Семинар
162-р хичээл—Амьд Христ, 1-р хэсэг: “Бид Түүний албан ёсоор томилогдсон төлөөлөгчдийн хувьд Есүс бол амьд Христ болохыг гэрчилж байна”


“162-р хичээл—Амьд Христ, 1-р хэсэг: ‘Бид Түүний албан ёсоор томилогдсон төлөөлөгчдийн хувьд Есүс бол амьд Христ болохыг гэрчилж байна,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Амьд Христ, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

162-р хичээл: Амьд Христ

Амьд Христ, 1-р хэсэг

“Бид Түүний албан ёсоор томилогдсон төлөөлөгчдийн хувьд Есүс бол амьд Христ болохыг гэрчилж байна”

амьд Христ

2000 оны 1-р сарын 1-нд Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” хэмээх тунхгийг гаргасан. Аврагчийн мэндэлсний 2000 жилийн ойгоор тэд гэрчилсэн юм. Энэ хичээл нь Есүс Христийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс бол Амьд Христ

Хичээлийн эхэн дэх хичээл доторх Есүс Христийн зургийг эсвэл Аврагчийн өөр зургийг үзүүл. Ангийн голд сууж буй нэг суралцагчид дэлхийн зургийг өг. Дэлхийн байдлын талаарх өөрсдийн бодолд тулгуурлан уг суралцагчийг Есүс Христийн зураг руу илүү ойртож, холдохоор чиглүүлэхэд ангийнхныг урь. Яагаад тэгж бодож байгаагаа тайлбарлахыг тэднээс хүс.

  • Дэлхий Их Эзэнээс ойртож эсвэл холдож байгаа нь яагаад чухал вэ?

Цаг гарган дараах асуултуудыг тунгаан бод.

  • Та нар Их Эзэн рүү илүү ойртож эсвэл холдож байгаа нь яагаад чухал вэ?

  • Яг одоо та нарын амьдралд Аврагч ямар арга замаар тусалж болох вэ?

Өнөөдөр судлах явцдаа эдгээр асуултыг тунгаан бодож, хариулахдаа Их Эзэнээс тусламж аван удирдамж эрэлхийлэхэд суралцагчдыг урь.

Амьд Христ

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийн (ChurchofJesusChrist.org) хуулбар хувиудыг тарааж өг эсвэл үүнийг судлах тэмдэглэлээсээ олоход суралцагчдыг урь.

Энэ тунхгийн талаар илүү ихийг сурч мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд дараахтай адил асуултуудад хариулахад тэднийг урамшуулан дэмж. Та нар юуг олж анзаарсан бэ? Үүнийг хэзээ гаргасан бэ? Хэн үүнийг баталж гарын үсэг зурсан бэ? Гарын үсэг зурсан хүмүүсийн нэрсийг та нар мэдэж байна уу?

Эсвэл та нэг суралцагчаар дараах хам сэдвийн догол мөрийг уншуулж болно.

Христийн онцгой гэрч нарын хувьд (Сургаал ба Гэрээнүүд 107:23-ыг үзнэ үү) Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга 2000 оны 1-р сарын 1-нд нэгэн тунхгийг гаргасан. “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” хэмээн нэрлэгддэг энэхүү тунхгийг Есүс Христийн мэндэлсний 2000 жилийн ойгоор гаргасан юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн (1932–2017) дараах мэдэгдлийг уншаад эсвэл үзээд, энэ тунхаг яагаад чухлыг олж мэд.

