“6-р сарын 22–28. Алма 17–22: ‘Би та нарыг өөрийн мутар дахь зэмсэг болгох болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“6-р сарын 22–28. Алма 17–22,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
6-р сарын 22–28
Aлмa 17–22
“Би та нарыг өөрийн мутар дахь зэмсэг болгох болно”
Та судар дээрх үнэнүүдийг олж мэдэхэд нь бусдад туслахаасаа өмнө өөрөө үнэнүүдийг олж мэдэх хэрэгтэй. Алма 17–22-ыг уншиж байхдаа ангийн гишүүдээ бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдэд хувиараа эсвэл гэр бүлээрээ судалсан ямар нэг зүйлээ хуваалцах боломж олгохын тулд Алма 17–22-т дүрсэлсэн нэг хүнийг сонгон авч, “Абиш надад заасан” эсвэл “Лемонай надад заасан” гэсэнтэй адил өгүүлбэрийг гүйцээж бичиж болно.
Сургаалыг заа
Үнэнийг мэдэхээр хичээнгүйлэн эрэлхийлэх үед бидний итгэл хүчирхэгждэг.
-
Ангийнхан тань сайн мэдээний энгийн дадал хэвшлийн ач холбогдлыг олонтоо сонсож байсан байх. Алма 17:1–4 нь эдгээр дадал хэвшил бидний амьдралд хүчтэй нөлөө үзүүлж чадна гэдгийг олж харахад тэдэнд тусална. Та ангийн нэг хагасаас эдгээр шүлгээс Мозаягийн хөвгүүдийн хийсэн зүйлсийг хайж олохыг, харин нөгөө хагасаас хийсэн зүйлсийнх нь үр дүн юу байсныг олж мэдэхийг хүсэж болно. Эдгээр зүйлийг амьдралдаа хийснээр ямар үр дүн гарсан бэ?
-
Мозаягийн хөвгүүдийг хүчирхэгжүүлсэн зарим дадал хэвшлийн талаар илүү гүн гүнзгий ярилцахын тулд та самбарт судруудыг судлах, залбирах болон мацаг барих гэж бич. Дараа нь ангийн гишүүд судраас суралцаж, залбирч, мацаг барьснаар ирдэг адислалуудын талаар заасан судруудыг судалж болно (Topical Guide эсвэл Судруудын удирдамж тус болно). Тэд самбарт олж мэдсэн зүйлээ бичиж, судраас суралцах, залбирах, мацаг барих зэргийг хэрхэн сайжруулж болох санаануудаа бие биетэйгээ хуваалцаж болох юм.
Бидний хайр бусдыг сайн мэдээг хүлээн авахад бэлтгэхэд тусалж болно.
-
Сайн мэдээг хуваалцах олон арга зам байдаг ч энэ бүхэн хайраар өдөөгдсөн үед илүү үр дүнтэй байдаг. Ангийн гишүүд Алма 17–18-аас Аммон сайн мэдээг хуваалцахаар хэрхэн хайраар өдөөгдсөнийг харуулсан шүлгүүдийг тодорхойлж болно. Сайн мэдээг хуваалцахтай холбоотой өөр ямар үнэнийг бид түүний жишээнээс мэдэж авч болох вэ? Ангийн гишүүд чин сэтгэлийн хайр нь хэн нэгний зүрх сэтгэлийг зөөлрүүлж, сайн мэдээний захиасыг хүлээн авахуйц илүү нээлттэй болгож байсан туршлагаасаа хуваалцаж болно. “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн мэдэгдэл нь хайранд үндэслэсэн хүчин чармайлт гаргахад анхаарахын ач холбогдлыг ойлгоход гишүүдэд тусална.
Сайн мэдээний үнэнийг үр дүнтэй заах мөн суралцах нь зүрх сэтгэлийг өөрчлөхөд хүргэдэг.
-
Аммон, Аарон хоёр хаан Лемонайн болон түүний эцгийн итгэлийг олсныхоо дараа сайн мэдээний нэн чухал үнэнийг ойлгоход нь тэдэнд туслах боломжтой болсон юм. Хэрэв ангийн гишүүд Аммоны Лемонайд заасан үнэний жагсаалтыг гаргаад, (Алма 18:24–39), Аароны Лемонайн эцэгт заасан үнэний жагсаалттай харьцуулах юм бол энэ нь (Алма 22:1–16-г үзнэ үү) тэдэнд тустай байж болно. Ангийн хагасыг нэг жагсаалт дээр ажиллаж байхад, нөгөө хагас нь нөгөө жагсаалт дээр ажиллаж болно. Эдгээр үнэнийг ойлгох нь яагаад Лемонайд болон түүний эцэгт Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүү, Есүс Христэд итгэхэд нөлөөлсөн бэ?
-
Аарон, Аммон хоёрын хаан Лемонайд болон түүний эцэгт заасан түүх сайн мэдээг үр дүнтэй зааж, суралцах арга замыг ярилцах гайхалтай сайхан боломж байж болох юм. Ангийн гишүүд ямар суралцах зарчим олж мэдсэн бэ? (жишээ нь, Алма 18:24–28 болон Алма 22:7–13-ыг үзнэ үү). Хаан Лемонайн ба түүний эцгийн жишээнээс тэд ямар суралцах зарчмыг олж мэдсэн бэ? (жишээ нь, Алма 18:25–31; 22:17–18).
