“Амьд Христ: Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Амьд Христ,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Амьд Христ
Амьд Христ
Тойм
2000 онд Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгаас Аврагчийн мэндэлсний 2000 жилийн ойд зориулан “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” тунхгийг гаргасан. Үүнд бидэнд тусалж, биднийг адисалж чадах Аврагчийн тухай чухал үнэнүүдийг тунхагласан байдаг.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Амьд Христ, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Есүс Христийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Хувиараа судраас судлах явцдаа “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг уншаад, Аврагчийн талаарх чухал үнэнүүдийг олж мэдэхэд суралцагчдыг урь.
-
Зураг: Есүс Христ; дэлхий
-
Ашиглах материал: “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийн хувиуд (Эсвэл үүнийг судлах тэмдэглэлээсээ олоход суралцагчдыг урь.)
-
Видео: “Ерөнхий чуулган: Итгэл ба гэрчлэлийг хүчирхэгжүүлэх нь” (15:49; цагийн код 6:13-аас 6:56 хүртэл үзнэ үү); “‘Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл’-ээс авсан хэсгүүд” (2:45)
Амьд Христ, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Есүс Христийн талаарх бодол санаа, мэдрэмжээ бусадтай хуваалцахад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг дахин хараад, бусадтай хуваалцахыг хүсэж байгаа үг хэллэгээ тодорхойлоход суралцагчдыг урь. Юуг, хэнтэй хуваалцах талаар хүлээн авсан аливаа мэдрэмжээ дагахад тэднийг урамшуул.
-
Үзүүлэх эд зүйл: Зураг, туршлага, дуртай хоол гэх мэт өөрийн дуртай, ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж байгаа зүйл
-
Ашиглах материал: Цаас, бичгийн хэрэгсэл; Сүмийн хуучин сэтгүүлүүд, боломжтой бол тэдгээрийг суралцагчдад зориулан эвлүүлэх зураг, үгсийг хайчлах
-
Видео: “Memorize ‘The Living Christ’: Goal Setting Ideas” (2:05)