15:49
Ахлагч Робэрт Д.Хэйлс

Дэлхий Их Эзэнээс урьд өмнө үзэгдэж байгаагүй хурдаар, илүү ихээр холдож байна. Дайсан хүч, нөлөө энэ дэлхий дээр чөлөөтэй тархаж байна. Бид сэрэмжлүүлэгдэж, хамгаалагдахын тулд бошиглогчдын үгсийг үзэж, сонсож, уншиж, судалж, бусадтайгаа хуваалцдаг билээ. Жишээ нь: Өнөөдөр гэр бүлүүдэд тохиож буй саад бэрхшээл тохиолдохоос олон жилийн өмнө “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” өгөгдсөн. Бидэнд хамгийн их хэрэгтэй болохоос өмнөхөн “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” өгөгдсөн юм. (Робэрт Д.Хэйлс, “Ерөнхий чуулган: Итгэл ба гэрчлэлийг хүчирхэгжүүлэх нь,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6)

Энэ мэдэгдлээс юу нь тэдэнд онцгой санагдсаныг хуваалцахад суралцагчдыг урь. Яагаад Аврагчийн талаарх төлөөлөгчдийн энэ гэрчлэл тунхаг гарсан үеэс илүү одоо болон ирээдүйд хэрэгтэй гэж бодож байгааг нь тэднээс асуу.

Энэхүү бошиглолын тунхгаар дамжуулан Аврагчийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, Түүнд илүү ойртох боломжийг өнөөдрийн хичээл дээр олгоно гэдгийг суралцагчдад тайлбарла.

Амьд Христ”-ийг судал

сургалтын материалын дүрс зурагЕсүс Христийг таньж мэдэхэд нь суралцагчдад тусал. Дараах үйл ажиллагаа нь Христийг илүү сайн таньж мэдэхэд суралцагчдад туслах зорилготой. Энэ талаар илүү ихийг мэдэх бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Есүс Христэд төвлөрөх гарын авлагын “Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа” гарчигтай сургалтыг үзнэ үү. “Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, цол хэргэм, зан чанар, шинж чанаруудыг тодорхойлоход нь суралцагчдад туслах эрж хайх асуултууд зохиох” ур чадвараар дадлага хийлгэхийг бод.

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг судлаад, Есүс Христийн тухай үнэнүүдийг олж мэд. Дараах зүйлсээс нэг юм уу хэд хэдийг нь тодруулбал тус болж болох юм. Үүнд.

  • Уг баримт бичигт ашигласан Есүс Христийн өөр өөр нэр

  • Та нарын бодож байгаагаар энэ баримт бичиг дэх түлхүүр үг хэллэгүүд юу болох

  • Есүс Христ та нарын төлөө юу хийснийг харуулсан мэдэгдлүүд

  • Есүс Христийн гүйцэтгэсэн үүрэг ба Түүний зан чанарууд

Суралцагчдыг судалж байх хооронд суралцагч хувь хүн бүр дээр очиж туслан, урам зориг өг.

Хэрэв тустай гэж үзвэл, Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийн уг баримтаас эш татаж байгаа дараах видеог үзэж байхдаа “Амьд Христ”-ийг дагаж уншин, өөрсдийн хувийг авч болно. Эсвэл суралцагчид сурсан зүйлээ бататгах юм уу шинэ ойлголттой болохын тулд хичээлийг судалсныхаа дараа тус видеог үзэж болно. “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”(2:45) видеог ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой.

2:45

Суралцагчдад “Амьд Христ”-ийг судалж байхдаа сурч мэдсэн зүйлээ хуваалцах минут өг. Анхааралтай сонсож, бие биеэсээ суралцахад суралцагчдыг урамшуулан дэмж. Тэд яагаад ангийнхаа суралцагчийн хэлсэн үгийг үнэ цэнтэй гэж үзэж байгаагаа тайлбарлаж эсвэл илүү гүнзгий ойлгоход туслах асуулт тавьж болно.

Суралцагчдын тодорхойлж болох олон үнэн бий. Тухайлбал:

  • Эцэгийн удирдлаган доор Есүс Христ дэлхийг бүтээсэн

  • Есүс Христ бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгахаар Өөрийн амийг өгсөн

  • Есүс Христ амилсан бөгөөд өнөөдөр ч амьд

  • Есүс Христ бол дэлхийн гэрэл, амьдрал, итгэл найдвар

  • Есүс Христийн зам бол энэ амьдралд аз жаргал руу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнх амьдрал руу хөтлөх жим юм.

