30-р бүлэг Алма хөвгүүддээ зөвлөсөн нь Нифайчуудыг ямар их ёсон бус болсныг харахад Алмад гунигтай байлаа. Тэр хөвгүүн бүрдээ зөв шударга амьдрах тухай ярив. Aлмa 35:15–16 Алма том хүү Хиламандаа Бурханд найдах тухай ярив. Тэр Сүмийг устгах оролдлогоо зогсоо гэж Алмад хэлүүлэхээр явуулсан Бурханы тэнгэр элчийн тухай хүүдээ хэлсэн. Алма 36:3, 6 Алма гэм нүглээсээ болж гурван өдрийн турш зовж шаналсан. Дараа нь тэр аавынхаа Есүсийн тухай заасан зүйлүүдийг санаж, гэм нүглээсээ өршөөгдөж болно гэдгээ мэдэв. Aлмa 36:16–17 Алма өршөөл гуйн залбирч, бодгаль дахь зовлон шаналал нь баяр баяслаар солигдов. Тэр Есүс Христэд итгэж, нүглээ наманчилсан учраас өршөөл хүртсэн байлаа. Aлмa 36:18–20 Үүнээс хойш Алма өөрийн мэдэрсэнтэй адил баяр баяслыг хүмүүст мэдрүүлэхийн тулд сайн мэдээг зааж байсан. Бурхан Алмаг Өөрт нь итгэсний төлөө адислав. Алма 36:24, 27 Алма Хиламанд ариун нандин цэдгүүдийг өгч, ард түмнийхээ түүхийг үргэлжлүүлэн бич гэж хэлжээ. Aлмa 37:1–2 Хэрэв тэр Бурханы зарлигуудыг дагавал Бурхан түүнийг адисалж, цэдгүүдийг хамгаалахад тусална гэж Алма түүнд хэлэв. Алма 37:13, 16 Алма мөн өглөө, орой бүр залбирч, хийж байгаа бүх зүйлийнхээ тухай Бурхантай зөвлөлдсөнөөр Бурхан түүнд тусалж удирдах болно гэж Хиламанд хэлжээ. Aлмa 37:36–37 Зорамчуудын дунд зоригтой номлосон хүү Шиблондоо Алма баяртай байв. Тэд түүн рүү чулуугаар шидсэн ч Шиблон итгэлтэй хэвээр үлдсэн билээ. Aлмa 38:3–4 Аврагдах цорын ганц зам бол Есүс Христ юм гэдгийг Алма Шиблонд сануулав. Алма дараа нь хүүдээ сайн мэдээг үргэлжлүүлэн заахыг уриалав. Aлмa 38:9–10 Алмагийн хүү Кориантон зарлигуудыг дагадаггүй байлаа. Тэр зорамчуудад зааж байхдаа итгэлтэй номлогч байсангүй. Aлмa 39:2–3 Кориантоны хийсэн зүйлээс болж зорамчууд Алмагийн заасан сургаалд итгээгүй билээ. Aлмa 39:11 Хүмүүс нүглээ Бурханаас нууж чаддаггүйг мөн Кориантоныг нүглээ наманчлах хэрэгтэй гэдгийг Алма Кориантонд хэжээ. Aлмa 39:8–9 Хүн бүр амилуулагдах боловч зөвхөн зөв шударга хүмүүс л Бурхантай цуг амьдрах болно гэж Алма хүүдээ хэлэв. Алма 40:9–10, 25–26 Энэ амьдрал бол хүмүүсийн хувьд нүглээ наманчлан, Бурханд үйлчлэх цаг юм гэдгийг Алма хэллээ. Алма 42:4 Тэр Кориантонд номлогчоор дуудагдсан гэдгийг нь сануулж, зорамчууд дээр эргэн очоод, хүмүүст наманчлахыг заа гэж хэлжээ. Алма 42:31 Алма хөвгүүдийнхээ хамт сайн мэдээг үргэлжлүүлэн заасан. Тэд санваарын хүчээр заав. Aлмa 43:1–2