11-р бүлэг Инос Инос бол Иаковын хүү байв. Тэр эцгийгээ нас барсны дараа ялтаснуудыг хадгалан, үргэлжлүүлэн бичиж байсан. Иаков 7:27 Нэгэн өдөр Инос ойд ан хийж байлаа. Тэр эцгийнхээ сургасан зүйлсийг бодож байсан ба нүглээсээ өршөөгдөхийг хүсжээ. Инос 1:3–4 Инос өвдөг сөгдөөд, Бурханд хандан залбирав. Тэр бүх л өдөржингөө залбирсан бөгөөд шөнө болоход ч залбирсаар байв. Инос 1:4 Есүс Христэд итгэх итгэлийнхээ ачаар нүглээсээ өршөөгдсөн гэдгийг нь Бурхан Иност хэлсэн. Инос 1:5, 8 Инос дараа нь Их Эзэнээс нифайчуудыг адисалж өгөхийг хүсжээ. Тэр тэдний төлөө залбирсан бөгөөд Их Эзэн хэрэв өөрийнх нь зарлигуудыг дуулгавартай дагавал тэднийг адислах болно гэж хэлэв. Инос 1:9–10 Инос мөн Их Эзэнээс леменчүүдийг адисалж өгөхийг хүсжээ. Тэр асар их итгэлтэйгээр залбирсан ба Их Эзэн Иносын хүслийн дагуу үйлдэнэ гэж амласан. Инос 1:11–12 Леменчүүд нифайчуудтай тулалдаж, тэдний цэдгүүдийг устгахыг оролдож байсан ч Инос тэднийг зөв шударга ард түмэн болоосой хэмээн залбирч байлаа. Инос 1:13–14 Инос өөрийн хадгалж байсан цэдгүүдийн аюулгүй байдлын төлөө залбирав. Их Эзэн цэдгүүд дээр байгаа сургаалыг хэзээ нэгэн өдөр леменчүүдэд өгөхөө амлажээ. Инос 1:16 Инос нифайчуудад номложээ. Тэр тэднээс Бурханд итгэж, зарлигуудыг дагахыг хүсэж байв. Инос 1:10,19 Нифайчууд леменчүүдэд сайн мэдээнээс заахыг хичээсэн ч тэд сонссонгүй. Леменчүүд нифайчуудыг үзэн яддаг байв. Инос 1:20 Ард түмэндээ Есүсийн тухай мөн сайн мэдээний тухай заах ажилд Инос амьдралаа зориулжээ. Тэр бүх л амьдралынхаа турш Бурханд үйлчлэн, түүнийг хайрлав. Инос 1:26–27