54-р бүлэг Мормоны Номын амлалт Моронай ялтаснуудыг сүүлчийн удаа газарт булахын өмнө леменчүүдэд болон энэ цэдгийг унших хүн бүрд зориулан нэгэн амлалт бичсэн юм. Моронай 10:1–2 Тэр хүмүүст цэдгүүдийг уншаад, тэдгээрийн талаар чин сэтгэлээсээ эргэцүүлэн бодож, тэгээд Тэнгэрлэг Эцэгээс эдгээр нь үнэн эсэхийг асуу гэж хэлжээ. Моронай 10:3–4 Моронай хүмүүст Христэд итгэлтэй байж, чин сэтгэлээсээ асуувал Ариун Сүнс тэдэнд уг цэдгүүд үнэн гэдгийг мэдэхэд нь тусална гэж амласан билээ. Моронай 10:4–5 Хэрэв хүмүүс наманчилж, Есүс Христийг даган, Тэнгэрлэг Эцэгийг хайрлах юм бол төгс төгөлдөр болж чадна гэж Моронай бичжээ. Моронай 10:32 Моронай алтан ялтаснууд дээр бичиж дуусаад, тэдгээрийг чулуун хайрцганд хийн, хайрцгийг том хадаар дарж, Кумора гүвээнд нуув. Ийнхүү түүний мөнх бус амьдрал дахь ажил дууссан юм. Мормон 8:4; Иосеф Смит—Түүх 1:52