Ирээд, Намайг дага
6-р сарын 29-өөс 7-р сарын 5. Алма 23–29: Тэд “хэзээ ч итгэл алдраагүй”


“6-р сарын 29-өөс 7-р сарын 5. Алма 23–29: Тэд ‘хэзээ ч итгэл алдраагүй’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“6-р сарын 29-өөс 7-р сарын 5. Алма 23–29,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Антай-нифай-лихайчууд зэвсгээ булсан нь

Антай-нифай-лихайчууд дайны зэвсгээ булсан нь, Жөүди Ливингстон

6-р сарын 29-өөс 7-р сарын 5

Алма 23–29

Тэд “хэзээ ч итгэл алдраагүй”

Та Алма 23–29-ийг уншиж байхдаа эдгээр бүлэг дэх үнэнээс суралцахад нь бусдад туслахын тулд өөрөө эдгээр үнэнтэй холбоотой утга учир бүхий туршлагатай байх хэрэгтэй гэдгээ санаарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдийг хувиараа юм уу гэр бүлээрээ судар судалж байхад нь онцгой санагдсан шүлгүүдээ самбар дээр бичихэд урьж болно. Бичсэн шүлгүүдээсээ ойлгож авсан үнэний талаар ярихад хэд хэдэн хүнийг урихад хэдэн хором зарцуул.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Алма 23–25; 27

Бидний Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөх хөрвөлт амьдралыг маань өөрчилдөг.

  • Есүс Христийн шавь нарын хувьд бид бүгд хөрвөлтөө гүнзгийрүүлэхээр хичээж байдаг. Антай-нифай-лихайчуудын түүх таны зааж байгаа хүмүүст энэ хичээл зүтгэлийг гаргахад нь урам өгч болох юм. Та дараахын адил асуултыг самбар дээр бичсэнээр эхэлж болно. Хөрвөгдөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? эсвэл Хүмүүсийг хөрвөгдөхөд амьдралд нь ямархуу өөрчлөлтүүд гардаг вэ? Ангийн гишүүд хариултуудыг дараах шүлгүүдээс хайж болно. Үүнд: Алма 23:6–7, 17–18; 24:17–19; 25:15–16; 27:26–30. Тэд Алма 23–25 болон 27 дээрээс уншсан бусад шүлгээс олж авсан ойлголтоо хуваалцах боломжтой байж болох юм. Түүнчлэн ангийн гишүүд ахлагч Дэвид А.Бэднарын “Их Эзэнд хөрвүүлэгдэв” (Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130–133 мөн “Нэмэлт эх сурвалж” хэсгийг үзнэ үү) гэдэг захиасаас эдгээр асуултад тус болох хариултуудыг олж болох юм. Антай-нифай-лихайчууд өөрсдийн хөрвөлтийн үр дүнд ямар өөрчлөлт хийсэн бэ? Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөх хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд маань тэдний жишээ биднийг хэрхэн урамшуулж байна вэ?

  • Та ангийн гишүүдийг антай-нифай-лихайчуудын адил буруу уламжлалаа орхиж, эсэргүүцлийн зэр зэвсгээ булахад хэрхэн урамшуулан өдөөж чадах вэ? Алма 23:5–7-г хамтдаа давтах талаар бодож үз. Сайн мэдээ бидэнд ямар сайн уламжлалыг хөгжүүлэхэд тусалдаг вэ? Леменчүүдийн “эсэргүүцлийн зэр зэвсэг” өнөө үед юуг төлөөлж болох вэ? Бид хэрхэн “тэдгээрийг газрын гүнд булшилж” чадах вэ? (Aлма 24:17). Ангийн гишүүдийг сайн мэдээний дагуу илүү бүрэн дүүрэн амьдрахын тулд ямар буруу уламжлалыг эсвэл эсэргүүцлийн зэр зэвсгийг ардаа орхиж болох талаар тунгаан бодоход урь.

Алма 24:7–16

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан, бид наманчлах үедээ өршөөгдөж чадна.

