Семинар
164-р хичээл—Сүнслэг байдлын сууриа бэхжүүлэх


“164-р хичээл—Сүнслэг байдлын сууриа бэхжүүлэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Сүнслэг байдлын сууриа бэхжүүлэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

164-р хичээл: Төгс эзэмших сургаал: Асуултууддаа хариулт олох

Сүнслэг байдлын сууриа бэхжүүлэх

Төгс эзэмших сургаалын оршил

Солт Лэйк ариун сүмийн барилгын ажил

Хожмын өдрүүд дэх Есүс Христийн шавь нарын хувиар бид маш их сүнслэг аюул занал, саад бэрхшээлтэй тулгардаг. Дайсны нөлөөний эсрэг сөрөн зогсохын тулд бид цорын ганц бат бөх суурь болох Есүс Христийн суурин дээр амьдралаа босгох ёстой. Энэ хичээл нь төгс эзэмших сургаал хэрхэн суралцагчдын амьдралыг адисалж, Есүс Христ дээр сүнслэг байдлын сууриа тавихад нь тэдэнд тусалдаг талаар ойлгуулах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын зорилгыг суралцагчдад танилцуулахад энэ хичээлийг ашиглаж болно. Мөн төгс эзэмших сургаалыг мэддэг суралцагчдад семинарын туршлагын энэхүү чухал хэсгийн үнэ цэнийг сануулахад үүнийг ашиглаж болно. Та уг хичээлийг шинэ хуанлийн жилийн эхэнд зааж болно. Хэрэв та шинэ бүлэг суралцагчдад зааж байгаа бол энэ хичээлийг дахин харах шаардлагатай болж болох юм.

сургалтын материалын дүрс зурагБагш нарт зориулсан “Төгс эзэмших сургаалын сургалт” нь төгс эзэмших сургаалыг хичээлдээ хэрхэн багтаах талаар ойлгоход тустай эх сурвалж юм. Уг сургалтыг ChurchofJesusChrist.org вэбсайтаас харах боломжтой.

Бидний сүнслэг байдлын суурь

Есүс Христ дээр сүнслэг байдлын сууриа тавихын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад тусал. Та Солт Лэйк ариун сүмийн шинэчлэлтийн талаар ярилцаж, газар хөдлөлт болон бусад болзошгүй аюул ослын эсрэг суурийг нь бэхжүүлэхийн тулд хийсэн ажлуудыг онцлон авч үзэх замаар үүнийг гүйцэтгэх боломжтой. Та зураг харуулж болно. Та мөн “Ерөнхийлөгч Нэлсон—Ариун сүмийн суурь” (2:03) видеог үзүүлж болно.

2:3
Солт Лэйк ариун сүмийн барилгын ажил 1
Солт Лэйк ариун сүмийн барилгын ажил 2
Солт Лэйк ариун сүмийн барилгын ажил 3
Солт Лэйк ариун сүмийн барилгын ажил 4
  • Солт Лэйк ариун сүмийг шинэчлэх болон суурийг нь сайжруулахад яагаад ийм их цаг, нөөц зарцуулсан гэж та бодож байна вэ?

  • Бид ариун сүмд хийгдсэн ажлуудыг хувийнхаа амьдралтай хэрхэн харьцуулж болох вэ?

Хиламан 5:12-ыг уншаад, Есүс Христ дээр сүнслэг байдлын сууриа тавих хэрэгцээ шаардлагыг илүү сайн ойлгоход туслах үнэнүүд болон зарчмуудыг хайж ол.

  • Есүс Христээс ирдэг хүч яагаад бидэнд хэрэгтэй талаар юуг ойлгоход энэ шүлэг танд хэрхэн тусалсан бэ?

  • Бид амьдралаа Аврагч дээр төвлөрүүлэх үед юу тохиолдож болох талаар ямар үнэнийг энэ шүлгээс олж мэдэж болох вэ?

    Та олж мэдсэн зүйлээ самбар дээр нэг өгүүлбэрээр бичихийг суралцагчдаас хүсэж болно. Та тэдэнд хариултаа тайлбарлах боломжийг олгож болно. Тэд хэрэв бид Есүс Христ дээр сүнслэг байдлын сууриа тавих юм бол хэзээ ч нуран унахгүй гэхчлэн хэлж болох юм.

  • Есүс Христ дээр сүнслэг байдлын сууриа тавина гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Суралцагчид Есүс Христэд болон Түүний сургаал дээр амьдралаа төвлөрүүлэх, Түүний жишээг дагах болон тогтмол наманчлах зэрэг санаануудыг хуваалцаж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христ дээр бидний сууриа тавих ёстой шалтгаануудыг тайлбарлажээ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бид өөрсдийн сүнслэг байдлын суурийг бэхжүүлэхийн тулд урьд өмнө хэзээ ч авч байгаагүй онцгой арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлэх цаг болжээ. Урьд өмнө тохиогоогүй цаг үе урьд өмнө байгаагүй арга хэмжээг авахыг шаарддаг.

