Ирээд, Намайг дага
4-р сарын 13–19. Мозая 1–3: “Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайраар дүүргэгдэв”


“4-р сарын 13–19. Moзая 1–3: ‘Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайраар дүүргэгдэв,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“4-р сарын 13–19. Moзая 1–3,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Бенжамин хаан ард түмэндээ сургасан нь

Минэрва К. Тэйкэрт (1888–1976), Бенжамин хааны эцсийн үг, 1935, тосон будаг, 36 x 48 инч. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей

4-р сарын 13–19

Moзая 1–3

“Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайраар дүүргэгдэв”

Та Moзая 1–3-ыг уншихдаа, Бенжамин хааны заасан чухал үнэнүүдийг ойлгоход нь өөрийн заадаг хүүхдүүдэд хэрхэн туслахаа мэдэхийн төлөө залбираарай. Ариун Сүнснээс танд ирж байгаа удирдамжийг тэмдэглэж ав.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь Бенжамин хааны зааж байгаа зургийг үзүүл. Уг зургийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Moзая 2–3

Би бусдад үйлчлэхдээ Бурханд үйлчилж байдаг.

Бусдад үйлчлэх нь Бурханд үйлчлэх нэг арга зам гэдгийг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд та юу хийх вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд титмийг ээлжлэн өмсүүлж (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсанд загвар байгаа), Бенжамин хааны дүрд тоглуулахын тулд сандал дээр зогсоо. Таныг Moзая 2–3 дээр байгаа, Бенжамин хааны ард түмэндээ заасан зарим зүйлийг хуваалцах үедээ тэд үүнийг хийж болно. Мөн “12-р бүлэг: Бенжамин хаан”-ыг (Мормоны Номын түүхүүд, 32–35 юм уу ChurchofJesusChrist.org дээрээс холбогдох видео бичлэг) үзнэ үү.

  • Дараах өгүүлбэрийг цөөн цөөн үгээр салган, давтан хэлэхдээ үгийн үе бүрийг тантай хамт алга ташин хэлэхэд хүүхдүүдийг урь. “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа юм” (Мозая 2:17). Хүүхдүүдийг бүх үгийг эсвэл зарим үгийг суртал үүнийг давтан үйлд. Бид бусдад туслах үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрт бас тусалж байгаа бөгөөд Тэднийг баярлуулж байдаг талаар гэрчлэлээ хуваалц. Бусдад тусалж чадах арга замуудын талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхдүүдээр гарыг нь цаасан дээр тавиулан, тойруулан зуруулаад, гэр бүлийнхэндээ үйлчлэхийн тулд юу хийж чадахаа зурахад тусал. “Бусдад туслах дуртай” (Хүүхдийн дууны ном, 108) гэх мэт үйлчлэлийн тухай дууг хамтдаа дуул.

Хүүхдүүд жижиг даавууг эвхэж байгаа нь

Бид бусдад үйлчилснээр Бурханд үйлчилж чадна гэж Бенжамин хаан заасан.

Moзая 2:19–25

Миний авдаг бүх адислал Тэнгэрлэг Эцэгээс ирдэг.

Хүүхдүүд Бурханыг өөрсдийн авдаг адислалуудын эх үүсвэр гэдгийг ойлгож мэдэх үедээ даруу, талархалтай байх болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бенжамин хаан бидний авдаг бүх адислал Тэнгэрлэг Эцэгээс ирдэг хэмээн заасан гэдгийг тайлбарла. Та Moзая 2:21-ийг уншиж байхдаа Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн нэг адислалыг олж сонсоход хүүхдүүдийг урь. Тэнгэрлэг Эцэг бидэнд өөр ямар ямар адислал өгсөн бэ? Бид эдгээр зүйлд талархаж байгаагаа хэрхэн харуулж чадах вэ? (Moзая 2:22-ыг үзнэ үү).

  • Хүүхдүүдтэй хамт талархлын тухай дуу дуулж эсвэл сонсохдоо ямар нэг зүйлийг гар дамжуулан тоглодог тоглоом тогло (Хүүхдийн дууны номын сэдвийн индексээс “Талархал” сэдвийг үзнэ үү). Дууг дуулахаа эсвэл дуу тавихаа үе үе зогсоож, яг энэ үед уг зүйлийг барьж байсан хүүхдийг талархаж байгаа нэгэн адислалаа хуваалцахад урь.

Moзая 3:1–20

Би Есүс Христэд итгэдэг.

Нэгэн тэнгэр элч Есүс Христийн амьдрал, тохинууллын талаар чухал үнэнүүдийг Бенжамин хаанд хэлсэн. Эдгээр шүлгээс хүүхдүүдийн хувьд сурахад хамгийн чухал гэж өөрийн бодож байгаа Есүсийн тухай үнэнүүдийг хайж олоорой.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мозая 3:5–10-т дурдсан зарим үйл явдлын зургийг дэлгэн тавь (жишээлбэл, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 30, 41, 42, 5759-ийг үзнэ үү). Зурган дээр юу болж байгааг хүүхдүүдээс асуугаад, шаардлагатай бол тэдэнд тусал. Moзая 3:5–10-ыг удаан уншиж, зурган дээр байгаа зүйлийн талаар таныг унших үед гараа өргөхөд хүүхдүүдийг урь. Есүсийн энэ дэлхий дээр байхдаа хийсэн, өөрсдийн мэддэг зарим зүйлийг хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Самбарын дээд талд тэнгэрийг төлөөлүүлэн нар зур. Самбарын энд тэнд, өөр өөр газар луу хөтлөх замууд мөн тэнгэр лүү хөтлөх ганц зам зур. Хүүхдүүдээс тэр замыг олохыг хүсэж, Есүсийн зургийг үүн дээр байрлуулахыг хүс. Moзая 3:17-г уншин, Есүс Христийг дагах нь Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очих цорын ганц зам гэдгийг гэрчил.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Moзая 2:11–18

Би бусдад үйлчлэхдээ Бурханд үйлчилж байдаг.

