“163-р хичээл—Амьд Христ, 2-р хэсэг: ‘Бид Түүний зүйрлэшгүй амьдралын бодит үнэнийг гэрчилдэг,‘” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Амьд Христ, 2-р хэсэг,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
163-р хичээл: Амьд Христ
Амьд Христ, 2-р хэсэг
“Бид Түүний зүйрлэшгүй амьдралын бодит үнэнийг гэрчилдэг”
Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга амьд Христийн талаар гэрчилдэг шиг бид ч бас Есүс Христ амьд гэдгийг тунхаглаж чадна! Энэ хичээл нь Есүс Христийн талаарх бодол санаа, мэдрэмжээ бусадтай хуваалцахад суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хуваалцах шалтгаан
-
Та нар юу хуваалцахыг хүссэн бэ?
-
Та нар яагаад үүнийг хуваалцахыг хүссэн бэ?
-
Жагсаалт дахь аль шалтгаан Есүс Христтэй холбоотой туршлага, гэрчлэлээ бусадтай хуваалцахад хамаатай байж болох вэ?
-
Та нар Есүс Христийн талаар гэрчлэх ямар тодорхой шалтгааныг жагсаалтдаа нэмж болох вэ?
Есүс Христийн талаар гэрчлэхэд бэлтгэх
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.
Есүс Христийн талаар маш бага зүйл мэддэг хүмүүс энэ дэлхийд олон байдаг бөгөөд Түүний нэрийг олон зууны турш тунхаглаж байсан дэлхийн зарим хэсэгт Есүс Христэд итгэх итгэл буурч байна. … Дэлхий даяарх … судалгаагаар, дараагийн хэдэн арван жилд Христийн шашныг хүлээн авах хүмүүсээс хоёр дахин илүү хүн Христийн шашнаас гарах болно хэмээн таамаглаж байна. …
… Хэрэв дэлхий ертөнц Түүний тухай ярих нь багасах юм бол хэн Түүний тухай илүү их ярих вэ? Бид өөрсдөө шүү дээ! (Нийл Л.Андэрсэн, “Бид Христийн тухай ярьдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96)
-
Ахлагч Андэрсэны энэхүү тунхгийн талаар ямар бодол эсвэл мэдрэмж та нарт төрж байна вэ?
Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга нь Есүс Христийн тухай хуваалцахын жишээ юм. Үүний нэг жишээ бол “Амьд Христ” хэмээх тунхаг билээ. Энэхүү баримтыг цаг гарган авч үзээд, Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцах нь бидэнд ямар тустай талаар тунгаан бод.
2 Нифай 25:26-г уншаад, Есүс Христийн тухай гэрчлэх өөр шалтгаануудыг олж мэд.
-
Нифайн өгсөн шалтгаанаас бид ямар ямар үнэнийг мэдэж авч болох вэ?
-
Есүс Христийн бусдын төлөө юу хийж чадахыг мэдэх нь Түүний талаарх гэрчлэл, бодол санаа, мэдрэмжээ хуваалцах та нарын хүсэлд хэрхэн нөлөөлж болох вэ?
Өмнөх хичээлээр “Амьд Христ”-ээс Аврагчийн тухай олж мэдсэн үнэнүүдээ эргэн сана. Та нар өмнөх хичээл дээр анхаарлаа төвлөрүүлсэн эсвэл бусадтай хуваалцахыг хүсэж байгаа нэг үнэнээ сонгож болно.
Үйл ажиллагаа А: Цээжлэх
“Амьд Христ”-ийн нэг хэсгийг цээжлэх нь Есүс Христийн тухай хуваалцахад бэлтгэх нэг арга зам юм.
Сонгосон үнэнийг тань заасан хэсгийг цээжлэхэд хэдэн минут зарцуул. Та нар уг үнэнийг бичиж, хэдэн удаа давтаж эсвэл уншиж байгаа бичлэг хийгээд хэд хэдэн удаа сонсож болох юм. (Та нар мөн уг үнэнийг гэрчилсэн өмнөх хичээл дээр олсон судрын хэсгүүдийг цээжилж болно.)
Дараа нь цээжилсэн зүйлээ хэнтэй хэзээ, хэрхэн хуваалцахаа бич. Сонгосон үг хэллэгүүд тань яагаад та нарт утга учиртайг мөн тэдгээр нь бусдад Есүс Христэд хандахад хэрхэн тусална гэж найдаж байгаагаа бич.
Үйл ажиллагаа Б: Зурагт хуудас, мийм эсвэл дижитал зураг бүтээх
Зурагт хуудас, мийм эсвэл дижитал зураг бүтээх нь Есүс Христийн талаарх бодол санаа, мэдрэмжээ хуваалцахад та нарт тусална.
Сонгосон үнэний тань утга учрыг илэрхийлсэн өөр өөр зургийг сонго. Жишээлбэл: Та нар Есүс Христийн баптисмын талаарх үнэн болон ач холбогдлыг хуваалцахаар сонгосон байж болох юм. Үүнийг “Амьд Христ”-дахь “Хэдийгээр нүгэлгүй ч Тэрээр бүх зөв шударга байдлыг гүйцэлдүүлэхийн тулд баптисм хүртсэн юм” гэсэн өгүүлбэрээр дүрсэлсэн байдаг. Та нар энэ мөрийг төсөл дээрээ Аврагчийн баптисмыг дүрсэлсэн дуртай зургийнхаа хамт оруулж болох юм. Мөн та нарын ойлголтыг гүнзгийрүүлэх судрын мөрүүдийг оруулж болно.
Дараа нь энэ мэдлэг яагаад та нарт чухал болох тайлбараа нэм.
Үйл ажиллагаа В: Үг хэлэхэд бэлтгэх
Есүс Христийн тухай бусдад ярьж өгөх нэг арга зам бол үг хэлэх явдал юм.
Та нар тойрог, салбартаа ням гарагт үг хэлэх болсон гэж төсөөл. Та нар Есүс Христийн талаар сурч мэдсэн зүйлээ мөн энэ нь яагаад чухал талаар хуваалцаж болно. Хэлэх үгэндээ ашиглах дор хаяж хэдэн догол мөр бич. “Амьд Христ” дээрх мэдэгдэл, судрын хэсгүүд мөн тэдгээр нь та нарын хувьд яагаад утга учиртай зэргийг багтаа.
Хуваалцах цаг
-
Есүс Христийн талаарх бодол санаа, мэдрэмжээ бусадтай хуваалцсанаар Түүнтэй харилцах та нарын харилцаа хэрхэн сайжирч болох вэ?