45-р бүлэг Есүс Христ ариун ёслол болон залбирлын талаар заасан нь Есүс Христ талх, дарс авчруулахаар шавь нараа явуулав. Тэр нифайчуудад газар суу хэмээн хэллээ. 3 Нифай 18:1–2 Шавь нараа эргэн ирэхэд Аврагч талхыг жижиг хэсгүүдэд хуваан, адислав. Тэр заримыг нь шавь нартаа өгч, заримыг нь хүмүүст өг гэж хэлэв. 3 Нифай 18:3–4 Есүс ариун ёслолоос хүртэж байгаа хүмүүс Түүнийг мөн Түүний золиослолыг үргэлж дурсан санахаа амладаг гэж хэлжээ. Дараа нь тэд Түүний Сүнсийг хүлээн авдаг гэв. 3 Нифай 18:7 Есүс Христ дарсыг адислан, шавь нартаа өгч, шавь нар нь дарсыг хүмүүст түгээв. 3 Нифай 18:8 Ариун ёслолоос хүртдэг хүмүүс Түүний зарлигуудыг биелүүлнэ хэмээн амладаг гэж Есүс хэлэв. 3 Нифай 18:10 Есүс шавь нартаа ариун ёслолоос хүртдэг, Түүнийг үргэлж дурсан санадаг хэн бүхэн Өөрийнх нь Сүнстэй хамт байх болно гэж дахин хэлэв. 3 Нифай 18:11 Тэрээр шавь нартаа хэрэв тэд зарлигуудыг нь дагавал адислагдах болно гэж хэлсэн. 3 Нифай 18:14 Тэрээр тэдэнд үргэлж залбирахыг мөн Өөрийнх нь залбирсны адил залбир хэмээн хэлэв. 3 Нифай 18:15–16 Аврагч бүх нифайчуудад Тэнгэрлэг Эцэгт Өөрийнх нь нэрээр залбир гэж хэлжээ. Тэр мөн гэр бүлтэйгээ хамт залбир гэж тэдэнд хэлэв. 3 Нифай 18:19, 21 Хүмүүс ойр ойрхон хамтдаа цугларах ёстой гэж тэр хэлсэн. Тэд бусдыг цуглаандаа урьж, тэдний төлөө залбиран, тэдэнд сайн үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж хэлэв. 3 Нифай 18:22–24 Аврагч шавь нартаа Ариун Сүнсийг өгөх хүч чадлыг өгөв. Дараа нь хүмүүсийг үүл бүрхсэн учир зөвхөн шавь нар нь Есүс Христийг тэнгэр өөд явахыг харжээ. 3 Нифай 18:36–39