“168-р хичээл—Хариултуудыг олоход туслахын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудад хандах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага, (2025)
“Хариултуудыг олоход туслахын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудад хандах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
168-р хичээл: Төгс эзэмших сургаал: Асуултууддаа хариулт олох
Хариултуудыг олоход туслахын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудад хандах
Сүнслэг мэдлэг олж авах, 4-р хэсэг
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах явдал юм. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайраар өгсөн эх сурвалжуудаас үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Мэдээллийн элбэг дэлбэг байдал
Бид бие махбоддоо хэрэглэж буй зүйлсийн эх сурвалжийг мэдэхийг хүсдэгийн адил бидний сонирхлыг татсан сайн мэдээний асуулт юм уу сэдэв байвал тухайн мэдээллийн эх сурвалжуудыг шалгах хэрэгтэй.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан ахлагч Дийтр Ф.Угдорф ийн тайлбарласан.
Дэлхийн аль ч түүхэд ийм их мэдээллийг одоогийнх шиг амархан олж авч байсангүй. Эдгээр мэдээллийн зарим нь үнэн, зарим нь буруу, ихэнх нь үнэний хувьтай байдаг.
Ийм учраас дэлхийн түүхэд үнэн ба бурууг хэрхэн зөв ялган танихад суралцахаас илүү чухал зүйл байгаагүй билээ. (Dieter F. Uchtdorf, “What Is Truth?” [Church Educational System devotional address, Jan. 13, 2013], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Бурхан бүх үнэний эх сурвалж мөн
Дараах судруудыг уншаад, үнэнийг мэдэхийн тулд бид яагаад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандах ёстойг ойлгоход туслах үг, хэллэгийг хайж ол.
-
Үнэнийг эрэлхийлэхдээ бид яагаад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт тулгуурлах хэрэгтэйг ойлгоход эдгээр шүлэг танд хэрхэн тусалж байна вэ?
-
Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос ирдэг үнэнийг хаанаас олж болох вэ?
Найдвартай эх сурвалжийг эрэлхийлэх
2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 11–12-р догол мөрийг унш. Асуултдаа хариулт олохын тулд гаргадаг хичээл зүтгэлийг маань удирдан чиглүүлэх сургаалыг хайж ол.
-
Та тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг ашиглах нь яагаад чухал болохыг тодорхойлсон ямар үг, хэллэгүүдийг олсон бэ?
-
Бидэнд үнэнийг хайх эрэлдээ ашиглаж болох Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрын өгсөн ямар ямар эх сурвалж байдаг вэ? Эдгээр эх сурвалж Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг хайрлах хайрыг хэрхэн харуулдаг вэ?
Үйл ажиллагаа А: Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг олох
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг олохын тулд дараах хоёр алхмыг даган, Сүмээс эрхлэн гаргасан хичээлийн туслах материалыг ашиглах дадлага хий.
-
Сайн мэдээний нэг сэдвийг сонгон мэдээллийг нь хайж ол. Мормоны Номын орчуулга, Анхны үзэгдлийн тэмдэглэлүүд, Мэргэн ухааны үг зэрэг сэдвүүд байж болно. Сонирхлыг тань татсан сайн мэдээний аль ч сэдвийг сонгож болно.
-
Сүмээс эрхлэн гаргасан хичээлийн туслах материалуудыг ашиглан тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг хайж ол. Сэдэв ба асуулт, Судруудын удирдамж, Gospel Library-ийн хайлтын хэсэг болон Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс гэх мэт хичээлийн туслах материалууд бий.
-
Та тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг олох үйл явцаас ямар ямар ойлголт олж авсан бэ?
-
Та ямар хэрэгтэй мэдээллийг олж мэдсэн бэ?
Үйл ажиллагаа Б: Мэдээллийн эх сурвалжуудыг шалгах
Үнэнийг эрэлхийлэх явцад Сүмээс хэвлэн гаргаагүй мэдээллийн эх сурвалжууд гарч ирэх үеүд бий. Энэ тохиолдолд бид авч буй мэдээлэл маань найдвартай эсэхийг шалгах нь чухал.
Олж мэдсэн зүйлээ ашиглах