Та Бенжамин хааны үйлчлэлийн жишээнээс суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бенжамин хааны ард түмэндээ зааж байгаа зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм юм уу Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 74-ийг үзнэ үү). Бенжамин хаан үйлчлэхийн тулд юу хийснийг олж мэдэхийн тулд Moзая 2:11–18-ыг судлахад хүүхдүүдэд тусал. Тэр яагаад өөрийн хүмүүст үйлчилсэн бэ? Бид яагаад нэг нэгэндээ үйлчлэх ёстой вэ?

  • Самбар дээр Moзая 2:16–17-оос үг хэллэг авч бичихдээ зарим үгийг хасаж бич. Хүүхдүүдийг дутуу үгсийг олохын тулд судраа үзэхэд урь. Эдгээр шүлэг тэдний хувьд ямар утгатай болохыг тайлбарлахыг тэднээс хүс. Бусад хүн өөрсдөд нь үйлчилсэн эсвэл өөрсдөө бусдад үйлчилсэн туршлагаасаа хуваалцахад тэднийг урь. Эдгээр туршлага тэдэнд ямар мэдрэмж төрүүлсэн бэ?

  • Хүүхэд бүрд гэр бүлийнхэндээ үйлчилж болох арга замуудыг бичих жижиг цааснуудыг цаасаа хийх уутны хамт өг. Хүүхдүүдийг өдөр бүр уутнаасаа нэг цаас сугалж, уг үйлчлэлийг хэн нэгний төлөө хийхэд урамшуулан дэмж.

Moзая 2:15–25

Би өөрийн үйлчлэл болон сайн үйлсийн талаар бардамнан сайрхах ёсгүй.

Бидний үйлчлэл Бурханыг болон бусдыг хайрлах хайраас үүдсэн байх ёстойг ойлгоход нь заадаг хүүхдүүддээ хэрхэн тусалж болох талаар бодоорой.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг бардамнан сайрхах гэдэг үгийг хэрхэн тайлбарлахаа хуваалцахад уриад, толь бичгээс уг үгийн тодорхойлолтыг олоход тэдэнд тусал. Бенжамин хаан өөрийн бусдад үйлчилсэн үйлчлэлийн талаар бардамнан сайрхаагүйн шалтгааныг олж мэдэхийн тулд Moзая 2:15–24-ийг судлахад тэдэнд тусал. Бид яагаад бусдад үйлчлэх ёстой вэ? Хүүхдүүдийг саналаа хуваалцсаны дараа, бид бусдад сайн харагдахын тулд биш, харин тэдэнд болон Бурханд хайртай учраас бусдад үйлчлэхээр эрэлхийлэх ёстой гэдгийг ойлгоход тусал.

  • Хэн нэгэн хүн ямар нэг зүйлийн талаар бардамнан, сайрхаж болох нөхцөл байдлыг хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тийм нөхцөлд бардамнах нь яагаад буруу вэ? Тэдэнд хариулахад нь туслахын тулд Moзая 2:15–24 дэх Бенжамин хааны өгсөн зөвлөгөөг ашиглахад урь.

Moзая 3:19

Есүс Христ намайг нүглээс цэвэршүүлж, гэгээнтэн болоход тусалдаг.

Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болохын тулд бидэнд нүглээс цэвэршигдэхээс илүү зүйл хэрэгтэй ба бидний зүрх сэтгэл өөрчлөгдөх ёстой. Бенжамин хааны зааснаар бид нүгэлт хүслээ орхиж, Аврагчийн Цагаатгалаар дамжуулан гэгээнтнүүд болох хэрэгтэй.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр хоёр хүн зур. Нэг нь “эгэл хүнийг,” нөгөө нь “гэгээнтнүүдийг” төлөөлнө. (Та эдгээр үгийг тодорхойлж өгөх хэрэгтэй байж болно). Хамтдаа Moзая 3:19-ийг уншаад, гэгээнтэн болохын тулд эгэл хүний хийх хэрэгтэй өөрчлөлтүүдийг олоход хүүхдүүдийг урь. Хүүхдүүдэд өөр ямар үг, хэллэгийг ойлгоход тусламж хэрэгтэй байж болох вэ?

  • Таны заадаг хүүхдүүд хоолны жор ашиглан хоол хийхэд нь эцэг эхдээ тусалж байсан уу? Тийм бол, та тэднийг Moзая 3:19-ийг ашиглан, бид хэрхэн Есүс Христтэй адил болж болох “жор” зохиоход урьж болно. Яагаад Есүс Христийн Цагаатгал хамгийн чухал “орц” нь вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Тэднийг Бенжамин хааны жишээг дагаж, бусдад үйлчлэх гэж байгаагаа гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцахын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглахад урь.

Заах чадвараа сайжруулах

Аливааг давтан хийх нь хүүхдүүдэд ашиг тустай. Ялангуяа бага насны хүүхдүүдээр хийлгэж байгаа үед үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахаас бүү ай. Олон удаа давтах нь хүүхдүүдэд сурсан зүйлээ санахад тусална.