Семинар
Төгс эзэмших сургаал: Тойм


“Төгс эзэмших сургаал: Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Төгс эзэмших сургаал,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Асуултууддаа хариулт олох

Төгс эзэмших сургаал: Асуултууддаа хариулт олох

Тойм

Төгс эзэмших сургаалын хөтөлбөрт хамрагдах нь Есүс Христ дээр сүнслэг байдлын сууриа тавихад суралцагчдад тусалдаг. Итгэлээр үйлдэх; утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах; тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий мэдлэг олж авахыг эрэлхийлэх зэрэг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг суралцаж, хэрэгжүүлэх нь төгс эзэмших сургаалын нэг хэсэг юм. Эдгээр зарчим нь амьдралдаа тулгарч буй асуудал болон асуултуудад хариулт олоход суралцагчдад тусалдаг.

Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Эдгээр хичээлийг хичээлийн жилийн эхэнд заах нь илүү тохиромжтой байж магадгүй. Дэлхийн зарим бүс нутагт хичээлийн жил намар буюу хуанлийн сүүл хавьд эхэлдэг. Танай бүс нутагт мөн ийм байдаг бол “Сүнслэг байдлын сууриа бэхжүүлэх” гарчигтай хичээлийг хуанлийн жилийн эхэнд заах талаар бодож үзээрэй. Энэ нь хичээлийн жилийн дунд хавьд төгс эзэмших сургаалтай холбоотой чухал ойлголтуудыг эргэн давтахад суралцагчдад тусална.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг танд өгнө.

Сүнслэг байдлын сууриа бэхжүүлэх

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаал хэрхэн суралцагчдын амьдралыг адисалж, Есүс Христ дээр сүнслэг байдлын сууриа тавихад нь тэдэнд тусалдгийг ойлгуулах.

  • Суралцагчийн бэлтгэл: Төгс эзэмших сургаал амьдралыг нь хэрхэн адисалсан тухай жишээнүүдийг хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь. Хэрэв суралцагчид төгс эзэмших сургаалыг анх удаа судалж байгаа бол тэднийг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дээрх “Төгс эзэмших сургаалын оршил” бүлгийг уншихад урих талаар бодож үз.

  • Зураг: Солт Лэйк ариун сүмийн шинэчлэл

  • Видео:Ерөнхийлөгч Нэлсон—Ариун сүмийн суурь” (2:03); “Төгс эзэмших сургаал гэж юу вэ?” (3:56)

  • Үзүүлэх контент: Өөрөө өөрийгөө үнэлэхэд зориулсан таван мэдэгдэл

Асуултууддаа хувийн илчлэл хүлээн авахыг эрэлхийлэх

Хичээлийн зорилго: Ариун Сүнсээр дамжуулан хэрхэн Бурханаас удирдамж, илчлэл хүлээн авч болохыг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Сүнслэг илчлэлийн талаарх мэдлэг болон өөр юу мэдэхийг хүсэж буй талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Та мөн тэднийг Бурханаас хувийн илчлэл хүлээн авч байсан туршлагаасаа эсвэл судар хуваалцахыг гэр бүлийн гишүүн, өсвөр үеийнхний удирдагчаас асуухад урьж болно.

  • Видео:Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэл” (20:27; цагийн код 17:44-өөс 18:53 хүртэл үзнэ үү)

Хариултуудыг олохын тулд итгэлээр үйлдэх

Хичээлийн зорилго: Асуултууддаа хариулт эрэлхийлэхдээ хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж болохыг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Сургаал ба Гэрээнүүд 6:36-г уншаад, утгыг нь тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэд мөн уг шүлгийг цээжлээд, хэцүү асуулттай тулгарах үед нь энэ шүлэг тэдэнд хэрхэн туслах талаар бодож үзэж болно.

  • Видео:Сүнслэг мэдлэг олж авах: Мадисоны түүх” (8:35; цагийн код 0:00-оос 1:44, мөн 1:44-өөс 8:35 хүртэл үзнэ үү)

Сайн мэдээний сэдэв болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Хичээлийн зорилго: Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судалж, тэдгээрийг Есүс Христтэй адил харахад нь суралцагчдад туслах.

Хариултуудыг олоход туслахын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудад хандах

Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын өгсөн эх сурвалжуудаас үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Сүнслэг асуултууддаа хариулт авахын тулд ямар эх сурвалжид хандаж байсан талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Хичээлдээ дор хаяж нэг эх сурвалжийн жишээг мөн энэ нь тэдэнд хэрхэн тусалсан талаар хуваалцахад бэлдэж ирэхийг тэдэнд уриал.

  • Тараах материал:Үнэнийг худлаас ялган таних