-
Ангийн гишүүд сайн мэдээний сургаал бидний амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар мэдэж авахын тулд Алма 18:40–41; 20:1–15; болон Алма 22:15–18, 25–27-г судлаад, хаан Лемонай болон түүний эцэг сайн мэдээний үнэнийг ойлгон, тэдгээрийн дагуу үйлдэж, хөрвөгдсөний дараа тэдэнд ямар мэдрэмж төрснийг мэдэж авч болно. Эдгээр үнэн биднийг Христэд ирэхэд хэрхэн тусалдаг вэ? Бид өөрсдөдөө болон хайртай хүмүүстээ эдгээр үнэнийг ойлгож мөн эдгээрийн дагуу амьдрахад нь туслахын тулд юу хийж чадах вэ?
Бидний гэрчлэл бусдад асар хүчтэй нөлөөлж чадна.
-
Ангийн гишүүд Алма 19–22-ыг хувиараа судалж байхдаа, хувь хүний гэрчлэлийн бусдад үзүүлэх гүн гүнзгий нөлөөний талаар тунгаан бодсон байж болох юм. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урамшуул. Алма 19–22 дахь түүхүүд нь сайн мэдээг хуваалцахын тулд гаргах хувь хүний хүчин чармайлтын талаар юу зааж байна вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Гордон Б. Хинклигийн түүх энэ санааг онцлоход тусална.
-
Бусадтай гэрчлэлээ хуваалцахад юу болдгийг тайлбарлахын тулд та ямар оновчтой зүйрлэл хуваалцаж болох вэ? Боломжит жишээнүүд нь нуурыг долгиолуулах чулуу, зуурмагийг хөөлгөдөг хөрөнгө байж болно. Гэрчлэлээ хуваалцсан хүмүүсийн жишээг Алма 19–22-оос уншсаныхаа дараа бусдын гэрчлэл өөрсдөд нь хэрхэн нөлөөлж байсан талаар ангийн гишүүд хуваалцаж болно.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Та ангийн гишүүдээс өөрсдийн хөрвөлтийг хэрхэн тууштай, эцсээ хүртэл явагдаж болох талаар бодож байсан эсэхийг асуу. Тэд Алма 23–29-өөс сайн мэдээг хүлээн авч, “итгэл нь хэзээ ч алдраагүй” (Алма 23:6) бүлэг хүний тухай олж уншина.
Нэмэлт эх сурвалж
Сайн мэдээг хайраар хуваалц.
Ерөнхийлөгч Даллин Х. Өүкс залуу эрэгтэй байхдаа ойлгож авсан үнэ цэнтэй сургамжаа ийн хуваалцсан.
“Би өөрөөсөө олон насаар ах, ажил мэргэжлийн хувьд амжилтад хүрсэн нэгэн идэвх султай, гишүүнийд очихоор томилогдсон байв. Эргэн харахад тэр ахад маш бага анхаарал тавьдаг байснаа би ойлгодог. Би гэрийн багшлалт дээрээ 100 хувьтай байх гэж л үүргээ биелүүлдэг байжээ. Би сарын сүүл дөхсөн нэг орой хамтрагчтайгаа гэрт нь очиж болох эсэхээ мэдэхээр залгасан юм. Түүний зэмлэнгүй хариулт надад мартагдашгүй нэгэн сургамжийг өгч билээ.
’Үгүй ээ, Би чамайг өнөө орой ирүүлэхийг хүсэхгүй байна’ ‘Би ядарч байна. Би аль хэдийн орондоо ороод, номоо уншиж байна. Би зөвхөн чамайг энэ сар гэрийн багшлалт дээрээ 100 хувьтай байлгахын тулд амгалан тайван байдлаа алдагдуулмааргүй байна’ гэв. Би аминч үзэл гаргаснаа мэдэж байсан тул энэ хариулт одоо ч гэсэн сэтгэлийг минь хөнддөг.
Бидний сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсоосой гэж хүсэж очсон ямар ч хүн өөрсдийг нь гэх чин сэтгэлийн маань хайрыг мөн хувийн ашиг сонирхол агуулалгүйгээр үнэ цэнтэй гэдгийг нь мэдэх зүйлээ ойлгуулж хуваалцах гэсэн хүслийг маань л гагцхүү мэдрэх болтугай хэмээн би найдаж байна” (“Sharing the Gospel,” Ensign, Nov. 2001, 8).
Бидний нөлөө ихэвчлэн мэдэгддэггүй.
Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли нэгэн номлогчийн номлолынхоо төгсгөлд ерөнхийлөгчдөө өгсөн тайлангийн тухай нэгэн түүхийг хуваалцсан юм. Номлогч хэлэхдээ:
“Миний ажлын үр дүн гарсангүй. Би цаг заваа бас аавынхаа мөнгийг дэмий зүйлд үржээ. Энэ нь цагийн гарз байж. … Би энд өнгөрүүлсэн хоёр жилийн туршид ердөө ганц хүнд баптисм хүртээсэн. Тэр бол Теннессийн алс бөглүү тосгонд амьдардаг арван хоёр настай хүү юм” гэжээ.
Номлолын ерөнхийлөгч уг номлогчийн баптисм хүртээсэн хөвгүүнийг ажиглахаар шийдэв. Тэр өсөж том болж, гэрлээд, Айдахо руу нүүв. Түүний хүүхдүүд болон ач зээ номлолд явцгаав. Номлолын ерөнхийлөгч Айдахо руу аялахдаа энэ гэр бүлийнхнээс номлолынх нь тухай асуужээ. Тэр хожим нь “Өөрийгөө амжилтгүй ажилласанд тооцсон номлогчийн баптисм хүртээсэн Теннессийн алс бөглүү тосгонд амьдардаг энэ бяцхан хүүгийн баптисмын үр дүнд 1100 гаруй хүн Сүмд ирсэн байв” гэж хэлжээ (Teachings of Gordon B Hinckley [1997], 360–361).