс зарлигуудыг үргэлжлүүлэн дуулгавартай дагаж, Нихорын дагалдагчид өөрсдийг нь гомдоож байсан ч гомдоллохгүй байв. Алма 1:25 Сүмийн гишүүд ядуустай байгаа бүхнээ хуваалцан, өвчтэй хүмүүсийг асардаг байлаа. Тэд зарлигуудыг дагадаг байсан ба Бурхан тэднийг адисалсан. Алма 1:27, 31