Судрын түүхүүд
2-р бүлэг: Лихай ард түмнээ сэрэмжлүүлсэн нь


2-р бүлэг

Лихай ард түмнээ сэрэмжлүүлсэн нь

Бошиглогч зааж байгаа нь

Христийг төрөхөөс 600 жилийн өмнө Иерусалимд амьдарч байсан ихэнх хүн гэм нүгэлтэй байлаа. Бурхан тэдэнд наманчил гэж хэлүүлэхээр бошиглогчдыг илгээсэн ч тэд сонсохгүй байв.

Лихай ба галан багана

Лихай бошиглогч байлаа. Тэрээр хүмүүсийг наманчлаасай гэж залбирчээ. Түүнийг залбирч байх үед галан багана үзэгдэв. Бурхан Лихайд олон зүйлийг хэлж, харуулав.

Лихай үзэгдэл үзэж байгаа нь

Лихай гэртээ эргэж ирээд, үзэгдэл үзэв. Тэр олон тэнгэр элчээр хүрээлүүлсэн Бурханыг харсан. Тэнгэр элчүүд Бурханыг магтан дуулж байв.

Лихайн үзэгдэл

Үзэгдэлдээ Лихай ирээдүйд тохиолдох зүйлсийн тухай өгүүлсэн номыг хүлээн авав. Иерусалим хот ёс бус хүмүүсээс болж сүйрнэ гэдгийг тэр уншжээ.

Лихай хүмүүстэй ярьж байгаа нь

Иерусалим сүйрэх болно гэж Лихай ард түмэндээ хэллээ. Тэр мөн Есүсийн ирэх тухай тэдэнд хэлсэн. Хүмүүс уурлаж, Лихайг алахыг оролдсон ч Их Эзэн түүнийг хамгаалав.