Хайрт ах, эгч нар минь, тэр үе бол энэ хожмын өдрүүд юм. Та бидний хүн нэг бүр ирж буй аюул, дарамтыг даван гарахын тулд Есүс Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр сүнслэг сууриа бат бөх тавьсан байх нь зайлшгүй чухал. …

Урьд өмнө тохиож байгаагүй өнөөдрийн сорилт бэрхшээлийг үл харгалзан Есүс Христ дээр сууриа тавьдаг, Түүний хүчээр хэрхэн зэвсэглэхээ мэддэг хүмүүс энэ эрин үеийн өвөрмөц түгшүүрт эрсдэх нь үгүй хэмээн Их Эзэн тунхаглажээ. (Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Лиахона, 2021 оны 11-р сар, 93-94)

  • Энэхүү мэдэгдэл танд бат бөх сүнслэг байдлын суурь хэрэгтэй байгаа талаар юуг ойлгоход тусалж байна вэ?

Аврагч дээр сууриа тавихын хэрэгцээ шаардлагыг ойлгоход туслах ямар зүйлийг амьдралдаа туулж буй талаар тунгаан бодоход суралцагчдыг урих талаар бодож үз. Дараа нь сүнслэг байдлын суурийнхаа бат бөх байдлыг үнэлэхэд суралцагчдыг урь. Ийн үйлдэх нэг арга нь суралцагчдын энэ хичээлээр суралцах төгс эзэмших сургаалын өөр өөр зорилтот үр дүнтэй холбоотой дараах өөрийгөө үнэлэх үнэлгээг харуулах явдал юм. Суралцагчид өөрсдийгөө дотроо чимээгүй үнэлэх юм уу хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж болно.

Дараах мэдэгдэл тус бүрийн дагуу 1 (огт санал нийлэхгүй байна)-ээс 5 (маш их санал нийлж байна) хүртэл хэмжүүрээр өөртөө үнэлгээ өг.

  1. Би дайсны нөлөөг мэдрэх эсвэл уруу татагдах үедээ Есүс Христэд болон Түүний сургаалд найддаг.

  2. Би өөртөө байгаа сургаалын, хувийн, нийгмийн эсвээс түүхийн холбогдолтой асуултууддаа хэрхэн хариу авахыг мэддэг.

  3. Би Есүс Христийн сургаалыг бусдад тайлбарлаж чадна.

  4. Би Христийн сургаалыг агуулдаг судрын чухал хэсгүүдийг олж чадна.

  5. Би өдөр тутмын сонголт хийхдээ Есүс Христийн жишээ, сургаалд найддаг.

Төгс эзэмших сургаал

Семинарын хичээлийн туршлагаараа дамжуулан Есүс Христ дээр сууриа тавих нэг арга бол төгс эзэмших сургаал юм гэдгийг суралцагчдад тайлбарла. Хэрэв өмнө нь семинарт оролцсон суралцагчид байгаа бол төгс эзэмших сургаалын талаар мэддэг зүйлээ тайлбарлахыг тэднээс хүсэх талаар бодож үз. Та ChurchofJesusChrist.org дээрх “Төгс эзэмших сургаал гэж юу вэ?” (3:53) видеог үзүүлж, төгс эзэмших сургаалыг суралцагчдад танилцуулж болно.

4:3

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дээрх “Төгс эзэмших сургаалын оршил” хэсгийг унш. Төгс эзэмших сургаалын хөтөлбөрт хамрагдах нь Есүс Христ дээр хүчирхэг сууриа тавихад танд хэрхэн туслах талаар бодож үз.

Та жижиг бүлгээр хамтдаа уншихыг суралцагчдаас хүсэж болно. Нэг суралцагч бүлгийн бусад суралцагчид янз бүрийн догол мөрүүдийг уншихыг даалгах, нөгөө суралцагч олсон чухал дүгнэлтүүдийг жагсаах, өөр нэг нь бүлгийн дүгнэлтийг ангийнхандаа тайлагнаж болно.

  • Төгс эзэмших сургаалын үндсэн хоёр үр дагавар юу вэ?

    Эдгээр үр дагавар нь (1) сүнслэг мэдлэг олж авах зарчмуудад суралцаж, тэдгээрийг хэрэгжүүлэх, (2) төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болон тэдгээрийн заадаг Есүс Христийн сайн мэдээний сургаалыг эзэмших явдал гэдгийг суралцагчдад ойлгуул.

    Эдгээр үр дагаварт төвлөрсөн хичээлүүдэд жилийн туршид хамрагдах болно гэдгийг суралцагчдад тайлбарлах нь тустай байж болох юм. Тэд сургаалыг өөрийн үгээр тайлбарлах, төгс эзэмших сургаалын хэсгүүдийн судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх, сургаалыг бодит амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах боломжтой байх болно.

  • Төгс эзэмших сургаал нь Есүс Христ дээр сууриа тавихад тань хэрхэн тус болно гэж та бодож байна вэ?

  • Төгс эзэмших сургаалын хөтөлбөрт хамрагдах нь ирээдүйд тохиох сорилт бэрхшээл болон дайсны дайралтуудаас таныг хэрхэн хамгаалах вэ?

Төгс эзэмших сургаалын хөтөлбөрт идэвхтэй хамрагдахыг чармайх нь Есүс Христ рүү улам итгэлтэй дөхөж очиход тусална гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Төгс эзэмших сургаалын хөтөлбөрт өмнө нь хамрагдсанаар амьдрал нь хэрхэн адислагдсан талаар хуваалцахыг суралцагчдаас хүсэхийг бод. Есүс Христэд найдсанаар өнөөдөр тулгарч буй сорилт бэрхшээлээ сөрөн зогсож, ирээдүйд тулгарах сорилт бэрхшээлд бэлтгэгдэх чадвартай болно гэдгийг гэрчил.