“167-р хичээл—Сайн мэдээний сэдэв болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага, (2025)
“Сайн мэдээний сэдэв болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
167-р хичээл: Төгс эзэмших сургаал: Асуултууддаа хариулт олох
Сайн мэдээний сэдэв болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Сүнслэг мэдлэг олж авах, 3-р хэсэг
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол сүнслэг мэдлэг олж авах зарчмуудтай танилцаж, хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах явдал юм. Энэ хичээл нь утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судалж, тэдгээрийг Есүс Христийн хардагтай илүү адилаар харахад суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Итгэлийн нүд
Музей руу ороод, үүнтэй адил үзүүлэн үзэж байна гэж төсөөл. Та харж буй зүйлээ хэрхэн тайлбарлах байсан бэ?
-
Ижил үзүүлэн харсан өөр хүн танд хүний нүдний хэлбэрийг олж харснаа хэлбэл та юу гэж бодох байсан бэ?
-
Бид энэ урлагийн бүтээлээс харах өнцгийн талаар юу мэдэж авч болох вэ?
-
Энэ нь бидэнд ямар сүнслэг сургамжийг ойлгоход тусалж болох вэ?
Майкл Мурфигийн энэхүү бүтээлийг хар даа. Энэ өнцгөөс харвал, хүний нүдийг дүрсэлсэн урлагийн бүтээл гэдэгт итгэхэд бэрх байна. Харин цэгүүдийг өөр өнцгөөс харвал, уран бүтээлчийн бүтээлийн гоо үзэсгэлэнг олж харах болно.
Үүний адилаар бид Бурханы сүнслэг үнэнийг итгэлийн нүдээр хардаг. (Нийл Л.Андэрсэн, “Итгэлийн нүд,,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 40)
-
Сүнслэг үнэнийг “итгэлийн нүдээр” харах гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?
-
Заримдаа сүнслэг үнэнийг энэ талаас нь харахад юу бидэнд хүндрэл учруулдаг вэ?
Их Эзэний мэлмийгээр харах
Бидэнд сургаал, асуулт эсвэл нийгмийн асуудлыг итгэлийн нүдээр харахад тусламж хэрэгтэй бол сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэглэж болно.
-
Итгэлээр үйлд.
-
Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.
-
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийл.
Энэ хичээлээр бид утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлахад голчлон анхаарах болно.
Бид аливааг мөнхийн талаас нь хардаг болохын тулд юу хийх ёстойгоо ойлгохын тулд 2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 8–10-р догол мөрийг унш.
-
Та эдгээр догол мөрөөс мөнхийн талаас харахын ач холбогдлын талаар юу олж мэдсэн бэ?
-
Юу танд аливааг мөнхийн талаас хардаг байхад туслах вэ?
8-р догол мөр дэх Бид аливаа зүйлийг Их Эзэний мэлмийгээр харахын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлдэг гэх хэллэгийг тэмдэглэ.
-
Сүнслэг асуулт, асуудлаа Их Эзэний мэлмийгээр харах гэж хичээх нь ямар ашигтай гэж та бодож байна вэ?
Их Эзэний өнцгөөс харахын үнэ цэнийг ойлгоход тань туслах хоёр эсвэл гурван судрыг хайж ол.
Зарим шүлгийг доор өгөв.
-
Эдгээр шүлэг нь Бурханы талаар, аливааг Түүний мэлмийгээр харахад биднийг урамшуулах ямар зүйлийг зааж байна вэ?
Харах өөр өнцөг
Раян саяхан ахлах сургуулиа төгссөн. Тэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бус охинтой болзож эхэлжээ. Тэдний харилцаа улам гүнзгийрч эхлэхэд найз охин нь гэрлэхгүйгээр хамтдаа амьдрах санааг цухуйлгав.
-
Хэрэв Раян хязгаарлагдмал буюу дэлхийн харах өнцгөөс хардаг байсан бол энэ нь түүнд яагаад сайхан санаа мэт сонсогдох байсан бэ?
Хэрэв Раян энэ шийдвэрийг дэлхийн өнцгөөс харвал, гэрлэхгүйгээр найз охинтойгоо амьдрах нь ашигтай гэж харж болох юм. Тэр үнэтэй бөгж, хуримд мөнгөө үрэлгүйгээр хадгалах боломжтой гэж бодож болно. Энэ нь үүрэг хүлээхийг шаардах гэрлэлтээс үүдэх дарамтыг бууруулна гэж бодож бас болох юм. Хэрэв бүх зүйл бүтвэл тэд дараа нь хэзээ ч гэрлэх боломжтой.
-
Хэрэв Раян мөнхийн талаас нь харвал, яагаад найз охинтойгоо хамт амьдрахыг сонгохгүй вэ?
Хэрэв Раян энэ шийдвэрийг мөнхийн талаас харсан бол дараах зүйлсийг авч үзэх байсан. Үүнд: Есүс Христийг болон Түүний сургаалыг дагаснаар аз жаргал ирдэг. Раян гэрлэлтийн өмнө бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх явдал ордог Их Эзэний ариун явдлын хуулийг зөрчин, “Бурханы эсрэг нүгэл үйлдэх” (Эхлэл 39:9) сонголтыг хийхгүй. Мөн Есүс Христийн сайн мэдээнд хүүхдүүд эцэг, эх нь хууль ёсоор гэрлэж, бие биедээ болон тэдэнд үнэнч гэр бүлд төрөх эрхтэй гэж заадаг. Раян харилцаагаа мөнхөд байлгахын тулд ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах ёстой гэдгээ ойлгодог.
-
Та дэлхийн харах өнцгийг мөнхийн талаас харах өнцөгтэй харьцуулснаар юу олж мэдсэн бэ?
-
Өөрсдийн сонголт эсвэл асуултуудыг мөнхийн талаас харах нь ямар ашиг тустай вэ?
-
Аливааг мөнхийн талаас харахын адислалыг та хэзээ олж харж байсан бэ?