Өөрийнхөө эсвэл бусдын Есүс Христийн тухай олж тодорхойлсон, өөрийн илүү ихийг сурч мэдэхийг хүсэж байгаа үнэнүүдээс аль нэгийг сонго.

Үнэнүүдийн тухай ойлголтоо тэлэх

Та дараах мэдэгдлийг уншиж, эдгээр үнэний талаар ойлголтоо илүү гүнзгийрүүлж болох нэг арга замыг санал болгож болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард биднийг “‘Амьд Христ’ дотор агуулагдаж буй тодорхой үнэнүүдийн тухай ойлголтоо тэлэхийн тулд судруудыг судлах талаар бодож үзэхэд” урьсан (М.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 65).

Есүс Христийн талаарх аль нэгэн үнэний талаарх ойлголтоо тэлэхэд судруудаа ашиглахад суралцагчдыг урь. Тэд Судруудын удирдамж эсвэл Topical Guide-аас түлхүүр үг, хэллэгүүдийг харж болно. Эсвэл сонгосон үнэнийг нь харуулсан Аврагчийн тухай нэг түүхийг сонгож болно.

Суралцагчид ойлголтоо тэлэхийн тулд дараах зүйлийг хийж болно. Үүнд:

  • Сүмийн дууллын номkkv сэдвээр нь хайж, аль аль дуулалд Есүс Христийн тухай болон Түүний янз бүрийн үүргийн талаар зааж байгааг олж мэд.

  • Хэцүү үгсийг тодорхойлохын тулд толь бичиг ашигла.

  • Сүмийн удирдагчдын дараах мэдэгдлүүдийг судал.

Та судлах явцад нь суралцагчдыг чиглүүлэх дараах заавруудыг үзүүлж болно.

  1. Судалсан судрууд болон Есүс Христийн тухай сонгосон үнэний тань талаарх ойлголтыг тэлэх нэмэлт санаануудыг бич.

  2. Есүс Христийн талаарх үнэнийг ойлгох нь яагаад чухал гэдгийг тунгаан бод.

  3. Есүс амилсан, өнөөдөр ч амьд байгаа тул Тэрээр та нарын судалсан үнэнийг одоо ч гүйцэлдүүлсээр байна. Тэрээр та нарын амьдралд үүнийг хэрхэн гүйцэлдүүлж байгааг эсвэл энэ нь та нарыг хэрхэн өөрчилж байгааг бич.

Суралцагчид олж мэдсэн зүйлээ “Амьд Христ”-ийн хувь дээрээ бичиж болно.

Өнөөдөр сурч мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахад суралцагчдыг урь. Анги дотуур тойрч яван, сүүлийн үед хамтарч ажиллаагүй хүнээ олох замаар үүнийг хийж болох юм. Тэд сурч мэдсэн зүйлсээ мөн тэр талаарх өөрсдийн бодлыг хуваалцаж болно. Дараа нь тэд өөр нэг суралцагч руу очоод, дахин хуваалцаж болно. Энэ нь тэдэнд илүү олон суралцагчтай танилцаж, олон янзын бодол санааг сонсоход тусалж болох юм.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах үед тэднийг анхааралтай сонс. Сонсож байхдаа та хэдэн суралцагчаас ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж болно. Тэдэнд дараагийн хичээл дээр илүү ихийг хуваалцах боломж олдоно.

  • Амьд Христ”-д заасан үнэнүүд хэрхэн бидэнд Есүс Христийг ойлгож, Түүнд илүү ойртоход тусалж болох вэ?

  • Аврагчийг илүү сайн ойлгох нь та нарын амьдралд хэрхэн тус болох вэ?