  • Хэрвээ та наманчлалын тухай ангиараа ярилцахаар сүнсээр өдөөгдвөл Алма 24 дээрх урам өгөхүйц жишээ болох антай-нифай-лихайчуудын түүхийг ашиглаж болно. Та ангийн гишүүн бүрд Алма 24:7–16 дээрээс нэг шүлгийг уншихаар оноож, өөрсдийн уншсан шүлгээс наманчлалын талаар мэдэж авсан зүйлээ самбар дээр бичихийг тэднээс хүсэж болно. Тэгээд тэд наманчлалын талаар нэмэлт ойлголт олж авахын тулд дараах судруудыг судалж болно. Үүнд: Исаиа 53:5–6; 2 Нифай 2:6–8; Мозая 5:2.

Aлма 24:13–15; 2629

Сайн мэдээ баяр хөөрийг авчирдаг.

  • Aлма 23–29 дээр “баяр хөөр, баяр баясал” гэдэг үг 24 удаа давтагддаг бөгөөд энэ нь сайн мэдээний дагуу амьдарч, үүнийг хуваалцах нь хэрхэн баяр хөөр авчирдаг болохыг мэдэж авах сайн хэсэг болгодог. Та ангийн гишүүдийг хэд хэдэн бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрээс Аммон, Мозаягийн хөвгүүдийн болон Алмагийн баяссан шалтгаануудыг олохын тулд дараах шүлгүүдийн заримаас дахин уншихыг хүсэж болох юм. Үүнд: Алма 24:13–15; 26:12–22; 29:1–17. Ангийн гишүүд олж мэдсэн зүйлсээ самбарт жагсаан бичиж болно. Сайн мэдээ хэрхэн бидэнд баяр баясал авчирдаг талаар бид эдгээр шүлгээс юу мэдэж авч болох вэ?

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид … амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл амьдралд маань юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм” хэмээн заасан (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72). Ангийн гишүүд ерөнхийлөгч Нэлсоны үгсийн үнэнийг ойлгоход тусалсан туршлагаасаа хуваалцаж болох юм.

  • Алма, Аммон хоёр сайн мэдээг хуваалцахдаа агуу баяр хөөрийг мэдэрсэн. Түүнчлэн та ангийн гишүүдийг залуу хүнийг номлолд үйлчлэхэд урамшуулах эсвэл сайн мэдээг бусадтай хуваалцахад урамшуулах шүлгүүдийг Алма 26 болон 29 дээрээс олоход урьж болно. Ангийн гишүүдийг сайн мэдээнээс хуваалцахын тулд хийж чадах нэг зүйлийг төлөвлөхөд зориулан цөөн хормыг гаргаж өгөх талаар бодож үзнэ үү. Тэднийг гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэхэд урьж мөн дараагийн хичээлүүдэд гаргасан хичээл зүтгэлийнхээ талаар ярихад урамшуулж болно.

  • Алма бусдад наманчлахад нь туслах үедээ Бурханы сайн сайхны тухай санасан (Алма 29:10–13-ыг үзнэ үү). Та эдгээр шүлгийг судалж мөн Алмагийн санасан зүйлсийг жагсаан бичихэд зориулан ангийн гишүүдэд цөөн хором гаргаж өгч болох юм. Бидэнд юу Бурханы сайн сайхныг сануулдаг вэ? Бид Бурханы сайн сайхныг амьдралдаа хэрхэн харсан бэ?

Алма 26–27

Бид Бурханы мутарт зэмсэг болж чадна.

  • Та ангийн гишүүдэд “Бурханы мутар дахь зэмсгүүд” (Aлма 26:3) байх гэдэг нь юу гэсэн үг болох талаар судлахад туслахын тулд янз бүрийн зэмсэг, багаж үзүүлж болох юм. Та түүнчлэн ангийн гишүүдийг өөрсдийн хэрэглэдэг зэмсэг, багажаас авчрахад урьж болно. Эдгээр зэмсэг юугаараа ашиг тустай вэ? Бид юугаараа Бурханы ажил дахь зэмсэгтэй адил байдаг вэ? Та Аммонд болон түүнтэй хамт байсан номлогчид Бурханы мутар дахь зэмсэг болсон арга замуудыг тогтооход ангийн гишүүдийг урьж болно (жишээ болгон Aлма 26:1–5, 11–12-ыг үзнэ үү). Түүний мутар дахь зэмсэг байх талаар бид Сургаал ба Гэрээ 4 дээрээс ямар ойлголтыг авдаг вэ? Ангийн гишүүд бас Бурханы мутарт зэмсэг байснаар баяр хөөр мэдэрсэн туршлагаасаа хуваалцаж болно.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдөр Бурханы хүүхдүүдийг төөрөхөд хүргэдэг олон хуурамч санаа Алмагийн үед ч түгээмэл байсан юм. Алма 30–31 дээрээс тэд Алма болон бусад хүн эдгээр хуурамч сургаалд хэрхэн хандсаныг харах болно гэдгийг ангийн гишүүдэд хэл.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Их Эзэнд хөрвүүлэгдэв.

Ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.

“Есүс Христийн сайн мэдээ нь Аврагчийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон хүний мөн чанарын үндсэн, тогтвортой өөрчлөлтийг шаарддаг. Үнэн хөрвүүлэлт нь Бурханы хүслийг хүлээн зөвшөөрч, дагах сүсэг бишрэл, зүрх сэтгэл, амьдралаа өөрчлөх өөрчлөлтийг авчирдаг бөгөөд Христийн шавь болох шийдэмгий зорилтыг бий болгодог (Үйлс 3:19; 3 Нифай 9:20-ийг үзнэ үү).

Ахлагч Бэднар Aлма 23:6–8-ыг эш татсаныхаа дараа ийн тайлбарласан.

“Эдгээр шүлэгт хоёр чухал сэдвийг тайлбарлан үзүүлсэн. Тухайлбал: (1) үнэний мэдлэг, энэ нь гэрчлэл гэж хэлэгдэж бас болно, мөн (2) Их Эзэнд хөрвүүлэгдсэн, үүнийг би Аврагчид болон Түүний сайн мэдээнд хөрвүүлэгдэхийг хэлж байна гэж ойлгодог. Иймээс гэрчлэлтэй болох, Их Эзэнд хөрвүүлэгдэх хоёрын хоорондын хүчтэй холбоо нь тууштай хийгээд шийдэмгий байдлыг бий болгосон бөгөөд сүнслэг хамгаалалтыг өгсөн.

“Тэд хэзээ ч холдож яваагүй бөгөөд эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьсан, ингэснээр тэд Бурханы эсрэг ахин тулалдаагүй билээ. “Эсэргүүцлийн зэр зэвсэг” болох хувиа хичээх байдал, бардамнал мөн дуулгаваргүй байдлаа цааш тавих нь дөнгөж итгэж, мэдэж байхаас илүүг шаарддаг билээ. Эсэргүүцлийн зэр зэвсгээ хаяхын өмнө бид баттай итгэл, даруу байдал, наманчлал болон хүлцэнгүй байдлыг эзэмшсэн байх ёстой. Та бид Их Эзэнд хөрвүүлэгдэхэд бидэнд саад болж байгаа эсэргүүцлийн зэр зэвсгээ эзэмшсээр л байна уу? Тийм бол бид одоо наманчлах хэрэгтэй.

Леменчүүд өөрсдөд нь заасан номлогчдод эсвэл Сүмийн сайн хөтөлбөрүүдэд хөрвөгдөөгүй гэдгийг анхаараарай. Тэд удирдагчдынхаа ааш араншингаас болж эсвэл уламжлалт өв болон эцэг өвгөдийнхөө уламжлалыг хадгалахын тулд хөрвүүлэгдээгүй. Тэд Их Эзэнд—Аврагч болох Түүнд, Түүний тэнгэрлэг байдал болон сургаалд хөрвүүлэгдсэн бөгөөд хэзээ ч холдож яваагүй билээ” (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130–133).

Заах чадвараа сайжруулах

Удирдагчдаасаа заавар эрэлхийл. “Санваарын болон туслах бүлгийн удирдагчид танд амжилтад хүрэхэд тань туслахыг хүсэж байгаа. Та сайн багш болохыг хичээж, зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг тунгаан бодож байхдаа тэднээс зөвлөгөө ав (Аврагчийн арга барилаар заах нь, 5).

Хэвлэх